Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 5 September

    Бичлэг үнэн гэдгийг ярьсан хүмүүс нь хүлээн зөвшөөрчихсөн байхад прокурор эвлүүлэг гэж зарлах шалтгаан юу байв

    Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн биеэр өгсөн. Энэ нь өнөөх алдарт 60 тэрбумтай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Үндсэндээ Ц.Сандуй тийм бичлэг бий гэдгийг хоёр ч удаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Мөн түүний найз гэгдэх А.Ганбаатар Ц.Сандуй нарыг өөрийнх нь ресторанд ирж уулзалт, ярилцлага хийж байсан тухай баримттай мэдээллийг дэлгэсэн. Түүнээс гадна МАН-ын нэр бүхий гишүүд, удирдлагууд …

  • 5 September

    Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I хорооны Нарангийн гол “Халзангийн ам”-д оршин суугч иргэн М-ийн үхэр сүрэгт өвчний шинж тэмдэг илэрч, Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хийсэн шинжилгээгээр долдугаар сарын 27-ны өдөр шүлхий болох нь тогтоогдсон. Дүүргийн Засаг даргын долдугаар сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 68 үхрийг устгасан байна. Одоогоор шүлхийн голомтод дүүргийн онцгой …

  • 5 September

    Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг буулгаж байна

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хотын ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн долоо хоногоос зогсоож эхэлсэн. Тухайлбал, “Хархорин”, Бөмбөгөр, Барс зах болон МУИС, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт барьсан саравчийг буулгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийслэлд  1500 гаруй ТҮЦ байгаа аж. Тэдний 500 орчим нь л зөвшөөрөлтэй. Бусад зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах тушаалыг …

  • 5 September

    Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

    Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, дэлхийн чансаа шинэчлэгджээ. Шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн байна. Тухайлбал, МУГТ Д.Сумъяа Дэлхийн Аварга болсноор чансаан дээрээ 2000 оноо нэмж нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр үлдлээ. Харин МУГТ М.Уранцэцэг Дэлхийн Аваргын Мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноо өвөртлөн жингийнхээ тэргүүн байрыг эргүүлэн авсан байна.

  • 5 September

    “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

    Хичээлийн шинэ жил эхлэсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгддэг билээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулж байна. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын нийтийн тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн О.Энхбат хэлэхдээ …

  • 5 September

    Ж.Эрдэнэбат: Эрсдэлийг боломж болгоход Монголын үндэсний брэндийн зөвлөл томоохон үүрэгтэй

    Монголын үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн гадаадын улс орны Элчин сайд нар, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын төлөөллүүд, Эрхэм зочид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол …

  • 5 September

    Эзэмшил газраа өмчлөх аян өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн …

  • 5 September

    Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 05-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 13:00-15:00 цагт: 8-р хороо МУИС-ийн Боловсрол хөгжлийн сургууль, БСХТөв, Шонхор ДС, Худалдаа үйлдвэрлэлийн ДС, Ази фарм, Сонор холдинг, Кресент сити, Марсконстракшн, Лосшур ХХК-ууд, Ордон СӨХ болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 16-р хороо Согоотын 4-р …

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …

  • 4 September

    С.Бямбацогт концессын гэрээгээ тэврээд Ерөнхий сайд болох уу?

    Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон тохиолдолд 60 тэрбумын бүлэглэлээс дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэх хүнээр С.Бямбацогт нэрлэгдээд буй. Өөрөө ч Ерөнхий сайд болох маш их сонирхолтой, нэг ёсондоо одооноос өөрийгөө сойж, бэлтгэж эхэлсэн байна. Гэвч С.Бямбацогтын хувьд энэ сэрүүн зүүднээсээ сэрэх ёстой. Түүнд Засгийн газар тэргүүлэх улс төрийн туршлага байлаа ч улс орны засаглалыг хэрэгжүүлэх ёс зүй, сэтгэл, этик байхгүй гэдгээ …

  • 4 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гадаад айлчлал ОХУ-ын Владивосток хотод эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд …

  • 4 September

    Ж.Ариунаа:Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй

    Нийслэлийн Прокурорын газрын хяналтанд байгаа олны анхаарал татсан зарим хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаатай ярилцлаа. -Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа ‘МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж ’60 тэрбум” төгрөг босгосон гэх хэргийн явц байдал ямар шатандаа явж байна? -Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд …

  • 4 September

    Хотын дарга Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж,  хэрэгжүүлж эхлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 …

  • 4 September

    Герман улсын тухай таны мэдэхгүй баримтууд

    Герман улсын нийслэл Берлинд, Венецээс олон гүүр бий  Берлин хотод нийт 960 гүүр, 59,8 шоо км талбай бүхий нуур, уртаараа 180 км хүрэхүйц усан зам байдаг байна. Энэ нь усан гудамжаараа дэлхийд танигдсан Венецээс илүү гарсан нь гайхалтай биш гэж үү.  Шоронгоос оргосон хүнд шийтгэл оноодоггүй  Герман улсын хуулинд эрх чөлөөтэй байхийг эрмэлзэх нь хүний төрөлхийн зөн мэдрэмж гэж үздэг учир хоригдлууд …