Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 1 December

    Мах экспортлохын тулд “импортлогч улсаас итгэмжлэл “ авсаны дараагаар квотын зөвшөөрөл олгогдоно

    Манай улс 2017 оны 11 нэгдүгээр сарын байдлаар ОХУ-д 480 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 19800 тн адууны мах, Иран, Катар улсад 1200 тн хонь, ямааны мах нийт 21,5 мян.тн мах экспортлон 108 тэр бум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо хэмжээ 5 дахин нэмэгдсэн. Дулааны аргаар боловсруулсан мах …

  • 1 December

    1000 машины зогсоолын газрыг чөлөөлнө

    “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Төмөр замын вокзалын баруун талын 1000 машины зогсоолын газрыг ашиглаж автомашины худалдаа эрхэлж байгаа иргэдийн анхааралд. Тухайн газар нь 1949 оны олон улсын гэрээний дагуу УБТЗ ХНН-ийн эзэмшил бөгөөд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны А/980 тоот захирамжийн дагуу тухайн газрыг 2017 оны 12 дугаар …

  • 1 December

    Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижуулж, нээлээ

    Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. Явган аялалын тохижилтын ажлыг өнөөдөр дуусгаж, нээлтээ хийсэн юм. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн …

  • 1 December

    УИХ-ын дарга М.Энхболд ДОХ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.01) нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хурлын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт …

  • 1 December

    Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийнд хорджээ

    Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр/11.30/ хүргэгджээ. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө. Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн …

  • 1 December

    Б.Галаарид: Хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн форум боллоо

    Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  2017 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү форумд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монгол Улсын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, МСНЭ-ийн ерөнхий нарийн бич­гийн дарга С.Алтанцэцэг, МХХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Өдрийн сонины Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдорж, “Монгол ньюс” группийн ерөнхий менежер Б.Баярмагнай, …

  • 1 December

    Явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зургаан осол бүртгэгджээ

    2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч …

  • 1 December

    Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм. Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын …

  • 1 December

    Ц. Нямдорж:С.Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэх эцсийн шийдвэрийг дээд шүүх гаргана

    Улс төрийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах тухай асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж”С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа.Энэ асуудлыг дээд шүүх …

  • 1 December

    2.3 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурав

    Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар 2 тэрбум 379 сая иенийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Япон, Монголын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Уг төсөл нь, Монгол Улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж …

  • 1 December

    ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ авч буй газруудын хаяг

    Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог. “Энэ сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай гэж албан ёсоор бүртгэгдсэн 249 хүн, 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвартай хүмүүсийн 56 орчим хувь нь 20-44 насныхан. Хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг мэдээлж байсан юм. …

  • 1 December

    3ТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОУДБ-ын ассамблейн 30 -р чуулганд оролцож байна

    Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, …

  • 1 December

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг  АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ. Улмаар Г.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан үүссэн асуудлаар хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр ярихдаа, “Шалгаж байгаа асуудлаар надад мэдэгдэж …

  • 1 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. …

November, 2017

  • 30 November

    Д.Кёкшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн КёкшюзанБатбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө  Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна. Даваагийн КёкшюзанБатбаярын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас өнөөдөр чөлөөллөө гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.