Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 4 July

    8 настай хүү ахлах сургуулиа төгсжээ

    Бельги улсад 8 настай сурагч Лоран Симонс ахлах сургуулиа төгсөөд, их дээд сургуульдаа элсэн орох гэж байгаа талаар “Риа Новости” агентлаг мэдээлэв.  

  • 4 July

    “ДАШТ-2018”-ын үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчийг үнсчээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтын сурвалжлагыг шууд дамжуулан хүргэж байсан Өмнөд Солонгосын “MBN” телевизийн сэтгүүлч Кваль-Йель Квоныг хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй үнссэн дүрс бичлэг олон хүний анхаарлыг татжээ. “YouTube” хуудаст байршуулсан уг дүрс бичлэгийг үзсэн зарим хүн хөгжөөн дэмжигч охидыг магтан сайшааж байсан бол зарим нь тэднийг шүүмжлэх шалтаг хайж байсан нь илт байжээ. Сэтгүүлч залуу эмэгтэй хүн байсан бол хэрэг …

  • 4 July

    “Дэлхийн мисс”-д анх удаагаа трансжендер бүсгүй оролцоно

    Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд анх удаа трансжендер  хүн оролцоно гэж “The Advocate” сэтгүүл мэдээлжээ. 22 өрсөлдөгчөөс шалгаран үлдсэн бүсгүй Ангела Понсе Испанийн миссийн тэмцээнд түрүүлж, ялагчийн хүндэт титмийг гардан авснаараа Дэлхийн миссийн тэмцээнд ийнхүү эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна. Тэрээр 26 настай бөгөөд 2014 онд тэрбээр хүйсээ солиулах мэс засалд орсон байна.Хүйсээ …

  • 4 July

    Бэлхийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

    Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 6 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн ослууд гарчээ. Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарын хоёр хүүхдийг мөргөж амь насыг …

  • 4 July

    Зөнч Ахилл муур дахин буруу таалаа

    Өчигдөр Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 17:00 цагт Швейцарь-Шведийн шигшээ багийн тоглолт болсон.

  • 4 July

    Цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

    Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тушаал гаргаж тэдэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн …

  • 4 July

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 04-ний Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо, ⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах …

  • 4 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, бусад нутгаар халуун байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, …

  • 3 July

    Хөрсөн цогцостой 3-4 цаг хурьцал үйлдэнэ гэж байх уу Г.Батбаяр өмгөөлөгчөө

    13 настай охиныг хүчиндэж амь насыг нь хохироосон дуулиант хэргийн шүүх хурлыг хүн бүр л анхааралтай ажиглаж байна. Гэтэл хохирогчийн  өмгөөлөгчөөр өнөөх тэрбумтан, дуулиант хэрэг бүрд дуугардаг Г.Батбаяр өмгөөлөгч гараад иржээ. Энд нэг зүйлийг онцлон хэлэх нь зүйтэй. Бид гэмт хэргээс болж хохирсон 13 настай  бяцхан охин М болон яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын хэнийг ч өмөөрөх гээгүйг онцлон хэлье. Гол …

  • 3 July

    ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад нэр дэвшигчидтэй танилц

    ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Энэ талаарх мэдээлэлтэй зэрэгцээд ажлыг нь авах хүмүүсийн нэр ч тодроод эхэллээ.  Одоогоор энэ албан тушаалд очих магадлалтай хоёр бүсгүйн нэр дуулдаж байна. Эхнийх нь Г.Байгалмаа. Тэрээр АН-ын Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байсан. Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажилладаг. Нөгөөх нь Р.Булгамаа. ИЗНН-ын …

  • 3 July

    Азийн сайд нар Улаанбаатар хотноо чуулж эхэллээ

     “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна. Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм. Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл …

  • 3 July

    Авилгын сүлжээг хамгаалагч-АТГ

    АТГ яг ямар учиртай байгууллага юм бэ? Авилгыг илрүүлэх юм уу, нуун дарагдуулах юм уу? 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын гэрт зочлон ирж буй түүний АМИН НАЙЗУУДЫН сөгдөн байж даргадаа бэлгэ барин мэндчилж буй бичлэг задарсан. Харахад энгийн л найзуудын уулзалт мэт боловч цаана нь асар том найзуудын хуйвалдаан байгаа билээ. 60 тэрбумын гэх бичлэгийг хийсэн Г.Доржзодов бичлэг бүрэн эхээрээ байна гэж …

  • 3 July

    “Найрамдал”  цогцолборын 40 жилийн ой энэ сарын 19-ны өдөр тохионо

     “Хүн бүрт чин сэтгэлээсээ” уриатай  “Найрамдал” цогцолборын хамт олон энэ сарын 19-ны өдөр түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Найрамдлын хамт олон ойгоо угтаж олон ажлуудыг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргах, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2018 онд хоёр дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү …

  • 3 July

    “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно

    “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгарын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл …

  • 3 July

    Толгойтын замыг долоо хоног хаана

    Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна.Замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 метр замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон байна. Замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 9-ний 23:00 цагт нээхээр төлөвлөснийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.