Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 17 July

    С.Амарсайхан: Хэн нэг хүн эрсдэлд орох нь тухайн хүний асуудал бус бидний асуудал

    НИТХ-ын Тэргүүлэгчид баяр наадмын өмнөхөн хуралдаж “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний асуудлаар хэлэлцсэн юм. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. Энэ хуралдаанаар сар бүрийн есний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгосон билээ. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан” Иргэдийн “Амьдрах орчны …

  • 17 July

    Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

    2018 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын …

  • 16 July

    Засгийн газар Лхагва гаригт хуралдана

    Монгол түмний ёс заншил, ахуй амьдралыг харуулсан наадмын нээлт, хаалт, наадмын хүрээнд зохион байгуулсан соёл, урлагийн бусад арга хэмжээ олны талархлыг хүлээж, бөх, морь, сур, шагайн харваа элдэв будлиан, маргаангүй болж өндөрлөлөө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороод хариуцсан ажил, хүлээсэн үүргээ дор бүрнээ сайн биелүүллээ. Наадмын дараах амралт, зугаалгын үе эхэлсэн ч Засгийн газрын ажил …

  • 16 July

    Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна

    Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин” аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллаж байна. Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж …

  • 16 July

    Шинэ харцага Т. Бэгзсүрэнд “Ланд-200” бэлэглэжээ

    Энэ жилийн баяр наадмын хүчин бөхийн барилдааны үеэр гурван харцага цолтон төрсөн. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их …

  • 16 July

    ОБЕГ: Нийслэлд дуу цахилгаантай бороо, мөндөр орж үер бууж болзошгүй

    Нийслэлд дуу цахилгаантай бороо, мөндөр орж үер бууж болзошгүй байгаа тул сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн өнөөдрийн байдлаар Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, Турган, Хангайн …

  • 16 July

    Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд осолджээ

    Энэ сарын 14-ний өдөр  Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд усанд осолдож, амиа алджээ.Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “14:00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа Туул голоос дөрвөн настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олдсон. Хүүхэд урсаж явааг харсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 18:00 цагийн байдлаар хүүхдийн ар …

  • 16 July

    1,5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С,Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийн ажлын цаг дуустал зохион байгуулна. Бүртгэлд хамрагдаж, ажлын байрны тавигдах шаардлагад тэнцсэн жолооч нарыг 07 дугаар сарын 25-ны өдрөөс …

  • 16 July

    Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ 

    2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдана.Тодруулбал, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг долдугаар сарын 25-ны Мягмар гарагт  tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж эхлэх юм байна. Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх  юм. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулж, …

  • 16 July

    С.Амарсайхан: Бидний амьсгалах агаар, зовлон нэг

    НИТХ-ын дарга С.Амарсайханы “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний тухай хэлэлцсэн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр хэлсэн үгийг хүргэе.  

  • 16 July

    Фань Жин Шан уулыг Юнеско-д бүртгэв

    Хятадын буддын шашны таван их хайрхны нэг гэгддэг алдарт Фань Жин Шан уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ. Гүйжөү мужийн Тунрэнь хотын хил дээр байрладаг Үлин нурууны ноён оргил болох тус уул нь далайн түвшнээс дээш 2570 метрт оршдог бөгөөд 402,75 хавтгай дөрвөлжин хэсгийг нь дэлхийн байгалийн өвд бүртгэжээ. 95 хувь нь ой ширэнгээс бүрддэг тус ууланд 801 төрлийн амьтан …

  • 16 July

    Цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа зах, худалдааны төвүүд

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-15-ны өдрийг дуустал ихэнх захууд амарсан. Өнөөдрийн байдлаар Хүчит шонхор, Барс хүнсний зах, Да хүрээ авто худалдааны төв, Бөмбөгөр, Алтжин бөмбөгөр худалдааны төв хэвийн цагийн хуваарьт шилжин ажиллаж байна. Харин Нарантуул зах болон Sunday plaza худалдааны төв энэ сарын 17-ны өдрийг дуустал амарч 18-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана. Хар хорин худалдааны …

  • 16 July

    Японы ард түмэнд туслах хандивын аян эхлүүлжээ

    Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Халуун Сэтгэл in Japan, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Япон дахь ээжүүдийн групп, Өвөр Монголын “Нутгийн бараа”, Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Японы иргэдэд туслах хандивын аяныг эхлүүлжээ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг ухаант ардынхаа үгийг санан Япон оронд сурч …

  • 16 July

    Н.Цэрэнбат: “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгууллаа

    УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Сайхан наадсан уу та. Долоодугаар сард танай яамныхан нэлээд завгүй ажиллах шиг боллоо. Гурван улсын алал жуучлчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахаас эхлээд “Цэвэрхэн наадацгаая”аяныг зохион байгуулсан байх аа? -Сайхан наадлаа. Манай яамныхан жилийн 4 улирал харгалзахгүй завгүй, ачаалалтай ажилладаг. Энэ сарын 8-12-нд Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд …

  • 16 July

    В.Путин, Д.Трамп нар өнөөдөр уулзана

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхээр Финландын Хельсинки хотод өчигдөр хүрэлцэн иржээ. Д.Трампыг гэргий Меланья Трампын хамт АНУ-аас Финландад суугаа элчин сайд болон Финландын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, ГХЯ-ны ёслолын албаны дарга нар хүлээн авч уулзсан байна. Д.Трамп, В.Путин нар өнөөдөр Хельсинки хотод уулзах билээ. Анхны ганцаарчилсан, бүрэн хэмжээний уулзалтын үеэр талууд өргөн цар хүрээг …