“Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйгаад уншуулах гэтэл цаас хов хоосон. Сэтгэлийн хүнд …
Мэдээ мэдээлэл
October, 2017
-
14 October
Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Тэгвэл энэ өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийг “Мод арчилгааны жил” болгож байгаатай холбогдуулан өмнөх жилүүдэд таригдсан мод, сөөгөнд цэнэг усалгаа хийх, тогоог нь цэвэрлэх, хөрсийг сийрүүлэх, арчилан хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг уриалж …
-
14 October
Гадаадын иргэд хуурамч цахим хаяг ашиглан Монгол иргэдийг залилах хэрэг гарч байна
Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан тэдэнтэй танилцаж улмаар өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байна. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж …
-
14 October
Түмээ ах минь
Түмээ ах нас бараад дөрвөн жил болжээ. Сен мөрний тухай Аполлинерын гоё шүлгийг л уншиж байснаас биш, тэр алдарт голд бас хүн амиа алдаж болно гэж төсөөлж ч явсангүй. Тигр, Евфрат мөрөн гэж бий, Тийм сайхан нэртэй газар ч гэж юу билээ? гэсэн шүлэг мань хүнд байдаг сан. “Гоё гоё газрууд л үзэж амьдрах хэрэгтэй” гэж анх танилцсан …
-
14 October
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, …
-
13 October
ОБЕГ:Докторууддаа хүндэтгэл үзүүлэв
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг Хууль сахиулах их сургуулийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын сургууль 2012 онд нэгдсэн билээ. Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд бага бүрэлдэхүүнийг, Онцгой байдлын сургуульд бакалавр, Хууль сахиулахуйн удирдлагын академид удирдлагын магистр, ахисан шатны боловсролын сургуульд гамшиг судлалын магистр, докторыг, гадаад хэлний сургалтын төвд хэлний мэргэжлээр хүний нөөцийг сурган …
-
13 October
Тоёота компанийн үүсгэн байгуулагч Ки-Ичирогийн түүх
Тоёота компанийн үүсгэн байгуулагч Ки-Ичиро 1894 оны 6-р сарын 11-ны өдөр мэндэлжээ. Тоёота Мотор Корпораци Үндэстэн дамнасан тус корпорацийн төв захиргааны байгууллага нь Японы Токио хотуудад байрладаг. 1937 онд Тоёота Ки-Ичиро хэмээх хүн өөрийн эцгийн «Тоёота Индастриз» үйлдвэрийн дэргэд автомашины үйлдвэрлэлийн дагнасан компани байгуулсан нь одоогийн Тоёота Мотор Корпораци юм. Ки-Ичиро Тоёот 1934 онд “Toyota Industries”-ийн нэгэн хэлтэс байх үед тэд …
-
13 October
У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчирхэг байж чадна
Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн Газар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ. Мөн “Түүхэн Засгийн газар” өөрийнх нь тодотгосноор… Харин олон нийтийн дунд шүүмжилж байгаа асуудал нь давхар дээл болон тохирооны сайд. Яагаад заавал тэр шүүмжлүүлэн байж Давхар дээл, мөн нэр хүнд муутай зарим нэг гишүүдийг танхимдаа багтааж Сайдад нэр дэвшүүлэв. “Юманд учир, суманд занги бий” Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод л шулуухан хэлж байсан санагдана. …
-
13 October
Хамгийн хүчтэй засаг байгуулахыг санаархагч У.Хүрэлсүхийн ЛООЗОН ба ЛУУЖИН
Ард түмний итгэл улстөрчдийн луужин болдог. Хэрвээ улстөрч буруу зүгийг чиглэж эхэлмэгц нөгөө луужин урвуу хамаарлаар эсрэг зүгт гажиж эхэлдэг. Харин луужингийн чигийг дагасан улстөрч хэзээ ч алддаггүй жамтай. Тэгвэл Монголын улс төрийн луужин зөв зааж эхэллээ гэх итгэл ард иргэдэд төрж байна. Энэ нь шинэхэн тодорсон хуучин лидер болох У.Хүрэлсүхтэй холбоотой. Тэр өмнө нь нам, төрийн өндөр албан тушаал бишгүй …
-
13 October
“Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар “Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн …
-
13 October
“Аадар” хамтлагийн цомгийн баяр болно
Үе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard …
-
13 October
МҮЭХ шүүхэд хандахаар болжээ
МҮЭХ-ны үйл ажиллагааг харлулах, цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр явуулж буй тэмцлийн үйл ажиллагааг зориуд саармагжуулах зорилгыг давхар агуулсан, хөрөнгө санхүүтэй холбоотой гүтгэлэг, бодит бус мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх үйлдэл хийж байгаа МҮЭ-ийн холбоо нэр бүхий зарим хэвлэл мэдэлэлийн байгууллага, хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар болжээ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
-
13 October
Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд ОУВС-ийн гадна талбайд жагсана
Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний ажилтнууд хамтын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Мэдэгдэлд, 1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, …
-
13 October
С.Бямбацогт: Цагдаагийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгодог мөнгөн тэтгэмжийг цуцлахгүй
Цаг наргүй, өвөл зунгүй, гадаа гэртгүй ажилладаг хүнийг Цагдаа гэнэ гэсэн үг байдаг. Үнэхээр Цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажлын ачаалал өндөр ч авдаг цалин нь тийм ч өндөр биш гэдэг. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Гэтэл олон нийтийн дунд сүүлийн үеэд энэ тэтгэмжийг төрөөс цуцлахаар, 2018 оноос эхлэн олгохоо больж байгаа гэх …
-
13 October
“НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно
Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Хаана: Монгол бөхийн өргөө Хэзээ: 2017 оны 10 дугаар сар 20 Тоглолтын төрөл: Концерт Үргэлжлэх хугацаа: 150 минут Насны ангилал: 6+ Тасалбарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл