Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 20 June

    Хөл, газрын ургамлыг устгаж байна

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль шарилж бусад хөл газрын ургамал /зэрлэг/-ыг устгах, тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга удирдамж гаргалаа. Удирдамжийн хүрээнд дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, …

  • 20 June

    Налайх дүүргийн зам өргөжиж 4 эгнээ боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна. 05 сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусаж, замын цагаан шугам татан зорчих хэсгийн …

  • 20 June

    “Токио Комаки” балет УДБЭТ-ын тайзнаа

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Азийн анхны балетын компани болох “Токио Комаки” Монгол Улсад айлчлан тоглолт хийж,  МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай хамтран Игорь Стравинскийгийн “Галт шувуу” болон Фредерик Шопены “Шопениана”  балетыг Монголд анх удаа УДБЭТ-ын тайзнаа толилуулав. “Токио Комаки” балетын энэхүү айлчлан тоглолт нь хоёр орны соёлын харилцаа …

  • 20 June

    Зам дагаж хөгжил ирнэ

    – БАРУУН ТАВАН АЙМАГ НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОГДОНО – Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон салбарын удирдлагууд орон нутагт ажиллаж, зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байна. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтран, шинэ санал санаачлагыг бодлогоор дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон шинэ, бүтээлч ажлыг хэрэгжүүлэх боломжтойг салбарын сайд орон нутагт ажиллах үеэрээ онцоллоо. …

  • 20 June

    Наадмаас өмнө ахмадуудад “Насны хишиг” олгоно

      Үндэсний их баяр наадмын өмнө 65 ба түүнээс дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгоно. Засгийн газрын 2017 оны 31 дүгээр тогтоолд “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор заасан. Өнгөрсөн хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнө 51 мянга 500 ахмадад 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон. Тогтоолын дагуу 65-69 настай ахмадад …

  • 20 June

    Нарангаас Орбитын тойрог хүртэлх 1.3 км авто замын ажил энэ сарын 27-ноос эхэлнэ

    Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа …

  • 20 June

    Импортыг орлох бүтээгдэхүүнийг төмөр замчид дотооддоо үйлдвэрлэж байна

      Дорноговь аймгийн Замын-Үүд, Cайншанд суманд зам, тээврийн салбартай холбоотой олон тулгамдсан асуудал бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй албаныхан тус аймагт ажиллаж Замын-Үүдээс эхлээд 10 гаруй өртөө, зөрлөгөөр орж төмөр замчдынхаа санаа, бодлыг сонсож, хийсэн бүтээсэн ажилтай нь танилцлаа. Манай төмөр зам засварын инженер, техникийн ажилтнууд өөрсдийн хүчин чадлыг ашиглаж цас цэвэрлэх машин, элс цэвэрлэх …

  • 20 June

    Овоолсон шорооноос оффшор мэндлэв үү

    17 чингэлэг спиртийг ус болгосон адал явдлаар анх олонд танигдаж, төмөр замыг овоолсон шороо болгосон түүхээр намтраа баяжуулсан Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга оффшор бүсэд компанитай нь удаа дараагийн баримтаас харагдаж байна. УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгээс даалгаснаар энэ сарын 23-ны дотор тэр оффшортой холбоотой мэдээллийг баримтаар няцаах ёстой. Гэвч оффшор компанитай гэх мэдэгдлийн араас өнөөг хүртэл нэр …

  • 20 June

    Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 220 гаруй гомдол иржээ

    Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын мэдээллийг сонсов. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь Сонгуулийн тухай хуульд нийцэж …

  • 20 June

    Турк Улс Катарт 5000 тонн хүнс нийлүүлэв

    Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зебекчи өнгөрөгч 17-ны өдөр “Турк Улс дипломат харилцааны хямралд орсон Катар Улсад 5000 тонн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн” гэж хэлжээ. Тэрээр мөн өдөр Истанбулд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, энэ сарын 5-нд Катар дипломат харилцааны хямрал болон хориг арга хэмжээнд өртсөнөөс хойш, Турк 71 удаа онгоцоор Катарт 5000 тонн хүнсний зүйлийг нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногоос эхлэн усан …

  • 20 June

    Сэрэмжлүүлэг:Үер, усны аюулаас сэргийлцгээе

    Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй …

  • 20 June

    Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаар бол А.Гансүхийн шүүх хурал тун удахгүй товлогдоно

    – А.Гансүхийн хэрэгт Прокуророос ямар яллах дүгнэлт үйлдсэн бэ – УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг шалгах  АТГ, Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.  Сайд асан А.Гансүхийн хэргийг өнгөрөгч оны сүүлчээр Прокурорт шилжүүлсэн тухай мэдээлж байв. Харин прокурор энэ хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлээд буй.  Гэвч  шүүх хурал одоогоор товлогдоогүй …

  • 20 June

    Автозамчид, тээвэрчид ялалтын төлөө хамтдаа байхаа илэрхийллээ

    “ЭВТЭЙ МОНГОЛ-ЭЭЛТЭЙ ТӨР”   уриатайгаар  Монгол Ардын Намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД  таны  “МОНГОЛ ГЭР- МОНГОЛ ТӨР”  мөрийн хөтөлбөр халуунд халж, хүйтэнд хөрч  хөдөө гадаа голдуу  ажиллаж байдаг бидний сэтгэлд нийцлээ. Тиймээс  манай Авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциаци, Хот хоороондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүд, дэмжигчид , замчид, тээвэрчид таныг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж байна гэсэн утга бүхий хоёр …

  • 20 June

    Найзынхаа жолооны үнэмлэх дээр зургаа наасан Монгол залуу баригджээ

       Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас тус аймагт хууль бусаар ажиллаж амьдарч байсан Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулсан байна.     Түүний найз 41 настай нутаг нэгтэн Б нь жолооны шалгалт хоёр удаа өгөөд тэнцээгүй ба гурав дахь удаа  А түүний өмнөөс шалгалт өгч тэнцүүлсэн байна.      Тэд улмаар үгсэн тохирч Б нь жолооны үнэмлэх дээр  наах …

  • 20 June

    Төрсөн охиноо АНУ-ын иргэншлээс татгалзуулна гэж амласан эмэгтэй Өмнөд Солонгосын Гадаад явдлын яамны сайдаар томилогджээ

      Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин нь Гадаад явдлын яамны сайдын албан тушаалд Канг Кёнг Хуа хэмээх эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн билээ.     Нэр дэвшигчийг тойрсон олон тооны шүүмжлэл байсан ч тэдгээрээс хамгийн дуулиан дэгдээж байсан нь түүний насанд хүрсэн охин нь АНУ-ын иргэн байсан явдал юм.     Энэ байдлыг сөрөг хүчин буюу экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн …