Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 23 July

    Долоон аймгийн 65 сумын эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа

    Өвөрхангай аймгийн нутгаар 07 дугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унаад байсан билээ. Үүний улмаас: Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь …

  • 23 July

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …

  • 23 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг,  зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. …

  • 21 July

    Мах, айраг хилээр гаргах гэж байгаад баригджээ

    ОХУ-ын автозамын хилийн боомт “Хиагтаар” Монгол Улсын иргэн 24 литр айраг авч гарах гэж байгаад Оросын гаалийнханд саатуулагджээ. Түүнчлэн тус боомтоор гарах гэж байсан машинд хонины чанасан 6.6 кг мах нуусан байжээ. ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх иргэдэд захиргааны хэрэг үүсгэж, хураасан айраг, махыг Монголын талд хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтдыг тээвэрлэх, …

  • 21 July

    Их Британийн Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Монголд айлчилна

    Их Британийн Гадаад Харилцааны Яамны Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Марк Фийлд Монголд 7-р сарын 19-22 ны хооронд Монгол Улсад айлчилна. Ноён Фийлд Монгол Улсын ГХЯ-ны сайд болон БОАЖУЯ, УУХҮЯ-ны сайд нартай уулзан худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа, боловсрол, спорт болон олон улсад тулгараад буй бусад асуудлуудын талаар ярилцана. Айлчлалын үеэр тэрээр …

  • 21 July

    TIME сэтгүүл Путин, Трамп нарын царайг нэгтгэн харууллаа

    Time сэтгүүл шинэ дугаарын нүүрэндээ АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын царайг нэгтгэн нэг хүн болгосон зургийг нийтэлжээ. Өнгөрсөн Даваа гарагт Финландын нийслэл Хельсинк хотод болж өнгөрсөн Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалтын дараах улс төрийн хямралыг тэд ингэж үзүүлсэн байна.    

  • 21 July

    Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна 

    Сүүлийн үед орж байгаа их хэмжээний аадар борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамд гэмтэл ихээр гарч, 6-35кВ-ын хуваарилах байгууламж усанд автах тохиолдлууд ажиглагдаж байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд, -Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй …

  • 21 July

    Пак Гын Хэд найман жилийн хорих ял нэмж оноолоо

    Эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад дарамт шахалт үзүүлсэн хэргээр 24 жил хоригдох ял сонсоод байсан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ялыг авлигын хэрэгтэй холбогдуулан нэмж найман жил сунгажээ. Сөүл хотын төв тойргийн шүүх Пак Гын Хэг тус улсын тагнуулын байгууллагын төсвөөс 3.3 тэрбум вон ($2.9 сая) хувьдаа завшсан, 2016 оны парламентын сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчдийг сонгоход зүй …

  • 21 July

    Үерт өртсөн 425 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна

    Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас аймгийн төвийн ихэнх хэсэгт уулын үер бууж, олон айл өрх үерт автаж, их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Урьдчилсан тоогоор түр хамгаалах байранд 0-18 насны нийт 425 хүүхдийн: 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан 8, хөгжлийн бэрхшээлтэй 6, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан 1, …

  • 21 July

    Таны амралтад: Тунатай будааны бөмбөлөг хийх жор

    ОРЦ: Агшаасан будаа – 200гр Туна – 50гр Оливын тос Чанасан хүрэн манжин – 50гр Бууцай – 30гр Гүнжидийн үр Далайн байцаа

  • 21 July

    Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбожээ

    Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 …

  • 21 July

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун …

  • 20 July

    БНСУ-д оршин суугаа Монголчуудын анхааралд

    БНСУ-ын Цагаачлалын хуулийн 35 дугаар заалтын дагуу тус улсад хууль ёсоор оршин сууж буй гадаад иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо, харьяалал, паспортын дугаар, олгосон болон хүчинтэй хугацаа зэрэг мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн харьяатын албанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд дээрх хуулийн 100 дугаар заалтын дагуу 1 сая вон хүртэл торгууль ногдуулна. Гадаад паспорт …

  • 20 July

    Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос хандив өргөлөө

    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олноос нэг сая төгрөгийн мөнгөн хандивыг цуглуулж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.  Энэ үеэр тус дүүргийн засаг дарга Х.Болормаа “Өнгөрсөн хавар шар усны үерийн улмаас дүүргийн 15-20 дугаар хорооны 100 гаруй өрх үерт өртсөн. Энэ үед дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын …

  • 20 July

    Казахстаны олимпийн хүрэл медальт  тамирчин амиа алджээ 

     2014 оны Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт Казахстаны уран гулгалтын тамирчин Денис Тен өнгөрсөн пүрэв гарагт гэмт этгээдүүдийн гарт харамсалтайгаар амиа алджээ.25 настай тамирчин машины толийг нь хулгайлахыг завдсан хоёр этгээдтэй маргалдаж, улмаар баруун хөлөн тус газраа хутгалуулсан байна. Яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч маш их цус алдсан байсан учраас нас барсан аж. Ойролцоогоор гурван литр цус алдсан гэж эмнэлгээс мэдэгджээ. Олимпийн медальт тамирчныг хутгалаад зугтаасан хоёр этгээдийн нэгийг баривчилснаа Алматы хотын прокуророос мэдэгджээ. …