НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн дагуу танилцуулга хийгдлээ. Нийслэлийн Засаг даргаас Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркаас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 2,6 км авто замын ажлын эхлэлийг Авто замын сангийн магадлашгүй ажлын зардлаас шийдвэрлэж, 100 айлын уулзвараас …
Мэдээ мэдээлэл
July, 2018
-
5 July
Хүй долоон худагт “Хөхүүрийн айраг” наадам болно
“Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт 2018 оны 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болно. Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг, наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах зорилготой наадам юм. Энэ үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр” шалгаруулж, цом, мөнгөн шагналаар урамшуулах аж. Шилдгийг шалгаруулахад тавигдах шаардлагууд: Шалгаруулалтад оролцох байгууллага, иргэд тус …
-
5 July
Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тхангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, …
-
5 July
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнах гэж байна. Тоёота мотор корпорациас 5 дахь жилдээ үндэсний их баяр наадмын түрүү бөхөд авто машин гардуулж, уламжлал тогтоод байгаа. Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө …
-
5 July
Хоёр Солонгосын сагсан бөмбөгчид нөхөрсөг тоглолт хийжээ
Өнгөрсөн лхагва гарагт Пхеньянд Умард болон Өмнөд Солонгосын холимог бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг тамирчдын нөхөрсөг тоглолт боллоо. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.Тоглолтод “Хөгжил цэцэглэлт” баг 103:102 онооны харьцаагаар “Энх тайван” багийг хожсон байна.“Өмнөд болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцоонд хүрсэнтэй холбоотойгоор зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн тэмцээн нь хоёр улсын спортын салбарын солилцоог урагш ахиулж, өргөжүүлэх, түүнчлэн …
-
5 July
Авлигын эсрэг тэмцэл үргэлжилж байна гэж мэдэгджээ
БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсад гүнзгий нэвчсэн авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэл үргэлжилж байгааг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд эрх баригч коммунист нам ихээхэн сорилттой тулгарсан тухай мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав. Си Жиньпин зургаан жилийн өмнө Хятадын даргаар сонгогдсон цагаасаа эхлэн авлигыг үндсээр нь устгах кампанит ажлыг эхлүүлсэн ба нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан Жоу Юнкан зэрэг авлигын хэрэгт холбогдсон …
-
5 July
Удахгүй сансрын цэргийн хүчин байгуулна гэлээ
Зэвсэгт хүчний бүрэн хэмжээний, дээд зэргийн төрөл болохын хувьд манай улс удахгүй Сансрын цэргийн хүчин байгуулж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
-
5 July
Наадмаар 638 автобус, 569 такси үйлчилгээнд явна
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явна. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 …
-
5 July
Шатахууны үнийг бууруулахыг уриалжээ
“Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК хэмээх монополь байгууллага шатахууны үнэ өсөөд байхад тус болохоор юу ч хийхгүй, юм л бол үнийг нь өсгөж байна. Тэд үүнийгээ зогсоож, үнийг бууруулах хэрэгтэй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудастаа бичжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, “ОПЕК дэлхийн газрын тосны зах зээл хэрэгжүүлж буй луйврын шинжтэй ажиллагаагаа зогсоож, олборлолтоо хоногт 2 сая торхоор нэмэгдүүлэх …
-
5 July
Орон нутгийн нөхөн болон дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авчээ
2018 оны 6 дугаар сарын 24-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болсон билээ. Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын …
-
5 July
Талийгаач Ш.Алтантуяагийн аав Малайзын Ерөнхий сайдтай уулзжээ
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Дато Се Азаза Ван Исмайлыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн …
-
5 July
Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нарыг допинг хэрэглэсэн гэж үзжээ
Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 16 спортын нийт 198 тамирчнаас допингийн шинжилгээ авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээн шинжлүүлжээ. Өнгөрсөн онд 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас …
-
5 July
Л.Энх-Амгалан: Гишүүд хурууны хээгээр санал өгч, ирцээ бүртгүүлнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийлээ. Ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг УИХ гаргажээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн …
-
5 July
Машинаа ухраахдаа ач охиноо дайрсан осол гарчээ
Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан охин машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.04/ гарчээ. Тодруулбал, гурван настай ач охиноо тоглож байхад нь эмээ нь машинаа ухраахлаа санамсаргүй дайрч, осол гаргасан байна. Тухайн үед эмээ нь ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй машинаа асаагаад явсан хойно нь гэрийнхэн нь утасдан хэлжээ. …
-
5 July
Дэлхийн чансааны ТОП-5-д Монголын таван тамирчин багтжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен”, БНХАУ-ын Тайюаньд болсон “China Open” эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээнүүдийг харгалзан чансааг шинэчлэн гаргажээ. Энэ удаагийн чансаанд манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтсэн байна. Тодруулбал, гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ын жинд 33 оноо, ОУХМ Б.Шоовдор 59 кг-д 29 оноотой аман хүзүүдэж, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д 30 оноотой гуравт, ОУХМ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл