Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 28 April

    АТГ-аас А.Гантулгыг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав

    Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна. А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 …

  • 28 April

    Солонгос цагдаагийн хөлийг хазсан Монгол залууст мөнгөн торгууль ноогдуулжээ

          БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн 2-р сард Монгол улсын хоёр иргэн танхайн хэргээр саатуулагдсан  билээ.     Тэгвэл тус арлын шүүхээс өнөөдөр тэдэнд тав ба дөрвөн сая воноор торгох шийдвэр гаргажээ. Энэ нь Монгол мөнгөөр арав ба найман сая төгрөг юм.     Монгол улсын иргэн, Чежү арлын нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар нь …

  • 28 April

    С.Эрдэнэ: Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ нийт намын гишүүдийн асуулгаар тодруулна

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах гэж байгаа талаар ярилцлаа. -Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн бэлдэж байна вэ. Танай намаас одоогоор хичнээн хүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ илэрхийлсэн байна вэ? -Хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ бүртгэнэ. Миний хувьд хуулиараа нэр дэвших хэн нэгний нэрийг цохон хэлж зарлах боломжгүй байна. Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 55 хоногийн өмнө …

  • 28 April

    С.Гантулгыг 1 тэрбум төгрөгийн асуудлаар цагдан хорьжээ

    -Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ямар ч тооцоо судалгаагүйгээр хувийн компанитай гэрээ байгуулж ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн ийн шалгах болжээ- Өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулгыг шалгаж эхэлсэн тухайг бид мэдээлж байсан. Тэгвэл түүнийг энэ сарын 25-ны өдөр буюу мягмар гарагт албан тушаалаа урвуулан ашигласан, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр …

  • 28 April

    ТББ-ууд болон иргэд 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахад тэмцэнэ гэв

    Өнгөрсөн хонргуудад 29 дүгээр тусгай сургуулийн багш нартай холбоотой таагүй мэдээлэл олон нийтэд цацагдаж багш нар нэр төрөө хамгаалахаар хуулийн байгууллагад хандаж байсан. Тэгвэл энэхүү үүсээд буй нөхцлийн байдлын талаар өчигдөр сурагчдын эрхийг хамгаалахаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ, Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх С.Сэлэнгэ, “Ноцтой мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Б.Галсансүх, нар …

  • 28 April

    АН-ын сунгааг Р.Амаржаргал, Х.Баттулга хоёр өнгөлж байна

    Хуульд зааснаар УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тавдугаар сарын 6 гэхэд тодруулах ёстой. Зарим нэг нь тодруулсан гэж байна. Харин АН-ынх яах нь өнөөдрийн хувьд бүрхэг байгаа. Гэхдээ чиг хана нь гарчихлаа гэж ойлгож болохоор байна. Хамгийн олон горилогчтой нам нь АН учраас хэнийгээ тодруулах нь вэ гэж олон нийт анхаарал тавьж буй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын …

  • 28 April

    Элчин сайд М.Энхсайхан Шведийн Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017  оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн  барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 28 April

    Ирэх сарын 1-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 1-ний өдөр амрах юм байна. Энэ нь БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн  баяр тохиож байгаатай холбоотой аж. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

  • 28 April

    ШТС-ын талбайд авто машин хийгээр цэнэглэх станц байршуулсан нь эрсдэл үүсгэж байна

    Өнөөдөр НМХГ-аас шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалтын үеэр: Нийслэлийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулдаг Горгаз ХХК, Дашваанжил ХХК, Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг …

  • 28 April

    НМХГ:”Мэн Гао” нэртэй цемент авахгүй байхыг анхааруулж байна

     Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Мэн Гао” үйлдвэрийн цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсныг илрүүлжээ. Шалгалтын үеэр ил задгайгаар худалдаалагдаж буй “МЭН ГАО” нэртэй савлагдсан цемент нь Монгол улсад мөрдөгдөж буй MNS 974:2008, MNS 976:2008, MNS 3091:2008 зэрэг стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартаар 50 кг байхаас 47,48 кг жинтэй савлагдсан байна. Мөн …

  • 28 April

    Дадлагажигч ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүслээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард УИХ-ын дарга С.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн гэдгийг Элчин сайд тэмдэглэв. Энэ айлчлалын үеэр талууд Стратегийн түншлэлийн “Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Гэрээг ажил хэрэг болгох чиглэлээр талууд …

  • 28 April

    Монгол, Хятадын Гаалийн ерөнхий газрууд хар тамхины чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

    Монгол Улсын ГЕГ-ын дарга Б. Асралт БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоутай хоёр талт ажлын уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хилийн боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, менежментэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцлоо. Үүнд: Хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлтэд хяналт тавих, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр …

  • 28 April

    Үйлдвэрийн ослоор амь үрэгдсэн иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

    Өнөөдөр Үйлдвэрлэлийн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр.Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр Налайх дүүргийн удирдлагууд Уурхайчдын дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 04 сарыг тус дүүрэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сар болгон зарлаж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Окобал оролцож, хэлсэн …

  • 28 April

    Канг Хёнг Гын: Нүүрний хэлбэр засах хагалгааг их хийлгэж байна

    “ТВ-9” телевиз, БНСУ-ын  “Гранд” гоо сайхны  эмнэлэгтэй хамтран “Let мe in-4” шоуг эхлүүлээд байгаа билээ. Нэвтрүүлгийн урилгаар “Гранд” гоо сайхны эмнэлгийн доктор Канг Хёнг Гын манай улсад ирлээ. Түүнийг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. – “Монгол Let Me In” шоутай хамтран ажиллаж байгаа танд талархал илэрхийлье.  Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Би “Гранд” гоо сайхны эмнэлгийн эмч …

  • 28 April

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт генералуудын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэст нийт генералууддаа “Генералуудын өдөр”-ийн баярын цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.Үеийн үед, цагийн цагт туурга тусгаар Монгол Улсынхаа бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж, туг сүлд нь босоо заяат үндэс язгуураа мандуулан бадраах их үйлсийн тэргүүн эгнээнд манай генералууд магнайлан, хүн ардынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө нэгэн насны амьдралаа зориулсан гавьяатнууд билээ. …