Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

    Маргааш нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар …

  • 7 September

    Цагдаагийн алба хаагчид гурван хүний амь насыг аварчээ

    Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар “5 ханатай Монгол гэр шатаж байна” гэх дуудлагын дагуу шуурхай ажиллаж шатаж байсан гэрээс иргэн Н-ийг 2 охины хамт гаргаж амь насыг нь эрсдэлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Цагдаагийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр …

  • 7 September

    Шинэ технолги ашиглан хүүхдийн сонсголын эмгэгийг илрүүлж, эмчилнэ

    Нярайн тандалт шинжилгээ буюу скринингээр илэрхий шинж тэмдэггүй төрөлхийн ба удамшлын өвчнийг энгийн, хурдан, аюулгүй аргаар баталгаатай технологи ашиглан, нярайн эрт үед илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулна. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс эрт сэргийлэх төдийгүй нийгмийн халамж, тусгай боловсролд зарцуулах зардлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой. Жишээ нь Герман улс 100,000 хүүхдэд скрийнинг хийхэд жилдээ 200,000 ам долларыг зарцуулдаг …

  • 7 September

    Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлаар хамтран ажиллах хүсэлт тавив

    Монгол Улсын Их Хурлын даргад М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-о Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлалд Японы талаас М.Хаяаши тэргүүтэй 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.Ноён М.Хаяаши саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал …

  • 7 September

    НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Батламж” гардуулав

    Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр “Батламж” гардууллаа. Мөн төрийн үйлчилгээг онлайн болгоход хамтран ажиллаж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын нийт 5 албан хаагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Жуух …

  • 7 September

    В.Путин:Монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд анхаарал хандуулна

    ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав. Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын …

  • 7 September

    Зөвшөөрөлгүй тусгай дуут дохио хэрэглэсэн 34 жолоочид хариуцлага тооцжээ

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавих болон “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио, ерөнхий шаардлага” MNS4979:2016 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой Замын цагдаагийн алба, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хамтран зохион байгуулж байгаа “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” гудамж, замын шалгалт үргэлжилж байна. Дээрх арга хэмжээ …

  • 7 September

    Есдүгээр сарын 10: Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр

    Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ. Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хоморголон хэлмэгдүүлэлт болсны 80 жил тохиож буй энэ онд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 9 дүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах олон талт …

  • 7 September

    Г.Болдбаатар:Дэлхийн аваргын хос медальтан болсондоо баяртай байна

     “Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн  МУГТ Г. Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болж, Монгол түмнээ баярлуулсан. Ингээд Гавьяат тамирчин Г.Болдбаатарын сэтгэгдлийг хүргэж байна.   -Дэлхийн аваргын  хос медальтан болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?  -Энэ жилийн ДАШТ-д манай баг тамирчид маш сайхан амжилттай оролцоод хүрэлцэн ирлээ. Багаараа алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Бид бүгдийг тусалж дэмжиж байсан гэр …

  • 7 September

    Д.Сумьяа: Алтан медаль аваад зогсож байсан мөч хамгийн сайхан байсан

    Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ–ээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн мөнгөн медалийн эзэн Д.Сумьяа  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдаж нэмэлт цагт шилжин барилдаж  аваргын алтан медалийг хүртсэн билээ. Ингээд Дэлхийн аваргын алтан медальтан  Д.Сумьяагийн сэтгэгдлийг хүргэж байна. -Дэлхийн аварга болсон …

  • 7 September

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулна гэв

    ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр уулзав. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов. Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын …

  • 7 September

    Баянзүрх дүүрэгт нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Д.Энхтөрийг томиллоо

    Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой маргаантай асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, төрийн ажлыг гацаалгүй явуулах зорилгоор тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томиллоо. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Баянзүрх дүүрэгт очиж, хотын даргын захирамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч Д.Энхтөр …

  • 7 September

    Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно

    ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр  бараалхав. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн  Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, Япон Улсын талаас Гадаад хэргийн сайд …

  • 7 September

    “ТЭНГЭР НУРАXААС ӨМНӨ, САЛXИ СЭРЭX ҮЕЭР…” хамтарсан үзэсгэлэнг нээлээ

    Өчигдөр буюу 9-р сарын 6-ны оройн 19.00 цагт “976 Art Gallery”, Alaqai, Matthias Küper Galleries хамтран Улаанбаатар хотод Чойжин Сүйт цогцолборын 1-р давхарт “ART SPACE 976+” орон зайг шинээр нээлээ. Уг галлерейн нээлтийн салхийг хагалж Венецийн 57-р олон улсын биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлч Ц.Даваажаргал (Моханикийн Даваа), Парис хотод амьдарч, ажилладаг уран бүтээлч Д.Одончимэг (Odie Chaavkaa) нар “ТЭНГЭР …

  • 7 September

    О.Балжинням:ДАШТ-ээс Монголын түүхэнд байгаагүй түүхэн амжилт үзүүллээ

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн сарын 28-аас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт жагссан Монголын Жүдо бөхийн шигшээ баг тамирчид  эх орондоо газардсаныхаа дараа  Чингис хаан нисэх буудлын  хурлын зааланд  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням: “Манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчид …