Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 26 July

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дөрвөн иргэнийг голд живж байхад нь аварчээ

    Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ. 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, …

  • 26 July

    Б.Лут-Өлзий: Цагдаагийн тодорхойлолтыг 44 нэгжээр олгогдохоор болсон

    Цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог ялтай эсэх лавлагааны заавар өөрчлөгдсөн байна. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзийгөөс тодрууллаа. -Ялтай эсэх лавлагааг олгох зааварт өөрчлөлт орсон гэлээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч? -Тэгсэн. Өмнө нь үйлчилж байсан заавраар иргэн болгонд цагдаагийн тодорхойлолтыг олгохгүй зөвхөн гадаад улсын элчин сайдын яаманд, гадаадад зорчих виз хүссэн …

  • 26 July

    Монгол Улсын Соёлын элчээр Бүгд Найрамдах Австри Улсын иргэн томилогдов

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгчээ. Доктор Мариа-Катарина Ланг нь Монгол судлал тэр дундаа Европын зарим оронд хадгалагдаж буй монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн аж. Доктор Мариа-Катарина Ланг хилийн чанадад монгол судлалыг …

  • 26 July

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өчигдөр  (2018.07.26) БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. БНХАУ-ны төлөөлөгчид манай улсад “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор хүрэлцэн ирсэн Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune тэргүүтэй хүмүүст талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд Сэлэнгэ аймгийг Лишуй хоттой …

  • 26 July

    Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

    УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байсан ч Баян-Өлгий аймагт байгаа түүний өмгөөлөгч онлайнаар оролцох хүсэлт тавьсан тул өнөөдөр 14:00 цагт болохоор товлогджээ. Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг …

  • 26 July

    Аадар бороо, хүчтэй салхины улмаас гурван аймгийн 10 сумын цахилгаан тасраад байна

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км) өчигдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхины улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан байна. Үүний улмаас: …

  • 26 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-нд зарлах санал хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг илгээлээ. Албан бичигт: “Танаас ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/8637 дугаар албан бичигтэй танилцлаа. Уг албан бичигт “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэж дурджээ. …

  • 26 July

    Гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 26-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …

  • 26 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу …

  • 25 July

    Г.Баттунгалаг Монтенегро Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Монтенегро Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Мило Джукановичид Итгэмжлэх жуух бичгээ барив. Ерөнхийлөгч Мило Джуканович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Монтенегрогийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тусгаар тогтнолоо шинээр сэргээгээд 10 гаруй жил …

  • 25 July

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Мөн 07 дугаар сарын 25, 26-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төвийн аймгийн зарим, говь болон зүүн аймгуудын …

  • 25 July

     Баянзүрх дүүрэгт  50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана 

    Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 9-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлэг барих барилгын ажил өнөөдөр эхэллээ. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдах тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх аж. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид …

  • 25 July

    Нэгдүгээр эмнэлгийн даргаар Д. Чулуунбаатар томилогдлоо

    Эрүүл мэндийн яамны сайдын 2018.07.16-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий захирлаар Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатарыг энэ сарын 23-ний өдөр томилж, үр дүнгийн гэрээ байгуулжээ. Тэрбээр ажлаа хүлээж авсан даруйдаа Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд танилцуулж, доорхи асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнд: Канадын Лаурель сангаас хандивласан нүдний хагалгааны туршилтын тоног төхөөрөмжүүд …

  • 25 July

    Орон сууцны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн цахилгаанд цохиулан нас баржээ

    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны зоорийн давхарт борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас баржээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 2018 оны долоодугаар сарын 25-ний 00:40 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5 км замыг туулан 00:53 цагт очиж 1 цаг 13 минут ажиллан иргэн …

  • 25 July

    БНХАУ-д төрийн 240 мянган албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ 

    Хятад Улсад эхний хагас жилийн байдлаар төрийн 240,000 албан хаагчид сахилгын шийтгэл оноолоо гэж тус улсын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлсэн байна. Тэдгээр хүмүүсээс 28 хүн мужийн болон түүнээс дээш түвшний удирдах албан тушаалтан байсан гэж Сахилга батыг хянан шалгах хороо болон Үндэсний хяналтын хорооны хамтарсан мэдэгдэлд бичжээ. Эрх бүхий байгууллагын мэдээлснээр, 1500 хүн мужийн, 10 мянган хүн хотын, 37 мянган …