Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 4 August

    С.Зоригийн хэргийн шүүх хурлыг хаалттай хийхээр боллоо

    Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал эхэллээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунчимэг, шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасны дагуу шүүх  хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг хэлэлцээд …

  • 4 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 04-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор, 4-р хороо Нүхтийн ам, Нүхт тур, Иргэн Мөнхсайхан болон эдгээрийн ойр орчмоор 10:00-12:00 цагт: 2-р хороо Атар өргөө ХК-ийн …

  • 4 August

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, түр зуурын бороотой

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу …

  • 4 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цагдаад ханджээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагдаагийн байгууллагад өөрийгөө болон иргэн н.Энхмэнд, н.Золбаяр нарыг шалгуулахаар ханджээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн сошиал орчин н.Энхмэнд, н.Золбаяр нарын хүмүүс “Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар У.Хүрэлсүхийг өдөж зодоон үүсгэхийн тулд хэд хоног дагасан” гэсэн мэдэгдэл бүхий бичлэг цацагдсан. Энэхүү мэдээллийг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат нэр төрд халдах гэсэн бусдын зохион байгуулалттай үйлдэл хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханджээ.

  • 4 August

    Сэтэрсэн автозамыг засч, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж эхэлжээ

    Энэ сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аадар орж, үер буурсны улмаас Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамын Шаргын голын гүүрний шороон далан эвдэрч, автозам сэтэрсэн талаар бид мэдээлсэн. Дээрх автозамын эвдрэлийн мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар 16:10 цагийн үед хүлээн авчээ. Автозамыг засахаар “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-ийн 4 ажилтан, орон нутгийн 3 иргэн, нийт 7 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллахдаа гүүрний хажуугаар …

  • 3 August

    “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон болно

     “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг …

  • 3 August

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын хөтөлбөр

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. “ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2017” НААДМЫН ХӨТӨЛБӨР 08 дугаар сарын 03-ний өдөр, …

  • 3 August

    Жуулчдад зориулсан самбарыг автобусны буудлуудад байршуулж байна

    Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход  чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах  асуудал тулгардаг. Энэ бэрхшээлээс гаргахын тулд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Тээврийн газраас жуулчид ихээр зорчдог гудамж, чиглэлийн дагуух автобусны зогсоолын мэдээллийн самбарт  жуулчдад зориулан автобусаар зорчих маршрут, чиглэлийг галиглан  хөрвүүлж, байршуулах ажлыг эхлүүлээд байна. Жуулчид нь тус мэдээллийн самбараас аль чиглэлд ямар …

  • 3 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халед Аль-Фадлиг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Аль-Фадлиг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Халед Аль-Фадли Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах захидал илгээснийг дурдаад  уг захидалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн хариуг Кувейт …

  • 3 August

    Жолооны үнэмлэхийг аравдугаар сар хүртэл хэвлэхгүй

    Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой асуудал гардаг. Энэ жил гэсэн давтагдаж байна. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж энэ  оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй юм байна. Иймээс  нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна. Энэхүү тендерийн …

  • 3 August

    Гантай байгаа учраас ургацын хэмжээ 20 орчим хувиар буурахаар байна

    Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын болон Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сайд, дарга нар танилцуулга хийж, үүнтэй холбоотой санал дүгнэлт гарч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн …

  • 3 August

    Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг ирэх бямба гарагт цэвэрлэнэ

    Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, БХИС-ийн 1000 оюутан цэрэг оролцоно. Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад тус дүүргийн …

  • 3 August

    Монголд олон улсын тогооч нарын тэмцээн болно

    Монголд болох Олон улсын тогооч нарын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох тогоочийн сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ. Тодруулбал, Монголд анх удаа зохиогдох “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээнд болно. Энэ тэмцээнд 38 орны тогоочид оролцоно. Тэмцээн  ирэх  есдүгээр сарын дөрөвнөөс наймны хооронд Corporate-д болно. Олон улсын тэмцээнийг Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын Кулинарийн холбоо, Дэлхийн тогоочдын холбоо, …

  • 3 August

    Х.Баттулга: Канад улстай өвлийн спортын салбарт хамтран ажиллах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг бүрэн эрхээ өндөрлүүлж эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Монгол Улс, Канад Улс уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллаж ирлээ. Зөвхөн энэ салбарт бус хөдөө аж ахуй, спорт, ялангуяа өвлийн …

  • 3 August

    Монголбанк “Мазаалай” мөнгөн зоос худалдаанд гаргажээ

    Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон мазаалай баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд “Мазаалай” зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгож байна. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ нь 300,000 төгрөгөөр тогтоогджээ. “Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960- 1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой  тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан …