Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 23 August

    “Вашингтон” зочид буудалд гарсан галыг унтраажээ

    Баянзүрх дүүргийн 6-р  хороонд байрлах  “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраалаа. Гал түймэр тус зочид буудлын хоёр давхарт …

  • 23 August

    Цайзын уулзвараас цагаан даваа хүртэлх замыг хаана

    Цайз захын уулзвараас Цагаан даваа чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засварын ажлыг эхлүүлээд байна. Уг зам барилгын ажлын хүрээнд Цайз захын уулзвараас Цагаан даваа чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас 2018 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 07:00 …

  • 23 August

    Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх фитнесс төвийн тоо нэмэгдлээ

    Монгол Улсын залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран наймдугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан, батламж олгов. Тус фитнесс клубүүд нь нийслэлийн залуучуудад ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 30-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм. Ингэснээр …

  • 23 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …

  • 22 August

    Энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, …

  • 22 August

    Сэлэнгэ аймаг хүнсний ногоогоор нийслэлчүүдийг бүрэн хангана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогод нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэхүйц төвийн бүсийн аймгууд нэгдсэн билээ. Эдгээр аймгуудын нэг болох Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг ажиллалаа. Сэлэнгэ аймаг газар тариалан хөгжсөн гол бүс нутаг юм. Газар тариалангийн талбайн гол үржил шимт хөрст хэсэг тус аймагт Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрдөг. …

  • 22 August

    Г.Нандинзаяа Азийн наадмаас алтан медаль хүртлээ

    Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 1175  оноогоор  Азийн наадмын шинэ дээд амжилт тогтоож, алтан медалийн эзэн боллоо. Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа 1173 оноо авснаар хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, …

  • 22 August

    Таван настай охинг хулгайлсан эмэгтэй охинтой хамт баймаар санагдсан гэжээ

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлан, Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн  алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн. Хүүхэд хулгайлсан гэх сэжигтэн Б нь цагдаагийн байгууллагад өгсөн эхний мэдүүлэгтээ “Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр …

  • 22 August

    Улсын начин Ш.Дарханбат 150 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ

    Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, Улсын  харцага Н.Золбоо “Харцага” цолны хишиг түгээж  90 хүүхдэд  хичээлийн иж бүрэн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлэглэсэн. Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Монгол Улсын начин Ш.Дарханбат  цолны хишиг түгээж аймгийнхаа  нэгдүгээр ангид элсэн орж буй 150 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулан өгчээ. Тэрбээр Тулгар төрийн 2227, Их Монгол …

  • 22 August

    У.Хүрэлсүх: Замбараагүй газар олголтыг зогсоох цаг нь болсон

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлан захирамж гарган Газрын шинэтгэлийн Үндэсний хороог байгуулан даргалж байна. Энэхүү хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомж бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон ОУ-ын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм. Тус хороо нь энэ сарын 20-нд анх …

  • 22 August

    Г.Занданшатар: Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол ажлаас хална

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга Г.Занданшатар төрийн байгууллагуудад   хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргалаа. Төрийн байгууллага, тэр дундаа төрийн албан хаагчдын сахилга хариуцлага сүүлийн 10-аад жилд үндсэндээ маш их алдагдсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчилэн баталсан нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн Засгийн газраас НҮБ, …

  • 22 August

    “Азийн наадам 2018”-д манай улс 9-р байрт эрэмбэлэгдэж байна

    Индонез улсын Жакартад зохиогдож буй “Азийн наадам 2018”-д БНХАУ  улс 32 алт, 18 мөнгө, 12 хүрэл медаль авч, нийт 62 медалиар жагсаалтыг тэргүүлж байна. Энэ жил ”Азийн наадам” 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Жагсаалтын хоёрдугаар байрт  Япон улс 12 алт, 18 мөнгө, 18 хүрэл нийт 48 медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 8 алт, 12 мөнгө, 14 …

  • 22 August

    Х.Булгаа: Энэ сарын 25-наас нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

    2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, “Сити баз консалтинг” ХХК-иас нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны …

  • 22 August

    Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

    Индонез Улсад зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий гурав, улсын дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг өчигдөр БНХАУ-ын тамирчин Жоу Фэнтэй алтын төлөө барилдсан ч 4:1-ийн харьцаатай оноогоор ялагдаж мөнгөн …

  • 22 August

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг …