Мэдээ мэдээлэл

March, 2018

  • 29 March

    Улаанбаатар, Танжинь хотуудын ИТХ-ын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    НИТХ-ын дарга С.Амарсайханы урилгаар БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон /Iee Jong-yoon/ тэргүүтэй төлөөлөгчид Нийслэл хотод хүрэлцэн ирснийг өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхантай хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НИТХ-ын С.Амарсайхан Нийслэл хотын талаарх ерөнхий танилцуулгыг хэлж, Танжинь хотын ИТХ-ын дарга, дэд дарга, иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамтаар бидний  урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод айлчилж байгаад  талархал илэрхийлээд, Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлуудыг бид хамтын ажиллагаатай хотуудын  дэмжлэг болон харилцан үр ашигтай хамтарч ажиллах байдлаар шийдвэрлэхийг зорьж байна. Энэ хүрээнд та бүхэнтэй …

  • 29 March

    Японы дайны үеэр бэлгийн боолчлолд өртсөн бүсгүйчүүдийн үнэн төрх

    Дэлхийн II дайны үед Японы армийн цэргүүдийн “алжаалыг тайлж”, секс боолчлолд өртсөн Солонгос эмэгтэйчүүдийн асуудал өнөөг хүртэл хурцадмал хэвээр байна. Тэд Японы цэргүүдийн бусармаг үйлдлийн золиос болсон хэмээн Японы Засгийн Газраас уучлалт гуйхыг шаардаж удаа дараа тэмцэл өрнүүлж байсан. Тус эмэгтэйчүүдийн талаарх баримтуудыг хүргэж байна. Дэлхийн II дайны үед Япончууд Өмнөд Солонгосыг колончилж, Хятадын Нанжин хотыг эрхшээлдээ оруулсан үе байв. …

  • 29 March

    Монгол, Хятадын хилийн боомтууд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ажиллахгүй

    БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр тохиож байгаа. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдөр ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

  • 29 March

    Мьянмарын шинэ ерөнхийлөгчийг сонгов

    Мьянмар улсын парламент Тин Чяу суудлаасаа огцорсны дараа гурван нэр дэвшигчээс Вин Мьинийг ерөнхийлөгчөөр сонголоо. Тин Чяу эрүүл мэндийн байдлаасаа болж суудлаа өгсөн аж. Парламентын доод танхимын даргаар 2012 оноос хойш ажиллаж байсан Вин Мьин Тин Чяугийн дараа ерөнхийлөгч болно гэдэг нь гарцаагүй байсан бөгөөд олон ч хүн ийнхүү таамаглаж байжээ. Шинэ ерөнхийлөгч Ардчиллын төлөө үндэсний лиг намын ахмад гишүүдийн …

  • 29 March

    Ё.Отгонбаяр Дональд Трампад итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Өчигдөр Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаяр Д.Трамптай уулзан, итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Д.Трампад хандаж сүлжмэл, оёмол бүтээгдэхүүний гаалийн татвар, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт асуудалд анхаарч ажиллах болохоо илэрхийлсэн. Тэрээр ерөнхийлөгч Х.Баттулгаас итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 23-нд гардан авсан байна.  

  • 29 March

    Томуу, томуу төст өвчин ихсэж, хүүхдийн орны ачаалал нэмэгджээ

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар, амбулаторийн 74.079 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2921 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.9 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнөөс 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус тус их байна. Нийт өвчлөгсдийн 35.9 хувийг 0-1 нас, 30.7 хувийг 2-4 нас, 19.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …

  • 29 March

    Х.Баттулга: ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй оролцоно

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Рашид Алимов уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байгаад талархаад, ШХАБ-ын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэр дундаа ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхэд түлхүү анхаарах болж, мөн сүүлийн үед …

  • 29 March

    Т.Гантөмөр: Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байна

    “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд үг хэллээ. ХОТОО НОГООН БОЛГОДОГ, ЭРҮҮЛ ХОТ БОЛГОДОГ ХҮНИЙ ТООГ НЭМЭХЭД ТЭДЭНД ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭД БИ БЭЛЭН Тэрбээр “Дэлхийн …

  • 29 March

    Х.Баттулга: Монголын хамгийн том дайсан, хөгжлийн садаа нь төрийн албан хаагчдын шударга бус байдал

    Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өчигдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй …

  • 29 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 29-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 21-р хороо Дунд Дарь-Эхийн 1-19, Сэлбийн 12-18, 27-32, Жамсран уулын өврийн 1-6-р гудамж, Петро стар ХХК болон болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: СБД-ийн 14-р хороо, ЧД-ийн 14, 15, 16, …

  • 29 March

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, …

  • 28 March

    СХД-ийн ИТХ-ын дарга Б. Мөнхцэцэг хороодод ажиллаж байна

    Төрийн анхан шатны нэгж болох хороонд ажил хэрхэн явагдаж буй, үйл ажиллагаанд нь ямар асуудал тулгамдаж байгаа, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд ямар бэрхшээл үүсч байгааг судлахаар  Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг өчигдрөөс эхлэн хороодод ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр 22, 2, 3, 4, 26, 19, 27 дугаар хороодод ажиллаж, хороодын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж ярилцан, тулгамдаж байгаа асуудал, түүнийг …

  • 28 March

    640 хүүхдийн сургуулийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажлын нээлт боллоо

     Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай, кембрижийн сургалттай шинэ сургууль БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдахаар өнгөрсөн онд шав тавьсан билээ. Тэгвэл энэхүү сургуулийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажлын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х. Нямбаатар, УИХ-ын гишүүн, Болосврол, соёл, шинжлэх ухаа, спортын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөө бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн засаг …

  • 28 March

    НИТХ-ын  хуралдаанаар 100 айлыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын ээлжит бус III хуралдааныг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн  10.00 цагаас хуралдуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарчээ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэр дэх /100 айл орчим/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэг болон НИТХ-ын …

  • 28 March

    Хүүхэдтэй эхчүүд хөөгдөн амьдарч байна 

    Эх орноо хамгаалах цөвүүн цаг ирвэл эмэгтэйчүүд бид явна. Хэрэг болж юуны магад эрчүүдээ аваад явна… гэдэг шиг сүүлийн үед өрнөж буй жагсаал цуглаан, тэмцэлд эмэгтэйчүүд л оройлох нь элбэг болж. Жуковын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байгаа хүмүүс бас л эмэгтэйчүүд байв. Тэдний нэг төлөөлөл Т.Оюун-Эрдэнээс тодруулга авлаа. -Та бүхнийг тэмцлийн жагсаал хийж байгааг сонирхоод тодруулга авахаар зорьж ирлээ. …