Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 14 February

    Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэнэ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн  танилцуулгыг НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн дарга Р.Дагва танилцууллаа. Тэрээр, “Хотын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд том стратеги, том концепц шаардлагатай. Бидний санаачлага бол хил гаалийн тусгай статус бүхий чөлөөт бүс тогтоож, үүгээрээ дамжуулан эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, гадаад дотоодын зочдыг татах боломж юм. Алтанбулагийн чөлөөт бүсийг бид …

  • 14 February

    Бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ

    Улаанбаатар хотын гэр хороололд 218.7 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Мөн 31 мянга орчим өрх түрээсийн байранд амьдардгаас ердөө 1187 нь төрийн түрээсийн орон сууцанд байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, залуу гэрд чиглэсэн орон сууцны бодлого үгүйлэгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа. Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах зорилго бүхий …

  • 14 February

    С.Амарсайхан: Байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй

      НИТХ-аас “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан “Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С. Амарсайхан үг хэллээ. Тэрээр “Энэ оны нэгдүгээр сарын 22-нд “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй …

  • 14 February

    “Автобус гуравдугаар эгнээгээр зорчиж эхэллээ” постны тайлбар

    Жирийн өдрүүдэд буюу цагаан сарын баяраас өмнө 21 дүгээр хороолол дахь гэрээсээ гараад нэгээс, нэг цаг гучин минут явж ажил дээрээ буюу хотын төвд ирдэг байлаа. Гэтэл цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэд Харин хорин захыг ихээр зорьж, өмнө нь ч түгжрэлтэй байдаг байсан нэгдүгээр хорооллын замыг бүр таг түгжиж орхилоо. Өнөөдөр ажил дээрээ яг гурван цаг 28 …

  • 14 February

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт 27,000 гаруй ахмад амьдардаг. 100 насны босго давсан 4 буурай, ахмад дайчин, хөдөлмөрийн баатар, гавьяат эдийн засагч гээд олон алдартнууд тус дүүрэгт харьяалагддаг байна. Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нийт ахмадууддаа сар шинийн мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ. Тэрээр дүүргийн ахмадуудыгаа залуу хойч үедээ туршлагаа хуваалцахыг уриалж Зөвлөх баг ажиллуулж байгааг онцоллоо. Тэтгэвэрт гарсан ч арвин их туршлагаа хуваалцахын зэрэгцээ цалинтай …

  • 14 February

    О.Балжинням: Ханьдаа л “Хөдөлмөрийн баатар” болж байгаагаа харуулж чадсангүй

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна.Тэдний нэг болох Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнууллаа.Тэрээр Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдыг олон жил дасгалжуулж байгаа билээ. Ингээд түүний баярын сэтгэгдлээс хуваалцлаа. Тэрээр “Би спортын байгууллагад 38 дахь жилдээ ажиллаж байна. …

  • 14 February

    Дутуу үнэлэгдэж байсан тамирчин Пёнчаны олимпод цахиур хагалж байна

    Өмнөд Солонгосын 19 настай тамирчин Чой Мин Жеон өнгөрөгч бямба гаригт Канеун мөсөн гулгалтын талбайд болсон тэшүүртэй гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд 500 метрийг 42.870 секундэд туулан спортын төрөлдөө Олимпийн шинэ рекорд тогтоосныг Ёонхап агентлагаас мэдээллээ. Тэшүүртэй гулгалтыг 1992 оноос хойш Өвлийн Олимпийн спортын төрөлд оруулснаас хойш Солонгост хэд хэдэн гулгагч бусдаасаа хол давсан чанарын үзүүлэлт гаргасны нэг жишээ нь Чой Мин Жеоны …

  • 14 February

    Америкийн тамирчин Клоё Ким спортын төрөлдөө хамгийн залуу Олимпийн аварга боллоо

    АНУ-ын сноубордын тамирчин, 17 настай Клоё Ким Пёнчаны наадмаас алтан медаль хүртэж өөрийн спортын төрөлдөө хамгийн залуу Олимпийн аварга боллоо. Галт шувуу паркад хийсэн эцсийн гараандаа Солонгосын гаралтай Америк тамирчин тэрээр 100-аас 98.25 онооны чанарын үзүүлэлттэй харайлт хийж, шийдвэрлэх мөчид өрсөлдөгчдөөсөө онооны хэт давуу байдлаар ялалт тогтоосон. Түүний дараа Хятадын тамирчин Лиу Жиаюу 89.75, Америкийн Ариель Гоолд 85.75 оноотойгоор дэд болон гутгаар …

  • 14 February

    С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцлээ

    ИРГЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЧИХААД БАЙХАД ГАЗРАА АВЧ ЧАДАХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА ГЭВ НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр тэрбээр газрын асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа олон иргэний асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга, газрын албадын дарга нар, холбогдох нийслэлийн агентлагуудад үүрэг өгөв. НИТХ-ын Ажлын …

  • 14 February

    Гэгээн хайрын баяраар болох тоглолтууд

    Гэгээн хайрын баяр    УДБЭТ-т “BE MY VALENTINE” болон В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг, Улсын Филармонийн тайзнаа “I love you” концертууд тоглогдох гэж байна. Тоглолтонд УДБЭТ-ын бүх уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барих ба тасалбар нь 10000-20000 төгрөгний үнэтэй. Харин Улсын Филармоний тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим, Удирдаач С.Саруул-Од /СТА/, Л.Насанбуян /СТА/, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, …

  • 14 February

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Шинийн 3-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. …

  • 14 February

    Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

    2018 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын болон …

  • 13 February

    Налайх дүүрэг Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллана

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Засгийн газрын 2017 оны тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “дүүргийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулж Эко Налайх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж …

  • 13 February

    Үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзав

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, ажлын албаны дарга Б.Батбямба НИТХ-ын үе үеийн дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар, ажлын албанд ажиллаж байсан ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ энд цугласан ахмадууд та бүхэн залуу нас, мэдлэг чадвар, эрч хүчээ нийслэл хотынхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр харамгүй зориулсан хүмүүс. Нийслэлийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн төлөө, НИТХ-ын байгууллагад …