Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 27 November

    Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ

    Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 25-нд нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж …

  • 27 November

    “Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний II чуулган ба органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна

    “Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 28-30-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна. Органик хүнсний тухай хууль, дээрх журам, аргачлал, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх,  олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн …

  • 27 November

    У.Хүрэлсүх: Хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана

    Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөрТөрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 64375 залуусын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг нээж хэлсэн үгэндээ, -Монгол Улсын Иргэн …

  • 27 November

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

    2017 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. …

  • 26 November

    Япон 1 сая тонн цацраг идэвхт бодистой ус далайд цутгах уу?

    Зургаан жилийн өмнө Японы Фукушима мужид томоохон хэмжээний Цунами болсон билээ. Энэ үеэр мужийн цөмийн эрчим хүчний үйлдвэр сүйрсэн байдаг. 1 сая тонн усанд цацраг идэвхт бодис орсон байсныг 900 ширхэг том хэмжээтэй усны нөөцлүүрт авч хадгалсан аж. Гэвч хэрэв дахин Цунами болвол эдгээр усны нөөцлүүр задрах аюултай гэнэ. Шинжээчид Засгийн газарт цацраг идэвхт бодистой усыг Номхон далай руу бага …

  • 26 November

    Улс тунхагласны ойн өдөр өнөөдөр тохиож байна

    1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан …

  • 25 November

    Х.Баттулга:Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе. ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн …

  • 25 November

    НИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа нь хэнийг бухимдуулав?

    “Ирц нь хүрэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байгаа” гэх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа харин ч эсрэгээрээ хэвийн үргэлжилж байна. С.Амарсайхан хурлын даргаар томилогдсноос хойш өдийг хүртэл буюу сар гаруйн хугацаанд  Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг 100 хувийн ирцтэйгээр гурван удаа, НИТХ-ын ээлжит бус хурлыг  91.1 хувийн ирцтэйгээр нэг удаа, НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг 66.6 хувийн ирцтэйгээр нэг удаа хуралдуулжээ. Өөрөөр …

  • 25 November

    Эрх баригч МАН-ын “гал тогоог” Д.Амарбаясгалан дахин удирдахаар боллоо

      “Морьд эргэлээ…” гэж Монголчууд ярьдаг. Үүгээр сайн уяачийн ямар зүсний шандаст хурдан хүлэг түрүүлэн ирэх бол гэж сэтгэл догдлон хүлээдэг. Түүн шиг монголчууд МАН–ын XXVIII Их хурлын үйл явдлыг анхааралтай ажиглалаа. Эрх баригч намын энэ хурлаар хэн МАН–ын дарга болох, цаашлаад МАН–ын бусад удирдлагуудад хэн сонгогдохоос хамааран засаг төрийн тогтвортой байдал, улс орны ойрын хөгжлийн ирээдүй тодорхойлогдох байлаа. Ямартай ч МАН–ын XXVIII Их хурлын 1300 орчим төлөөлөгчийн олонхи нь намын даргаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж …

  • 25 November

    Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв

      Засгийн газрын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна   Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн улсын нөөцөд нэмж өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав. Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад …

  • 25 November

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгч байх хугацаандаа хүүхэд хүчирхийлж, хөнөөсөн нэг ч хүнд уучлал үзүүлэхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт”  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд  хийв. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх, хамгааллын  бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй …

  • 25 November

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж …

  • 24 November

    МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх улиран сонгогдлоо

    Монгол Ардын Намын Бага хурлын анхдугаар хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр Бага хурлын гишүүдийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо. Уг хуралдаанд МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд 369 төлөөлөгч оролцож тэдний саналаар удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг сонгосон юм. Тус хуралдаанаар МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг Бага хурлын гишүүдийн 95.8 …

  • 24 November

    Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр төр болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЭҮТ-ийн эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг,  “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, зураач Х.Ариунзаяа нар оролцож сэтгүүлчдэд …

  • 24 November

    “Чонон сүлд”-ийн төгсгөлийн бүлгийг яагаад орчуулаагүй вэ?

    Нэг хүн доорхи асуултыг тавьжээ. “Таныг чонон сүлд романы төгсгөлийн бүлгийг орчуулаагүй гэх юм. Яагаад?” гэсэн байна. Орчуулахаар барах уу? Хятадуудын сэтгэл зүйд ихээхэн эмзэг тусдаг байж мэдэх “Оюунлаг эрэлхийлэл ба чонон сүлдийн тухай хүүрнэл” бүлэг нь манай “Гэгээ паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлгэрэнгүй хувилбар дээр бүрэн эхээрээ нийтлэгдсэн байгаа. 2014 онд Хятадын Үндэсний хэвлэлийн хорооноос миний орчуулгыг үндэслэн …