Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав. Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, …
Мэдээ мэдээлэл
February, 2024
-
15 February
“Орлон тоглогч” олон ангит кино энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болно
“17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээжээ. Сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Амарсайхан бичиж, найруулсан байна. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ. 16 ангит тус бүтээлийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.
-
15 February
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана. “Парис 2024” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийг танилцууллаа. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар Олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ …
-
15 February
Морин хуурын чуулгыг “Морин хуурын их найрал” болгон өргөжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгыг “Морин хуурын их найрал” болгон өргөжүүлэх тогтоол гаргалаа. Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал …
-
15 February
Цэргийн арслан Г. Жамбалдоржийн хүү Ж. Дарханбаатар “ХАКҮХО КАП-2024” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М. Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап– 2024” cүмо бөхийн өсвөр үеийн олон улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн энэ сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Энэ удаагийн тэмцээнд 9 орны 1100 гаруй сүмоч хүүхдүүд өрсөлдлөө. Тэмцээний 10 насны ангилалд 160 хүүхэд барилдсанаас “Путонхуа” сургуулийн сурагч Ж.Түвшинтөгөлдөр Мөнгөн медаль, “Путонхуа” сургуулийн сурагч Ж.Түвшинсайхан …
-
14 February
Соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг …
-
14 February
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны …
-
14 February
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн …
-
14 February
БНХАУ-ын “Super Brain” нэвтрүүлэгт Ой тогтоолтын их мастер Ө.Сэнгэсамдан оролцоно
Ой тогтоолтын олон улсын Их Мастер, Шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан БНХАУ-ын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн “The Brain” шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо. “The Brain” буюу “Super Brain” нэвтрүүлэгт Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд оромгүй олон сонирхолтой даалгаврыг гүйцэтгэж өрсөлддөг. Дашрамд дурдахад 2016 онд тус нэвтрүүлэгт Монголын …
-
14 February
“Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болно
Про театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэн 2024 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна . 2023 онд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож Гэгээн муза олон улсын театрын наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгараад байсан Про театрын уран бүтээлчид 2024 онд ШАДАР ГУВРАН ЦЭРЭГ …
-
14 February
Таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, …
-
14 February
Төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олжээ
Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Баяр амралтын өдрүүдэд Онцгой …
-
14 February
Усанд сэлэлт: Э.Эрхэс Монгол Улсын рекордыг дахин шинэчиллээ
Катар улсын Доха хотод зохиогдож буй Усанд Сэлэлтийн ДАШТ-ий хоёр дахь өдөр усанд сэлэлтийн ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр уралдан 58.89 секунт амжилтыг үзүүлж Монгол Улсын Рекорд Амжилтыг дахин шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийн чансаандаа 46 дугаар байранд бичигдэж байна. 15 настай Э.Эрхэс хүү өнгөрсөн онд Орхон аймагт болсон усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд …
-
14 February
Нийслэлийн Хоёрдугаар сургуулийн сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлалаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа. Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Цагаан сарын баярын өдрүүдэд хандивлаж ирсэн юм. Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор …
-
14 February
Засгийн газар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл