Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 10 August

    Хамгийн том коран судар Индонезид байдаг

    Дэлхий дээр том хэмжээтэй коран судрууд олон байдаг хэдий ч хамгийн том модон коран судар Индонезийн өмнөд нутгийн Суматра мужийн нийслэл Палембанг хотод байдаг ажээ. Дэлхий дээрх хамгийн том модон сийлбэр бүхий энэ судрыг тембесу /Fagraea fragrans/ модоор хийсэн бөгөөд нэг хуудас нь 1.77х1.40 метр хэмжээтэй юм. Коран судрын уламжлалт 30 жуз буюу хэсгийг багтаасан уг бүтээлийг өдгөө 43 настай …

  • 10 August

    Хөрсний гулгалтын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

    Энэтхэг улс даяар борооны улирал үргэлжилж, үер болон хөрсний гулгалтын гамшигт олон бүс нутаг нэрвэгдээд байна. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш тус улсад нүүрлээд буй байгалийн гамшгийн улмаас 8 мужид 800 орчим хүн амиа алдаад байгаа ажээ. Лхагва гарагаас хойш өмнөд нутгийн Керала мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байгаа ба 26 хүн амиа алдаад байна гэж тус мужийн засаг …

  • 10 August

    Ж.Бат-Эрдэнэ: Төрийн яаман дотор золгүй хэрэг гарсанд харамсаж байна 

    Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл хэргийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ”Өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, энэ золгүй явдлын талаар мэдсэн. …

  • 10 August

    М.Зоригт: Миний санахад яаманд ингэх хүн байхгүй

    Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл Зам тээврийн сайд асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Миний санахад яаманд ингэх хүн байхгүй” гэжээ. …

  • 10 August

    Агаарын цохилтод өртсөн олон хүн амиа алджээ

    Саудын Араб тэргүүтэй эвслийн агаарын цэргийн хүчнээс Йеменд үйлдсэн агаарын цохилтод зуны сургуулийн хүүхдүүд сууж явсан автобус өртөж, 45 хүн амиа алдаж, 47 хүн шархадсан байна. Амиа алдагсдын дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан аж. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Дээрх агаарын довтолгоо нь Йемен улсын засгийн газрын эсрэг хүчний хяналтад байгаа хойд нутгийн Саада хотод болсон байна. Уг …

  • 10 August

    Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Эхлээд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн ажилтай танилцлаа. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна. Тэнд өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний …

  • 10 August

    ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрчээ

    Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон гэх ба хохирогч нь 40 орчим насны иргэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан ажээ. Тодруулбал, хохирогч нь …

  • 10 August

    Дарь-Эхийн замыг засаж эхэлнэ

    Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим зам дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна. Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ. …

  • 10 August

    Чилийн Ерөнхийлөгч асанг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ

    НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерешийн тушаалаар Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг НҮБ-н Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ. Бачелет нь Чили улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд 2006-2010, 2014-2018 онуудад тус, тус нэр хүндтэй албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөсөө буусны дараа НҮБ-н дэргэдэх Эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах дэд хорооны дарга болсон бөгөөд удалгүй энэ албан тушаалд …

  • 10 August

    Зам тээврийн ослоор хятад иргэн амиа алджээ

    Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, БНХАУ-ын нэг иргэн нас барж, зургаан хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Мөн хоёр тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна. Осол гарсан шалтгаан нь хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын  хажуу руу унажээ. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна гэж Өвөрхангай …

  • 10 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 20-р хороо иргэн Уранболор, Хангай, Төмөрчөдөр 11:00-18:00 цагт: 12-р хороо Жанжины 21-26-р гудамж, Орда ач, Наранбилэг, БОСА, Анд ложистик, Альфа комуннитиз Монголиа, Авто ойл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо 55-р …

  • 10 August

    Өвөрхангай аймагт усархаг бороо орсны улмаас зам эвдэрчээ

    Өвөрхангай аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас зорчих хэсгийн зам эвдэрчээ.Иймд иргэд, жолооч нарыг сонор сэрэмжтэй замын хөдөлгөөндөө оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. -Үер, усны …

  • 10 August

    Сайн Номуун Хийдийн бумбаны их тахилгын хөтөлбөр

     2018 оны 08 сарын 10-ны өдөр 11:00 Сайн Номуун Хийдийн Хамба лам, Доктор С.Нэргүй нээлтийн үг хэлнэ. 11:15 Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд зориулж морин хуурын аялгуу эгшиглэнэ 11:40 Хураангуй цам харайх ёслол. 12:00 Бумбаны их тахилгын уншлага Дарь эx, Лус, Замбала бурхдын тахилга. 13:00 Завсарлага 13:30 Дарь эх, Лус, Эд, Замбала бурхдын тахилга үргэлжилнэ. 17:00 Хурал гадаална. 2018 оны 08 сарын 11-ний өдөр 09:00 Бумбаны тахилгын уншлага. Намсрай, Гонгор, …

  • 10 August

    Улаанбаатарт өдөртөө 22 дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, төв болон говийн аймгуудын …