Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 24 October

    Америкаас илүү цалинтай орнууд

    Өнөөдөр дэлхий дээр Америкаас илүү цалинтай есөн орон байгаа бөгөөд эдгээр нь Канад, Их Британи, Нидерланд, Ирланд, Шинэ Зеланд, Бельги, Франц, Люксембург болон Автрали улс болно. Саяхан Нью-Йорк нэгэн хуулийг баталсан бөгөөд уг хуулиар дундаж цалинг аажмаар 15,000 ам.долларт хүргэх юм. Улс орны хөгжлөөс шалтгаалж дэлхийн улсуудын дундаж цалингийн хэмжээ өөр өөр байгаа. Үүнийг хурцадмал асуудал ч гэж тооцоод байна. Ялангуяа …

  • 24 October

    Хотын шинэ захиргаа барих 9.9 га газарт хэн шунасан бэ

    Тус газрыг дүүргийн захирамж нэрээр гартаа оруулсан эрхэм дарга, УИХ-ын гишүүн, сайд та олон мянган орох орон, оочих аягагүй, гудамжинд хоног төөрүүлэн явж буй хүмүүст буян үйлдэж хямд үнэтэй Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж газрыг хотод нь буцаагаад өгчихөөч 2013 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт …

  • 24 October

    Л.Жавзмаа:Гоё зогсоолтой байшин барьсан гээд үнэ нэмж болохгүй шүү дээ

    Дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрийн нэг болох БНСУ-ын “Имарт” Монголд үйл ажиллагаа явуулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тус сүлжээ дэлгүүр өнгөрсөн сард хоёр дахь салбараа III, IV хорооллын эцэст нээсний дараахан төлөвлөж байсан орлого нь 100 гаруй хувиар давж биелсэн мэдээлэл БНСУ-ын зарим хэвлэлд нийтлэгдэж олны анхаарлыг татлаа. “Монголчууд хямарлаа гээд байсан нь худал байна. Гэхдээ хамаг мөнгөө Солонгос …

  • 24 October

    Хуралдаа ирдэггүй НИТХ-ын төлөөлөгчдөөс хариуцлага нэхье

    Монголд өвөл айсуй…, энэ бол төр засгийн  илүү хариуцлагатай, хурдтай,  бодлоготой ажиллахыг шаардсан улирал, цаг үе. Нэг сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод өвөл хаяанд ирчихээд хаалга тогжиж байхад НИТХ-ын хурлын 45 суудлаас 34 төлөөлөгчийн суудал авч, МАН-аас сонгогдсон  төлөөлөгчид удаа дараа  НИТХ-даа ирэхгүй  байна. Тэд эрх мэдэл, амбици, намын бүлэглэл, байр суурь, хувийн ашиг сонирхолоо урдаа тавьж, өөрсдийг нь …

  • 24 October

    С.Мөнхтүвшин:Өмнөд бүсэд 31 орны 1000 гаруй гадны иргэд ажиллаж, амьдарч байна

    Гадаадын иргэн, харьяатын газраас боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээллээр хангах зорилготой мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ намрын хоёр дахь ээлжийн сургалтын үеэр боомт, орон нутагт олон жил ажилласан, мэргэшсэн албан хаагчдын нэг Өмнөд бүс дэх газрын мэргэжилтэн С. Мөнхтүвшинтэй цөөн хором ярилцлаа. Сайн байна уу? Гадаадын иргэн харьяатын байгууллагатай …

  • 24 October

    Д.Сумьяабазар: Үндэсний “Зэс” корпораци байгуулаад албан ёсны хувьцаа гаргах ёстой

      УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазартай ярилцлаа. -Таны юуны өмнө баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье. -Өдрийн сонины олон мянган уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. -Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ажлыг хүлээж аваад ажлаа юунаас эхлүүлж байна вэ?  -Улс орны эдийн засаг хүнд үед сайдын албаа хүлээн авлаа. Өмнө маань амаргүй даваа хүлээж байгаа гэдгийг сайн …

  • 24 October

    Өсвөрийн дэлхийн аварга Д.Батсүрэн есдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо. Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин боллоо. ФИДЕ мастер Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн …

  • 24 October

    Уул уурхайн сайд лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргалаа

     Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан. Тэр үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа. Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллах …

  • 24 October

    Хятадын зэсний үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 6.8 хувиар өсчээ

      Хятадын сайжруулсан зэсний үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 6.8 хувиар өссөн болохыг даваа гаригт “National Bureau of Statistics” мэдээллээ. “NBS”-ын мэдээнээс үзвэл наймдугаар сард 749,000 сая тонн зэс үйлдвэрлэсэн бол өнгөрсөн сард 3.3 хувиар өсч 774,000 сая тонн зэс гарган авчээ. Хар тугалгын үйлдвэрлэл өнгөрөгч онтой харьцуулбал 5.3 хувиар өсч 3.76  сая тоннд хүрсэн. Төмрийн хүдэрийн үйлдвэрлэл 2.2 хувиар өсөн 119.13 сая тоннд хүрсэн байна. Харин цайрын …

  • 24 October

    Шаглуулах эрхгүй шатарчин буюу “Улс төрийн гэгээнтэн”

    Улс төр бол шатрын өрөгтэй адил. Хүү бэрс болж болдог. Хүүгээр ноёныг цодолж болдог. Эсвэл хүү морь, тэрэг, тэмээний аль ч нүүдлээр нүүх эгзэг тохиодог. Шатарт хэн зөв нүүснээс гадна хурдан нүүсэн нь бас хожиж болдог. Мөн бод олонтой нь хождог учиртай. Тэгвэл У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн Засгийн газарт бэрс гарсан хүүгээс гадна морь, тэрэг, тэмээ зэрэг бод олон багтлаа гэж зүйрлэж болно. Улс …

  • 24 October

    Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дунд “ХАНГАРДИ-2017” спорт наадам боллоо

    Нийслэлийн 378 жилийн ойг угтан 2017 оны 10-р сарын 20,21,22-ны өдрүүдэд Нийслэл, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагч, төлөөлөгчдийн дунд 5 төрөлт спорт наадам Нийслэлийн Хангарди спорт цогцолборт зохион байгуулагдлаа. “Хангарди-2017” спорт наадмын үйл ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нээж “Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хангарди-2017” спорт наадамд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүсье. Нийслэлийн 378 жилийн …

  • 24 October

    Аврагчид 14 иргэний цогцсыг олоод байна

    Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон байна. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон 13 дахь иргэний цогцсыг олоод байсан. Харин 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 24 October

    Залуу насны минь ааг омог дарагдаж л байна

    Залуу насны ааг омог, болчимгүй үйлдлээсээ болж хүний амь нас хөнөөж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч А-тай цөөн хором ярилцлаа. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг бөгөөд хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж хорих ялаасаа 1 жил, Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 8 жилийг тус тус хасуулжээ.  -Чанга дэглэмтэй хорих ангид ямар хэргийн улмаас ял эдлэх болов? -Би 2010 оны …

  • 24 October

    С.Батболд:Хоёр хотын хооронд “Тэнгэрийн зам” хэдийнээ нээгдсэн

    БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг “Air  Busan”  компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi  болон бусад албаныхан хүлээн авав. Тус компанийн захирал хэлэхдээ  2007 онд  “Air  Busan”  байгуулагдсан.  Анх 2 …

  • 24 October

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болох агаарын бохирдол, нийтийн тээвэрийн парк шинэчлэл,  гэр хорооллын дулааны алдагдал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлаар ярилцав. Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг, нийслэл хотын эрэлт хэрэгцээнд суурилж,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж чадвал  гацаанд байгаа олон асуудал …