Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ.Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм. Улмаар торгуулийн барилдаанд …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
31 August
Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй асруудыг албадан буулгаж эхэллээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Хархорин зах, 3,4-р хорооллын зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй задгай худалдаа явуулж буй асруудыг буулгаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.Нийтийн эзэмшлийн гудамж,зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийхийг хориглосон захирамж гарч тус захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээрх арга хэмжээг авч ажиллаж буй нь энэ юм. Олон хүн төвлөрсөн зам дагуу худалдаа хийж байгааг иргэд, аж ахуй нэгж, …
-
31 August
Гавьяат тамирчин Д. Сумъяа Дэлхийн аварга боллоо
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн аварга боллоо. Тэрбээр аваргын төлөө Японы бөх Ёшида Цүкасатай 14 минут барилдаан хийж вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт …
-
30 August
ДАШТ: Г.Одбаяр өрсөлдөгчөө яллаа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн ОУХМ Г.Одбаяр хоёрдугаар тойрогт Саудын Арабын жүдоч Мухаммед Алхарбиг яллаа. Манай бөх 2 базари үнэлгээгээр илүүрхэж явж байгаад, өрсөлдөгчөө даралтаар цэвэр яллаа.
-
30 August
Усанд осолдсон цэргүүдийн цогцсыг олжээ
Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолдсон талаар мэдээлсэн билээ. Тэдний цогцсыг онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчид эрэн хайж байсан юм. Өнөөдөр усанд осолдож, амиа алдсан цэргүүдийн цогцсыг олжээ. Ямар шалтгааны улмаас усанд осолдсон эсэхийг цагдаа нар тодруулахаар ажиллаж байна.Тэд өнгөрсөн хавар Увс аймгаас тус ангид татагдан иржээ. Ослын хэргийг …
-
30 August
Хууль бус ан, агнууртай тэмцэхээр боллоо
Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой байдаг аж. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх …
-
30 August
Бодибилдинг фитнессийн Азийн АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо
51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн 2017 оны 8-р сарын 20-26 ны өдрүүдэд БНСУ-н нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд азийн 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдснөөс Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, 3 олон улсын зэрэглэлтэй …
-
30 August
Шүлхийгээр өвчилсөн 311 үхэр устгалд оруулжээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн гол, Хөшгийн хөндийд УМЭАЦТЛ-ийн 2017 оны долдугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь оношлогдон нийт 26 өрхийн 311 үхэр, 74 хонь, 19 ямаа өвчилж, устгалд хамруулсан байна. Вакцинжуулалтад 384.928 толгой мал хамруулахаас 356554 толгойг хамруулж, 95.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт УМЭАЦТЛ-ийн 2017 оны наймдугаар сарын 03-ны өдрийн …
-
30 August
Мөрөөдлийн аяллын баг Манжуур хот руу ирэх сарын 14-нд аялна
Мөрөөдлийн аяллын баг ирэх есдүгээр сарын 14 –ны пүрэв гарагт Азийн Ласвегас Манжуур хотод байгууллага, анги хамт олон, гэр бүлд зориулсан тав тухтай орчин, шоппинг, бизнес турыг зохион байгуулж байна. Найман сардаа амжиж бүртгүүлсэн аялагч нарт супер урамшуулалтай. Энэхүү аяллын үнэ 350 мянган төгрөг. Аяллын үнэд бүх өдрийн хөтөч, жижиг тэргээр үйлчлэх, Манжуур хотын тойрон аялал, Манж уурын толгой, Дэлхийн хамгийн том Матрёшка, Арслан Зааны музей, Брэнд хувцасны их дэлгүүр, Гутлын их дэлгүүр, Онцгой барааны …
-
30 August
Кени улс гялгар уут үйлвэрлэх, хэрэглэхийг хориглолоо
Кени улс гялгар уут үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглолоо. Кени улсын Засгийн газраас байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд ийм арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ. Тус хоригийг зөрчсөн хүнд 38 мянган орчим ам долларын торгууль эсвэл дөрвөн жил хорих ял оноох гэнэ. Үүний улмаас гялгар уут үйлдвэрлэгч 80 мянган хүн ажилгүй болж байгаа аж. Гялгар уут импортлогч хоёр компани тус хоригийг …
-
30 August
Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийж эхэллээ
Налайх дүүргийн 3 дугаар хорооны уурхайн эдэлбэр газар, 57 дугаар уклон, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж байна. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд …
-
30 August
Хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болгожээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт …
-
30 August
Багш нарын шаардлагад хариу өгөхгүй бол есдүгээр сарын 11-нд ажил хаяна
Багш нарын тэмцэл дахин үргэлжилж өнөөдөр Сүхбаатарын талбайд дахин тайван жагсаал хийлээ. 14 хоногийн өмнө байгуулагдсан “Багш нарын цалинг нэмүүлэх” түр хороо өргөжин 30 мянга гаруй багш нэгтгээд байгаа аж. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан …
-
30 August
О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал байна
Намар цаг эхлэхтэй зэрэгцэн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн томоохон асуудалтай тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд бий гэсэн албан судалгаа гарчээ. Гэвч тэдний 184 мянга нь л сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой аж. Харин улсын цэцэрлэгт оролгүй үлдсэн хүүхдүүдийн асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын …
-
30 August
Хязгаарлалт тогтоосон бүс рүү хоол хүнс, эм тариа зэргийг чөлөөтэй нэвтрүүлж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм. Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл