Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 27 October

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Сэлбэ, Мааньтын зуслан, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын худаг, Хадатын амны зуслангийн 3-8, Цээнийн амны зуслангийн 1-4-р гудамж, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, эдгээрийн ойр орчмоор, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 20-р хороо Солонго импекс ХХК, Од групп, …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. …

  • 26 October

    Замын-Үүд боомтод баригдсан Ариутгалын төхөөрөмжийг хүлээн авав

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2017 он гарсаар  БНХАУ-д шувууны томуугийн хүний болон шувууны өвчлөл, БНХАУ, ОХУ шүлхий зэрэг  гоц халдварт өвчин гарч , хил дамжин тархах эрсдэл хэвээр байна.Иймд хилээр нэвтрүүлж буй тээврийн хэрэгслэл, бараа, бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх шаардлага байнга тулгарсаар байна. МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн санаачлагаар 2017 …

  • 26 October

    Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчилнэ

    НИТХ-ын дарга С.Амарсайхан “Синохайдро Лимитед корпорейшн” компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус компани Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх юм байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах авто зам нь Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай  дүүрэг, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал, амралтын газруудтай нийслэлийг холбохоос гадна …

  • 26 October

    Эхнэр минь гараа урагдтал төрөхийн орон дээр тэмцсэн

    Төрөхийн эмч нарын буруутай үйлдлээс болж нярай гэдсэндээ эндсэн хэрэг Төв аймагт гарсан байна. Энэ талаар “Ариунбаяр Баяр” нэртэй фейсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Түүнээс болсон явдлын талаар тодрууллаа.  Тэрбээр цахим хуудастаа “Би төв аймгийн жирийн нэгэн өрхийн тэргүүн, энэ бол миний эхнэрийн гар. 10 сар хүлээсэн үрээ өчигдөр шөнийн гурван цагийн үед алдлаа. Ус нь гарч эхлээд аймгийн …

  • 26 October

    Монголын Үнэт цаасны биржийн анхны арилжаа “Анд -Энерги”-ийн IPO-оор эхэлнэ

    Монголын анхны хувийн Үнэт цаасны бирж 11 дүгээр сарын нэгнээс арилжаагаа эхлүүлэх гэж байна. Монголын үнэт цаасны бирж компани 2015 онд байгуулагдсанаасаа Үнэт цаасны бирж хувьцааны эргэлтийн харьцааг таван жилийн хугацаанд 50 хувь болгохыг зорьж байна. хойш арилжаа хийгээгүй байсан аж. IPO гаргах хүсэлтэй компаниуд олон байдаг ч олон улсын стандартад нийцсэн засаглалтай компаниуд цөөн байдаг. Энэ нь өнгөрсөн хоёр …

  • 26 October

    Сурагчдын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын  амралт  долоо хоногийн дараа эхлэх гэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хугацаа энэ жил өөрчлөгдөхгүй, ноднингийнхтой адил байхаар шийдвэрлэсэн  юм. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан …

  • 26 October

    1001 шөнийн үлгэр: Хэн шинэ дэнлүүг хуучин дэнлүүгээр солих вэ?

    “1001 шөнийн үлгэр” бол Исламынхны “Алтан үе” болох 1700 оны үед араб хэл дээр хэвлэгдсэн Дундад Азийн ардын шидэт үлгэрүүдийн ном юм. Уг бүтээлд хэдэн зууны хугацаанд зохиогдсон Баруун, Зүүн, төв Ази болон Хойд Африкийн зохиолч, орчуулагч, эрдэмтдийн бүтээлүүдийн цогцолбор байгаа. Эртний болоод дундад үеийн Араб, Перс, Грек, Турк, Энэтхэг, Еврейн уран зохиол болон ардын аман зохиол бий. Өнөөдрийг хүртэл …

  • 26 October

    Монголын “Маркетеруудын өдөр”-ийг 5 дахь жилдээ тэмдэглэлээ

    Өнгөрсөн долоо хоногт Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотод маркетингаар амьсгалсан 7 хоног боллоо. “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” /МҮМХ/ нь 2013 оноос эхлэн маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетингийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг монголын “Маркетеруудын өдөр” болгон зарлаж 5 дахь жилдээ …

  • 26 October

    БитКойнтой холбогдуулан Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдэгдэл гаргалаа

    Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо холбогдох хууль, тогтоомжийн дагуу үнэт цаасны, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, бодлогоор зохицуулдаг. Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг …

  • 26 October

    “МАЗ” компани тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтэй байна

    Беларусийн тал Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин нийлүүлэхээр хоёр улсын холбогдох яам, агентлаг, компани урьдчилан тохиролцсон байна. Монгол, Беларусийн Засгийн газар хооронд энэ тухай хэлэлцээр байгуулснаар 10 хүртэл жилийн хугацаатай, 15 сая еврогийн хөнгөлөлттэй зээл …

  • 26 October

    С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилов

    Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо. С.Баатаржавын товч танилцуулга: Боловсрол: Цагдан сэргийлэх дээд сургууль ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи МҮДС хууль зүйн магистр Мэргэжил: Эрх зүйч, төрийн удирдлагын менежер Ажлын туршлага: Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн …

  • 26 October

    Казакуудад латин үсэг, бичиг хэрэгтэй гэж үү ?

    Үндэстэн ард түмнүүд өөрийн бичиг үсгийг хэрхэн үүсгэсэн тухай эрдэм шинжилгээний багашаархан үгүүлэлд бичсэнээр үсэг, авиаг хэлбэржүүлэн, үг хэллэг бий болгож, цаасан дээр буулгасны дараанаас тэр нь улам сайжирч, боловсронгуй болсоор арав хорь, бүр зуун жилийн туршид тухайн ард түмний “хэлний дархлаа”-г бүрэлдүүлдэг гэж түүхчид болон судлаачид үздэг байна. Ийм учраас алив ард түмний үсэг бичгийг өөрчлөх нь зарим талаар …

  • 26 October

    Ц.Нямдорж:Б.Хурц өнөөдөр өөрийгөө илчилчихлээ

     Тагнуулийн Ерөнхий газрын дарга Б. Хурцын Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц. Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийсний дараа ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж Төрийн ордонд дөнгөж сая мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж”Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн …

  • 26 October

    Б.Хурц: Ц.Нямдорж “Эрдэнэтэд” шахааны бизнестэй

    Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал Хууль зүйн сайдаар томилогдсон Цэндийн Нямдоржийн хууль зөрчсөн асуудлыг ярилаа. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц ” Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна” гэдгийг ярианы эхэнд онцоллоо. Тухайлбал “Ц.Нямдорж гэж хүн Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. …