Мэдээ мэдээлэл

April, 2018

  • 6 April

    Шөнийн гудамжийг тавдугаар сарын 4-нд нээнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгаж, Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд гэрээ байгуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, явуулын худалдаа, байгууллагуудын материалыг энэ сарын 17-н хүртэл …

  • 6 April

    Жулиан Найт: Их Британид Монголын ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улстай харилцах Худалдааны элч, Парламентын гишүүн ноён Жулиан Найтыг хүлээн авч уулзлаа. Жулиан Найт Монгол Улстай харилцах Худалдааны элчээр 2018 оны нэгдүгээр сард томилогдсон байна. Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий “Худалдааны …

  • 6 April

    Ерөнхийлөгч Орхоны хөндийг жуулчлалын зориулалтаар тохижуулахад Турк улстай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалд нь амжилт хүсээд, энэ удаагийн түүний айлчлал нь Монгол Улс болон БНТУ-ын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон дурдав. Тус улстай аялал жуулчлал, дэд …

  • 6 April

    Турк улстай тээвэр харилцааны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт …

  • 6 April

    Боаогийн чуулга уулзалт болно

    Боаогийн Азийн чуулга уулзалт Азийн эдийн засгийн интеграцчиллаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий дээд төвшний яриа хэлэлцээний индер. Олон улсын шинжтэй олон хурал чуулганд Азийн орнууд оролцсоор ирсэн хэдийн ч бүхэлдээ Азиар удирдуулсан, Азийн ашиг сонирхлыг илэрхийлэх, Азийн улс орнуудын санаа бодлыг нэгдүгээрт тавих чуулга уулзалт үгүйлэгдэж байсан учир Боаогийн чуулга уулзалтыг бий болгосон бөгөөд Азийн …

  • 6 April

    Р.Дагва: Хүн орлоготой, мөнгөтэй үедээ л “аз жаргалтай” байдаг

    НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах ажлыг судлах ажлын хэсгийн ахлагч Р.Дагвын оролцсон UBS телевизийн “Иргэн ба 45” нэвтрүүлгийг хүргэж байна.  

  • 6 April

    Д.Гантулга: Өнөөдөр би яллах тогтоолоо авсан

    УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгөх асуудлаар өнөөдөр сэтгүүлчид  УИХ-ын хаврын  чуулганы завсарлагааны үеэр  түүнээс  тодрууллаа. Тэрбээр “Олон удаа би  татгалзах саналтай байгаагаа илэрхийлсэн. Өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр үргэлж идэвхтэй ажиллаж байгаа шүү дээ. Өнөөдөр би яллах тогтоолоо авсан.  Үндсэндээ яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх нь хуулийн хүрээнд хориотой” гэв.

  • 6 April

    Монголын Хүүхдийн Ордон болон ОУ-ын  Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

    Монголын Хүүхдийн Ордон үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, мөн цаашлаад хүүхдийн хөгжил, төлөвшил, авъяас чадварыг нээн, хөгжүүлэх чиглэл дэх үйл ажиллагаануудын чанар, зохион байгуулалтын асуудлыг сайжруулахад, байгууллага хооронд хамтын ажиллагаа болон дэмжлэгийг тодорхойлох зорилгоор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборыг төлөөлж, …

  • 6 April

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тойргийнхоо 1200 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ

    УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20-р Багануур дүүргийн 3-р хороо гээд нийт долоон хорооны 1200 гаруй тойргийнхоо иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх аяныг өнгөрсөн 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд амжилттай өрнүүллээ. Энэхүү аянд Сүхбаатар …

  • 6 April

    Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжлох ажиллагааг тасралтгүй хоёр жил явуулж байна. Эрдэнэттэй холбоотой маргаан захиргааны шүүх дээр явж байгаа. Төрийн өмчийг сааж хулгайлдаг хүмүүсийн асуудлыг шалгуулах гэж хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа оролдлого хийхэд замаас нь хянадаг байгууллага нь хаагаад хөдөлгөхгүй байна. Үндсэн …

  • 6 April

    Дэлхийгээс харж болох хамгийн алсын одыг илрүүлэв

    Дэлхийгээс олж харж болох хамгийн алсын одыг илрүүлжээ. Икар гэж нэрлэсэн шинээр илрүүлсэн од ердийн одны ангилалд багтах аж. “Habbl” дурангийн тусламжтайгаар Америкийн одон орончдын илрүүлсэн уг од манай гаригаас есөн тэрбум гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Галактик болон шинэ оддыг олж харах хялбар байдаг ч хэт холын зайд орших оддыг ялгаж илрүүлэх нь түвэгтэй байдаг. Одон орончид MACS J1149 Lensed …

  • 6 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Туркийн Ерөнхий сайдыг төв талбайд угтлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. …

  • 6 April

    Дуучин С. Гантоогийн анхны бие даасан уран бүтээл тун удахгүй сонсогчдын хүртээл болно

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан залуу дуучин С.Гантогоо анхны бие даасан “Над шиг мэдэр” нэртэй шинэ уран бүтээлээ өнөө орой 18:00 цагт сонсогч фэнүүддээ хүртээл болгохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн оны 12-р сард “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент …

  • 6 April

    Фэйсбүүк олон тооны хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алджээ

    Өнгөрсөн сард Фэйсбүүк 50 сая гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан бөгөөд улмаар уг мэдээллүүд 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан шуугиан өнгөрсөн сард дэгдсэн. Тэгвэл Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал М.Цукерберг уржигдар хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийжээ. Тэрээр “87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан нь тогтоогдсон. Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их ажиллах хэрэгтэй. …

  • 6 April

    “Чоно” хамтлаг тоглолтын товоо зарлалаа

    Монголын рок, альтернатив урсгалд өөрийн орон зайг хэдийнээ бий болгож, олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа “Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо “ЧОНО 2018”  нэртэйгээр 04 дүгээр сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болжээ.    “Чоно” хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн …