Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн …
Мэдээ мэдээлэл
September, 2017
-
26 September
Та эрүүл мэндийн даатгалтай бол доорхи хөнгөлөлтүүдийг эдэлнэ
Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн тусламж, үйлчилгээ авбал яах вэ? Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө …
-
26 September
Баруун болон зүүн гарын алга загатнах нь ямар учиртай вэ?
Заримдаа таны гарын алга загатнаж, сонин мэдрэмж төрдөг үү? Харин аль гарын алга загатнаж байгаагаас хамаарч өөр өөр зүйлсийг зөгнөж байдаг аж. Ингээд хамтдаа баруун болон зүүн гарын алга загатнавал ямар учиртай болохыг олж мэдэцгээе. Баруун алга загатнах Баруун гарын алга загатнах нь олон утгыг илэрхийлдэг. Ихэвчлэн сайн утга санааг агуулж, аз хийморь, эд баялгийг дууддаг байна. Хэрэв баруун алга …
-
26 September
Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо
Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн …
-
26 September
60 жилийн дараа хуримласан хосууд
Энэ бүх хайрын түүх 1957 онд эхэлж байжээ. Тэд өдгөө есөн хүүхэд 16 ач, дөрвөн гучтай өнөр өтгөн аж төрж байна. Ахимаг насны хосуудын хуримыг тэдний оршин суудаг Сан Пауло хотын захиргаанаас 60 жилийн дараа хуримыг зохион байгуулжээ. Хуримын ёслолд оролцсон зочид бүгд хүндэтгэлтэй хандаж “Жинхэнэ хайрын бэлэг тэмдэг” хэмээн нэрийдэж байв. Тэдний хайр шингэсэн зургуудыг хүлээн авч үзнэ үү.
-
26 September
Шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.Тэрбээр шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 10 …
-
26 September
ОХУ-аас шүлхийгийн вакцин иржээ
ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг есдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан байна. Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1.3 сая толгой малыг вакцинжуулах 832 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150 тун вакциныг тус тус …
-
26 September
“Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх” төсөл хэрэгжиж эхэллээ
БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран …
-
26 September
“eDES” цахим системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ
Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс …
-
26 September
Нүүдэлчдийн соёл бол оюуны соёл иргэншил мөн
Хүн төрөлхтөний universal соёл иргэншил суурин иргэдийн болоод нүүдэлчдийн соёл иргэншил гэж хоёр бие даасан замналаар салсны дараа байгаль эхдээ хандах оюуны гэлтэй хоёр том хандлага гарч ирсэн юм. Суурин иргэд өөрөө өөрсдийгөө “байгалийн хаан” гэж өргөмжилж, түүнийг хүн юу хүснэ тэр бүгдийг ханган нийлүүлж байх ёстой, өгөхгүй бол түүнээс булааж авч байх ёстой гэсэн үзлийг дэвшүүлэн амьдралыг …
-
26 September
MNB 1 дүгээр суваг HD форматтай боллоо
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 50 жилийн ой хаяанд иржээ. Тэд өөрсдийн хагас зуун жилийнхээ баярыг тэмдэглэхийн өмнө орон даяар MNB нэгдүгээр сувгаа HD форматтай болгож байна. Өнгөрөгч 2015 онд МNB хоёрдугаар сувгаа HD форматад шилжүүлж байсан тус телевизийнхэн өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сувгаа ийнхүү үзэгчдийн үзэх дуртай контентуудаа дуу дүрсний өндөр чанартайгаар нэвтрүүлж, хүргэхээр болсон байна. Та бүхэн Монголын …
-
26 September
Хүний махан идэштнүүд 30 хүний аминд хүрсэн нь тогтоогдов
Энэ сарын 11-ны өдөр ОХУ-ын Кранодар мужийн цагдаагийн байгууллагад нэгэн иргэн гудамжнаас олсон гар утсыг аваачиж өгжээ. Дэлгэц нь цуурсан, хар өнгийн гар утаснаас аймшигтай зургууд илэрч цагдаа нар эрэн сурвалжлах үйл ажиллагаа эхлүүлжээ. Тухайлбал гар утсанд хүний мах идэж буй хосуудын аймшигт зургууд дүүрэн байх бөгөөд хүний тасарсан толгой, өрөөсөн …
-
26 September
Дэлхийн хамгийн тарган эмэгтэй нас баржээ
Дэлхийн хамгийн тарган эмэгтэй Иман Ахмед Абдаватти 36 насандаа Арабын Нэгдсэн Эмират улсын эмнэлэгт өчигдөр нас баржээ. Иман Ахмед Абдаватти бөөрний дутагдалд орсны улмаас нас барсан байна. 500 кг жинтэй Иман Ахмед Абдаватти өнгөрсөн дөрөвдүгээр сард өөх соруулах хагалгаанд орж 250 кг жинтэй болсон юм. Тэрээр хүүхэд насандаа тархиндаа цус харваснаас болж нэгэн төрлийн саажилттай болжээ. Бүсгүй анх төрөхдөө таван кг жинтэй төрсөн …
-
26 September
Багш нар хоёр дах удаагаа ажил хаяна
Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан билээ. Үүний хариуд Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм. Ингээд энэ сарын 21 -нд сануулах ажил хаялт зарласан. Тэгвэл өнөөдөр ч дахин сануулах ажил хаялт зарлахаар болжээ. Өмнөх ажил хаялтад нийслэлийн …
-
26 September
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 26-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: ЧД 18, 19-р хороо СБД 17,15-р хороо, Дээд салхитын 1, 11, 10, 14, 37, Дамбадаржаагийн 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Эмнэлгийн 1, Доод салхитын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл