Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит цом …
Мэдээ мэдээлэл
December, 2017
-
30 December
Өмсөх гуталгүй хүүхдүүд өвлийн хүйтэнд гудамжаар гүйлдэнэ
Жил бүр “Лантуун Дохио” төрийн бус байгууллага санаачлан “Ид шидийн уут” аяныг зохион байгуулдаг билээ. Тэд сайн дурын залуусын хамт мөн хандивлагчдыг тусламжтайгаар нийслэлийн болон зарим аймаг, сумын хотын захад гундуухан амьдарч яваа айл өрхийн хүүхэд, хөгшчүүдэд хэрэгтэй бэлгийг нь өгч баярлуулдаг сайн дурын үйлс юм. Энэ жил гэхэд долоон мянга орчим бэлгийг 1,500 айл өрхөд тараан өгч хүүхдүүдэд жаахан …
-
30 December
Гар дээрээс пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж …
-
30 December
Он солигдох мөчид нийслэлийн таван цэгт ёслолын буудлага болно
Жил бүрийн он солигдох мөчид НЗДТГ-аас иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай.Энэ жилийн цэнгүүний найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга …
-
30 December
Баярын өдрүүдээр банкуудын ажиллах хуваарь
Шинэ жилийн баярын өдрүүдэд арилжааны банкууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Голомт банк Шинэ жилийн баярын өдрүүдэд Голомт банкны Улаанбаатар хот дахь Салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь Хаан банкны ажиллах цагийн хуваарь Баярын өдрүүдэд ХААН Банкны Улаанбаатар хот болон орон нутагт ажиллах салбар нэгжийн мэдээллийг хүргэж байна. Худалдаа хөгжлийн банк Хас банк Төрийн банк
-
30 December
Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Харин эдгээр өдрүүдэд дөрвөн хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Иймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн …
-
30 December
Шинэ жилийн мэндчилгээний үгс
Хайртай дотны хүмүүстээ шинэ оны мэнд дэвшүүлэхдээ дараах мэндчилгээнүүдээс сонгоорой. Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая, *** Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз жаргалийн мөнгөн жимээр Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн Угтах он айлчлан ирлээ *** Цалгилан долгилон он …
-
29 December
Мянхай баатар Д. Төмөртогтох Гавьяат жүжигчин боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жил, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жил, Архивын албаны 90 …
-
29 December
Ерөнхийлөгч Х.Баттулга хүчит бөхийн барилдааныг нээж үг хэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг 2011 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын …
-
29 December
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд хүндэтгэл үзүүллээ. Тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас …
-
29 December
Цахим сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
Цахим салбарын шилдгийн шилдгийг тодруулах “Web awards-2017” ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.12.28/ болж өндөрлөлөө. Тус наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмыг Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын холбоо болон Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо хамтран зохион байгууллаа. Энэхүү наадмын хамгийн хүндтэй шагнал болох Мэдээллийн шилдэг сайтаар NEWS агентлагаас эрхлэн гаргадаг www.news.mn шалгарлаа. Ингээд …
-
29 December
Хөдөлмөрийн баатар, гавьяатуудад Хотын дарга орон сууцны түлхүүр гардууллаа
Шинэ оны босгон дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим ахмадад орон сууцны түлхүүр гардуулав. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэргийг үндэслэж, улс нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон эрүүл …
-
29 December
Х.Баттулга: 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээсэн юм. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдол, утааны асуудал иргэдээс маш их гомдол, санал дагуулж, эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буйг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тиймээс УИХ-д хандан “Онц байдал” зарлах санал хүргүүлэх тухай албан …
-
29 December
Баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлыг нэгдүгээр зэрэглэлд шилжүүлж, үүрэг чиглэл өгөх цахим хурал өнөөдөр боллоо. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн …
-
29 December
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн болно
Шинэ жилийн баярын өдөр зохион байгуулах “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүний зохион байгуулалт болон эдгээр амралтын өдрүүдэд холбогдох албаныхан хэрхэн ажиллах талаар нийслэлийн Соёл, урлаг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Тээврийн газар, Нийслэлийн Цагдаагийн газраас хамтарсан хурал хийлээ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн болно Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл