Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. …
Мэдээ мэдээлэл
September, 2023
-
1 September
Сүхбаатар дүүрэг Герман улсын Герман монголын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Барут Марк хотын захирагч Петр Илк, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Михайл Эбэл болон ХБНГУ-ын Герман Монголын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Карстэн Виттке нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар дүүрэг болон Герман Монголын нийгэмлэгийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөгжүүлэх …
-
1 September
Л.Энх-Амгалан:Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах бодлого нь халамжийн бодлого биш
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ. Багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, …
-
1 September
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд батлуулахаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Уг төсөл нь 6 бүлэг, салбарын 14 үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн 34 үр дүн, хөтөлбөрийн 95 үр дүн нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн …
-
1 September
“Чингис хаан” олон ангит киноны уран бүтээлчид Монголд ирлээ
“Чингис хааны нутгаар Чингис хаан киноны уран бүтээлчид аялсан нь” баримтат нэвтрүүлэг бүтээх төслийн хүрээнд “Чингис Хаан” олон ангит киноны уран бүтээлчид өчигдөр /2023.08.31/-нд Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Төслийн хүрээнд Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл дэмжиж, хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл нь Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг улсын уран бүтээлч, жүжигчид харилцан туршлага солилцох, Монгол улсын …
-
1 September
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд …
-
1 September
ХЭҮК: 200 гаруй сургуульд ХҮНИЙ ЭРХИЙН талаар хичээл орж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалсан билээ. Уг уриалгын дагуу өнөөдөр /2023.09.01/ 260 гаруй сургууль бүх бүлгүүддээ хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх хичээл орохоор боллоо. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА УЛААНБААТАР ХОТ 1. Ерөнхий …
-
1 September
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэллээ
2023-2024 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр /2023.09.01/ эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 384,676 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах бол, 129,946 хүүхэд цэцэрлэгт суралцана. Мөн төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм.
-
1 September
Өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд түр хаагдах замууд
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед: Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/ Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/ Олимпын гудамж /Шангри Ла худалдааны төвөөс …
August, 2023
-
31 August
“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ нээлтээ хийлээ
“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ өчигдөр /2023.08.30/ Соёлын төв өргөөнд “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолтоор нээлтээ хийлээ. Энэхүү “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тоглолтоор Күнфүгийн сор болсон элементүүдийг товчлон харуулж, 60 минутын хугацаанд 32 хувраг тайзнаа жүжигчилсэн тоглолт хийсэн юм. Энэ удаагийн “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээг Хятад, Монгол хоёр …
-
31 August
“Аз жаргалын хотхон-3” олон ангит кино бэлэглэх ёслол боллоо
“Хятадыг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд наймдугаар сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Соёлын өдрүүдийн хүрээнд “Аз жаргалын хотхон-3” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал ноён И Жи, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Гүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал …
-
31 August
Шаолиний 32 хуврагаар дамжуулан Хятад оронтой илүү дотно танилцлаа
Хятадыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүд өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн ёслолын оргил хэсэг нь 32 хуваргын үшүгийн үзүүлбэр байсан юм. Монголчууд бидний кинон дээрээс л харж, хүүхэд залуусын шохоорхож, сониучирхан үздэг Шаолинь сүмийн тулааны урлагийн гаймшгийг Соёлын төв өргөөний тайзнаа амилуулсан юм. Агаарт дүүлэж, уян налархай хөдөлгөөнөөр тулааны урлагийн гайхамшгийг үзүүлсэн 32 хуваргын үзүүлбэр бүр сэтгэл догдлуулж, зүрх …
-
31 August
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр Д.Баасандамбыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамбыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ДАШЦЭДЭНГИЙН БААСАНДАМБА Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй …
-
30 August
Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй
“Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа. Эмнэлэгт үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог цахимжуулсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэй лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад 13А маягт шаардах, хяналтын эмчдээ эргэн үзүүлэхэд болон 13А …
-
30 August
Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.30/ боллоо. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах …