Өмнө нь би бээр Казах түмний дундаас тодорч гарсан баатар зоригт сайн эрчүүдийн тухай “Казахын дуулиант эрчүүд” хэмээх томоохон нийтлэл бичиж, Казах түмнээс өндөр үнэлгээ авч байлаа. Эрт цагийн баатарлаг сайн эрчүүдээрээ бахархдаг өнөө цагийн казах залуучууд, бүсгүйчүүд дээрхи нийтлэлийг олноороо шейрлэн авч, сайхан сэтгэгдэл үерлүүлж байлаа. Энэ удаад “Казах түмний домог болсон хүүхнүүд”-ийн тухай өгүүлсү. ЭРТНИЙ АМАН ЗОХИОЛД МӨНХӨРСӨН …
Мэдээ мэдээлэл
February, 2018
-
8 February
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн …
-
7 February
Энэ сард Америкчуудын сонирхлыг татаж буй номнууд
Тереза Мари “Heart Berries” amazon.com $15 Зохиолч эхийн тухай гардаг сэтгэл зүйн хүнд төрлийн бүтээл. Сигрид Нунез “The Friend” amazon.com $17 Нохойнд хайртай хүмүүсийн унших ном. Жозеф Кассара “The house of impossible Beauties” amazon.com $27 Нийгмийн амьдралыг тусгасан зохиол. Лаура Смит “The Aret of Vanishing” amazon.com $17 1993 онд амжилтгүй гэрлэлтийнхээ дараа ор сураггүй болсон бүсгүйн түүх. Лаура Липпмэн “Sunburn” …
-
7 February
Нийслэлийн Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийг буцаалаа
Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдэгүүдийн шалгаруулалтыг батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай, Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн худалдан авах газрын үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох тухай, Ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн жилд эрхэлсэн ажилдаа амжилт …
-
7 February
Хотын дарга үнэгүй нийтийн тээврээр иргэддээ бэлэг барина
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Хурлаар “Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр буюу том оврын автобусыг үнэ төлбөргүй үйлчлэх тухай зохицуулалт хийх” асуудлыг хэлэлцэж байгаа юм. Баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Энэ ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийг баярын өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх асуудлыг Нийслэлийн удирдлагууд шийдвэрлэвэл иргэд талархалтай хүлээн авна гэж итгэж байна. Хотын дарга …
-
7 February
Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ, НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмад настан Д.Мэндсайхан, Х.Сүрэнхүү, Ж.Батсамбуу нарт Ахмадын зөвлөлийн гарын бэлгийг гардуулав. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хотын дарга хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын …
-
7 February
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 02 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, …
-
7 February
Монгол, Хойд Солонгосын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри …
-
7 February
Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлалаа
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Хариуцлагын жил”-ийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгав. “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, …
-
7 February
“ПЁНЧАН-2018”: Монголын баг тамирчид олимпийн тосгонд очжээ
“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр Олимпийн тосгондоо очлоо. Баг тамирчдыг Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас угтан авч хүндэтгэл үзүүлэн, Олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөв. Баг тамирчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас “Пёнчан – 2018” Олимпийн шинэ хурдны галт тэргээр тамирчдын тосгонд очин …
-
7 February
ПЁНЧАН-2018: “Эв найрамдлын хана” нээлтээ хийлээ
Эртний Олимпийн түүхэнд Олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд Грекийн бүхий л овог, аймгууд дайн дажнаа зогсоон, эвлэрэлд хүрдэг уламжлалтай байв. “Турин – 2006” Өвлийн XX олимпийн наадмаас эхлэн энэхүү энх тайвны хөдөлгөөнийг Олимпийн тосгонд “Эв найрамдлын хана” босгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 02 дугаар сарын 05-ны өдөр “Пёнчан – 2018” Олимпийн наадмын “Эв найрамдлын хана” нээлтээ хийж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, …
-
7 February
Энэ сард хоёр, долоогоор төгссөн дугаартай автомашин эзэмшигчид татвараа төлнө
Энэ сард хоёр ба долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах албан татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлөх боломжтой. Төлбөрөө банкаар дамжуулан төлсөн …
-
7 February
Тайваньд 6.4 магнитудын газар хөдөлж хоёр хүн амиа алджээ
Өчигдөр орой Тайваний арлын зүүн эрэгт орших 100 мянга орчим хүнтэй, аялал жуулчлалын бүс хот Хуалейнд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн нас баран, 200 гаруй хүн шархтсан болохыг албаныхан мэдээллээ. Хуалейны цагдаагийн газрын диспетчер “Шархтсан хүмүүсийн 50 нь Японы жуулчин байсан” хэмээсэн. Аврах багийн 400 орчим ажилтан орон сууц, зочид буудлаас 150 орчим хүнийг аварсан. 270 өрөөтэй Marshal зочид …
-
7 February
Японы гүнж Мако хуримаа хойшлуулжээ
Японы гүнж, өдгөө 26 настай Мако хуримаа 2020 он хүртэл хойшлуулж байгаагаа зарлажээ. Jiji Press-т мэдээлснээр ирэх оны дөрөвдүгээр сард эзэн хаан Акихито 84 насандаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тул гүнж өөрийн хуримандаа тусгайлан бэлтгэл хийх цаг гаргах үүднээс ийнхүү хойшлуулахаар болсон байна. Эзэн хааны том хүү, Макогийн авга ах, ханхүү Нарухито хаан ширээг залгамжилна. Гүнж Францын AFP мэдээллийн агентлагт “Хуриманд маань …
-
7 February
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна. Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл