Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 12 July

    Баяр наадмын мэндчилгээний үгс

    Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэн сайхан наадаарай * * * * * * * …

  • 12 July

    Ерөнхий сайд шагай харвав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж, МҮОНРТВ-ээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хамтаар сурын талбайд зочилж, шагайн асарт саатан есөн тохой зайнаас шагай харвав. Монгол Улсын Ерөнхий сайд наадамчин олонтойгоо гар барин мэндчилж, сур, шагайн …

  • 12 July

    “Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зөвхөн Хүй долоо худаг явна

    Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдсон. Зөвшөөрлийн дагуу дараах зогсоолуудад тээврийн хэрэгслээ байршуулах юм байна. “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхар авто зогсоолд, “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх …

  • 12 July

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    2018 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, …

  • 11 July

    Төөрсөн хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

    Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3,000 цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн шилжсэн. 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Хашлага давж зүлэг гэмтээсэн жолоочийн эрхийг 2 жилээр хасаж, хохиролыг нөхөн төлүүлжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг, бага …

  • 11 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга шагайн асраар зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайгаар зочилж, дуут сум харвасныхаа дараа шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчиллээ. Мөн Төрийн тэргүүн шагайн асарт зочлох үеэрээ уламжлалын дагуу есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шагайн асраар зочлох үеэр 46 баг цэц, мэргэнээ сорин өрсөлдөж байсан бөгөөд хамгийн залуу харваач нь Өмнөговь аймгаас ирсэн 14 …

  • 11 July

    Х.Баттулга: Наадмын нээлт Монгол ахуйг харуулсан өвөрмөц, сайхан боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа Төв цэнгэлдэхийн гадна байрлаж буй МҮОНРТ-ийн асраар зочилж, ярилцлага өгөв. -Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга таныг манай асарт хүрэлцэн ирсэнд гүн …

  • 11 July

    С.Батболд:Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж өндөрлөлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийт нийслэлчүүддээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Нээлтийн үйл …

  • 11 July

    Хашлага даван, зүлэг гэмтээсэн жолоочийн эрхийг хоёр жилээр хасжээ

    Энэ сарын 10-ны өдөр Хюндай портер машины жолооч Я Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчжээ. Тэрээр хашлага даван, зүлэгжүүлсэн талбай дээгүүр эсрэг урсгалд орсон байна. Ингэхдээ зам дагуух саадыг эвджээ. Тэрээр “Бороо орж, зам дээр түгжрэл үүссэн. Би яарч явсан тул хашлага давсан. Талх түгээдэг ажилтай. Дэлгүүрүүд утасдаад байсан” гэж мэдүүлжээ. Иймд түүний …

  • 11 July

    Х.Баттулга:Энэ жил бэлтгэл хийж байгаад нэг сум онолоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайгаар зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд цэц, мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчилэн “Тэнгэрийн чоно” …

  • 11 July

    Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил,Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан хүндэтгэл үзүүллээ. Наадмын нээлтийн тоглолт“Монгол орон мөнхөд бат оршиг”гэсэн нэрийн дор  боллоо. Мөн Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам …

  • 11 July

    Саудын Араб улсад анх удаа эмэгтэйчүүдийг нотариатчаар ажиллахыг зөвшөөрчээ

    Саудын Араб улсад анх удаа эмэгтэйчүүдийг нотариатчаар ажиллахыг зөвшөөрсөн тухай “Ахбар24” цахим хуудас мэдээлжээ.  

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

    ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР 7 дугаар сарын 11. Лхагва 8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт 08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт 11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол 11.10 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний …

  • 11 July

    Г.Өсөхбаяр, Ж.Мөнхбат нарын таван аварга барилдана

    Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл өчигдөр дууслаа. Бөхийн барилдааны бүртгэлийг хоёр хоногийн турш Спортын төв ордонд авсан бөгөөд бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлсэн юм. Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдахаас дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлсэн байна. Мөн улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан …

  • 11 July

    Аврагчид агуйгаас дахин дөрвөн хүүхдийг амжилттай гаргажээ

    Тайландын аврагчид үерт автсан Кхао Луанг гэдэг агуйд боогдоод байгаа 13 хүнээс дахин дөрвөн хүүхдийг гаргаж чадсан байна. Аврах ажиллагааны 3 дугаар үе шат өнөөдөр эхэлж байгаа хэдий ч үлдсэн 5 хүнийг амжилттай гаргаж чадах эсэх нь тодорхойгүй байна. Болсон явдлын тухайд сануулан дурдахад, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд 6 дугаар сарын 23-ны өдөр Кхао Луанг агуйн аман дээр нэг мотоцикл, …