А.Энэрэл нь 2013 оны 6-р сарын 16 нд төрсөн. Одоогоор Солонгос дахь “Сүнчон Хан Их Сургууль”-ийн эмнэлэгт СУДАСНЫ ХОРТ ХАВДАР,ЯСНЫ ЦООРОЛ оноштойгоор химийн урт хугацааны эмчилгээг эхлүүлэн эмчлүүлж байгаа юм. Хүүг эдгэрэхэд цаг хугацаа, эмчилгээний зардал нэн шаардлагатай байгаа элэг нэгт Монголчууд минь бяцхан хүүг эдгэрч аав ээжтэйгээ эх орондоо буцаж ирэхэд нь тусалж тусламжийн гараа сунгахыг уриалж байна. ДАЛАЙД ДУСАЛ …
Мэдээ мэдээлэл
September, 2017
-
11 September
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй
Жил бүрийн дөрөвдүгээр сараас буюу тарвага ичээнээсээ гарснаар идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байгалийн голомтот хурц халдварт тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаатай ярилцлаа. -Тарваган тахал гэж юу вэ. Энэ өвчний талаарх ерөнхий ойлголтыг өгнө үү? -Энэ өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин. Монгол орны хувьд …
-
11 September
”Миний хөгжим бүжиг” бүх оддын тоглолт тун удахгүй
Хөгжим бүжгийн коллеж хэмээн алдаршиж ирсэн Монгол улсын консерваторийн түүхт 80 жилийн ойд зориулсан Рок попын бүх оддын “МИНИЙ ХӨГЖИМ БҮЖИГ” тоглолт 2017.09.15-ны 19:00 цагаас Улаанбаатар Паласын Концертын их танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна. Та уг тоглолтын тасалбарыг дараах 4 аргаар авах боломжтой. 1) www.ticket.mn -ээс онлайнаар шууд авах 2) Цахим, мобайл банк, АТМ-ээр төлбөрөө шилжүүлээд мэйл хаягаараа авах 3) 1900-1800 …
-
11 September
Ц.Мөнхтуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол улс орон даяар ажил хаяна
Багш нар нийгмийн хангамжаа сайжруулах үүднээс “Цалин нэмэгдүүлэх түр хороо”-г өнөөдрөөс яг нэг сарын өмнө байгуулан ажиллаж, хамтдаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байсан. Харин өнөөдөр 21 аймгийн багш нарын төлөөлөл цуглан цалин нэмэх шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.Ингээд хөдөө орон нутгийн багш нарын сэтгэгдлийг хүргэж байна. Орхон аймгийн багш н.Амгалан “Би Орхон …
-
11 September
ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны үүс оролцов. Тухайн уулзвар нь 3 эгнээ байсныг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэсэн байна. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар …
-
11 September
Халаасанд багтах нийтийн тээврийн хөтөч бий боллоо
Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэйшны дараагийн хувилбарыг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргаад байна. Та тус аппликэйшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг, U money карт цэнэглэх борлуулах цэгүүдийн байршлын …
-
11 September
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 11-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1-р хороо 22-25, 30-р байр, Тэлмүүнлхам констракшн, Билэгтвай ХХК-ууд, Хайрхан СӨХ болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 18-р хороо Яргайтын 37-42-р гудамж, Мөнхтитан х/д, Жанчивдэчилэн хийд, Сумъяа АОС, Иргэн Уянга, Наранцэцэг, Оюунчимэг, Батхуяг, …
-
11 September
Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас өгнө
Цаг агаар сэрүүсч байгаатай холбогдуулан Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлээ 85 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас буюу ирэх баасан гаригаас, албан байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөхөөр болжээ. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын …
-
11 September
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр …
-
9 September
Ихэнх нутгаар бороо орно
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун …
-
8 September
Улаанбаатар хотын худалдааны танхим “гишүүдийн уулзалт”-аа хийлээ
Нийслэлийн хг хотын удирдлагуудад хүргэх зорилгоор гишүүдийн уулзальаа сар бүр хийдэг билээ. Энэ удаагийн уулзалтын зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва зэрэг хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ танилцуулснаас гадна “Улаанбаатар хотын ногоон сан”-г санаачлан байгуулсан талаар мэдээлэл өглөө. Энэхүү сан нь нийслэлийн агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн …
-
8 September
Хүүхдийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манай улсад одоогоор сурагчдын цүнхний жинд тавих стандарт гэж байдаггүй. Тиймээс ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд …
-
8 September
Алт тушаалт наймдугаар сард 250 кг-аар өсчээ
Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3 тонн 277.20 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт юм. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12 тонн 217 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол алт” аян …
-
8 September
Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
“Буянт Ухаа” спорт цогцолборт өнөөдөр 15:00 цагтЗүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээний нээлт боллоо. Энэхүү тэмцээн нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт долоон орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцож байна. Манай улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй, эмэгтэй хоёр баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, …
-
8 September
Усны төв лаборатори 60-70 төрлийн шинжилгээ хийнэ
Нийслэлчүүдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг шинжилж, хяналт тавьдаг Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн шинэ байр ашиглалтад орлоо. Энэхүү лаборатори өмнө нь усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан бол одоо орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор 60-70 төрлийн шинжилгээ хийх боломж бүрдэж байна.Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II төслийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл