Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 5 July

    Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэмжлэг авч байжээ

    -Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ- Монгол Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага дор 201З оны долдугаар сард Төрийн орон сууцны корпорацийг байгуулсан юм. Монгол Улсын хүн амыг хямд, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг …

  • 5 July

    “Мах маркет” ХХК 3400 тонн мах, махан бүтээгдэхүүн Иран, БНХАУ, Вьетнам улс руу экспортлоно

    Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц сайн мэдээ цуварсаар байна. Тухайлбал, “Мах маркет” компани энэ жил Исламын Бүгд Найрамдах Иран улс руу  2000 тонн халал аргаар төхөөрсөн хонины түүхий мах, Бүгд Найрамдах Вьетнам Улсад 200 тонн ямааны зумалсан мах, БНХАУ руу 1200 тонн дулааны аргаар боловсруулж, чанасан үхэр, ямааны мах гаргахаар төлөвлөжээ. Одоогоор 600 гаруй тонн мах гаднын …

  • 5 July

    Гурван суманд Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна

    Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд тус бүр Гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэлээ. Дөрөвдүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах анги 47 албан хаагчтай байх стандартай хэдий ч эдийн …

  • 5 July

    Төмөр замын салбарын ажилчдын цалинг 10 хувиар нэмлээ

    Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа: Транзит тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, …

  • 5 July

    Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-ийн эзэд тодорлоо

    Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа. Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр: –  Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн –  “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч …

  • 5 July

    Баяр наадмын тасалбарыг 8, 9-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаална

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, …

  • 5 July

    Налайх дүүргийн Нарлагийн хэсэгт үүссэн газрын цөмрөлтийн нөхцөл байдалтай танилцлаа

    Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Нарлагийн хэсэгт оршин суух 15 айл өрхөд тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүргийн Засаг даргын орлогч, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтанд Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа …

  • 5 July

    Япон улсад зохион байгуулагдах ОУ-ын чуулга уулзалтанд оролцох шилдэг оюутан шалгарлаа

    Налайх дүүгийн Засаг даргын тамгын газар Япон улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Монгол улсын “Бүнри төгсөгчдийн холбоо”-той хамтран 2017 оны 06-р сарын 30-ны өдөр “Миний нүдээр Налайх хотод тулгамдаж буй асуудал ба түүнийг шийдэх санаа” эссэ бичлэг болон илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Илтгэлийн уралдааны шүүгчээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, гадаад харилцааны ажлын хорооны дарга Н.Ууганбаяр, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр удирдагч бөгөөд …

  • 5 July

    Кофены хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх 10 орон

    1. ФИНЛАНД –Жилд 1 хүн 9.6 кг кофе, өдөрт 2.64 аяга кофе Финландчууд кофег өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Өдөрт дунджаар нэг хүн 2.64 буюу ойролцоогоор 3 аяга #кофе уудаг ба энэ нь жилд нэг хүнд ногдох хэмжээ нь 9.6 килограммтай тэнцэнэ. Чанадаг кофе нь тэдний уламжлалт кофены төрөл ажээ.Тэд кофег онцгой өдрүүдэд жигнэмэг,бялуу, эсвэл хүйтэн сэндвичтэй хамтатган хэрэглэдэг. …

  • 5 July

    Урьдчилгаагүй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх вэ

    Урьдчилгаагүй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар авч эхлээд байна. Эхний ээлжийн буюу агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугч иргэдНийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар заавал өөрийн биеэр очиж өргөдлөө өгнө. Тэгвэл урьдчилгаагүй, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлж, ямар шаардлага хангасан байх ёстой вэ.

  • 5 July

    Гар дээрээс ил задгай худалдаалж байгаа утсан загас, загасан бүтээгдэхүүнээс болгоомжил

    Загасыг утах үед хавдар үүсгэгч бодис үүсдэг гэж үздэг. Харьцангуй аюул багатай технологи нь утаанд утах ба утаа гаргах түүхий эдээр хус, царс зэрэг модны тайрдасыг ашигладаг бөгөөд мэргэжилтэнгүүд утахдаа ямар мод ашигласан болохыг ялгаж чаддаг. Жинхэнэ модны утаанд утсан уу, эсвэл “шингэн утаа” гэх мэт химийн бодис ашиглаж утсан уу гэдгийг хэрэглэгчид амтаар нь ялгах боломжгүй байдаг. Олон оронд …

  • 5 July

    Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга

    Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай. Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл …

  • 5 July

    Налайх дүүргийн 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон бусад албаны хүмүүс …

  • 5 July

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байхыг зөвлөлөө

    Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж, өдөртөө 30-35 хэмд хүрч зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд Үндэсний их баяр наадмын өдрүүдээр амарч, зугаалахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хуурайшилт ихтэй газар ил гал гаргахүй байх, согтууруулах ундаа ууж хэрэглэсэн …

  • 5 July

    Путин:Ши Жиньпин даргын айлчлал Орос, Хятадын түншлэлийн харилцааг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэдэгт итгэж байна

    Орон нутгийн цагаар 3-нд Москвад хүрэлцэн очсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийв. Хоёр орны тэргүүн харилцан сонирхож байгаа чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад, Оросын найрамдлыг үнэлж, хоёр орны харилцааны хэтийн төлөвийг төсөөлөв. Ши Жиньпин: Хятад, Орос иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Чухал асуудлыг зохицуулах талаар хамтран ажиллах нь маш чухал. …