“Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” хөтөлбөр эхэлж, “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл ШУТИС-ийн оюутан Ж.Анужин, О.Бат-Эрдэнэ нар АНУ-ын жуулчинд тусалжээ. Жуулчин Карл хоолны газраар үйлчлүүлэхдээ өөрийн төлөх ёстойгоос илүү мөнгө төлснөө буюу олон улсын картаас нь их хэмжээний мөнгө хасагдсан байхыг тус газраар үйлчлүүлснээсээ хэсэг хугацааны дараа мэдэж, оюутан цагдаа нараас тусламж хүсчээ. Тэрбээр …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
19 June
Швейцарийн Прокурорын газар хөлбөмбөгийн асуудалтай холбоотой сэжиг бүхий гүйлгээний талаар 178 гомдол хүлээн авчээ
Швейцарь улсын Прокурорын газраас хөлбөмбөгийн асуудалтай холбогдуулан шалгасан эхний эрүүгийн хэрэг дууссан гэж мэдээлжээ. “Julius Baer” банкны ажилтан Хорх Арсуаг Аргентин улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг Швейцарийн банкаар дамжуулан мөнгө угаахад тусалж байсан нь тогтоогдож, тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна. Швейцарийн Прокурорын газраас мэдээлснээр тэрбээр хууль бусаар 650 мянган ам.долларын шилжүүлэг хийжээ. Прокурорын байгууллага банкны ажилтныг үүнд шууд холбоогүй хэдий …
-
19 June
Эзнээ хүлээж буй 20’000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд болох гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм. Энэ утгаараа өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль …
-
19 June
Эрдэнэтийн 49 хувийн хувь заяаг дэнслэх сонгууль
Сонгогчидтой уулзалт хийхээр өнгөрөгч бямба гаригт Эрдэнэт хотод очсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг орон нутгийн иргэд жагсаал цуглаанаар угтан авсан мэдээ зураг хөрөг, бичлэгийн хамт интернэт сүлжээгээр тархаж байна. Тэд “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж” гэх мэт эсэргүүцлийн уриатай Х.Баттулгыг угтжээ. …
-
19 June
Нийт сонгогчдын 32 хувь хэнд санал өгөхөө шийдээгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор Стратеги академаас иргэдийн дунд анкетийн аргаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг тус академийн дэд захирал Ц.Заяхүү, менежер М.Оргил нар өчигдөр танилцууллаа. Судалгааг энэ сарын 5-наас 12-ны хооронд зохион байгуулахдаа нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулсан байна. Улс төрийн аль намыг дэмжиж байна вэ гэсэн асуултад …
-
19 June
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө нутгийн зарим газраар түр …
-
17 June
ОХУ-ын Челябинск мужийн эмч нар цэрэг татлагын үеэр хахууль авчээ
Хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлөгдөхөд тусалж, 400,000 рублийн хахууль авсан гэх Челябинск мужийн гурван эмчид хууль сахиулах байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн байцаагчийн мэдээлснээр цэрэг татлагад орсон хүмүүсийн төрөл саднаас 4 удаа 100,000 рубль (1750 ам.доллар) авч, тэдгээр залуусыг “өвчний учир цэргийн албанд тэнцэхгүй” гэсэн албан бичиг хийж өгч байсан байна.
-
17 June
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Че Ин тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ
Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин таван нас хүртэлх бүх хүүхдүүдэд сар бүр 100.000 вон олгох шийдвэр гаргажээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байхдаа энэ тухай мөрийн хөтөлбөртөө амлаж байсан юм. Хүүхдийн мөнгийг 2018 оноос эхлэн таван нас хүртэлх Солонгос хүүхэд бүрт олгох ба мөнгөний хэмжээг цаашдаа жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх аж. Хүүхдийн мөнгө …
-
17 June
Хойд Солонгос дотооддоо 19 төрлийн ухаалаг утас үйлдвэрлэдэг
Хойд Солонгос улс 2004 онд анх удаа зөвхөн төрийн дээд албан тушаал хашдаг хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн, мөн гадаадын иргэдийг гар утас хэрэглэхийг зөвшөөрч байсан бол 2008 оноос эхлэн бүх нийтийн хэрэглээ болгожээ. Эдүгээ Хойд Солонгост 3 сая 240-н мянган хүн гар утас хэрэглэж байгаа ба гар утасны хэрэглэгч болохын тулд дунджаар 50 евро буюу дунджаар 130.000 төгрөгийн …
-
17 June
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эрх зүйч мэргэжлээр төгслөө
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгслөө. Тэрбээр өөрийн нүүр номын хуудаснаа “Дөрвөн жил хамт байсан эрдэмтэн багш нар, ангийн хамт олондоо баярлалаа. Баярыг минь хуваалцсан гэр бүл, найз нөхөддөө талархаж байна” гэжээ. Б.Саранчимэг гишүүний хувьд боловсрол өндөр эмэгтэй төрийн түшээгийн тоонд багтдаг. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн …
-
17 June
Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих сан байгууллаа
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ. Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг …
-
17 June
Увс аймагт 1000 тонн мах бэлтгэх үйлдвэр барина
Увс аймгийн Тариалан суманд махны үйлдвэр байгуулна. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Увс аймагт ажиллах үеэрээ “Хүмэн нэгдэл” ХХК-ийн санаачилгаар Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмж суурилуулан Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслолд оролцлоо. Мах боловсруулах үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж, ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, …
-
16 June
Д.Ширэндэв: Хэн ч өөрийн дур зоргоор бусдыг тагнаж, чагнаж болохгүй
Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намын удирдлагууд 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хэрхэн хуваарилаж байгаа талаарх ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагаас баривчлах гэж байна, түүний оршин сууж байгаа гэр, орон сууцыг цагдаагийн алба хаагчид бүсэлсэн байдалтай байна гэх мэдээлэл олон нийт, сошиал орчинд нэлээд шуугиан болж олны анхаарлыг татаж байна. Тиймээс …
-
16 June
Марат Яковлевич Балагула гэгч хэн бэ?
АНУ дахь Оросын мафийн анхны “загалмайлсан эцэг” бол Марат Балагула юм. Марат Балагула америкчуудыг бурхи шиг муу залиараа гайхуулсан байна. Юу гэвэл тэр өөрийн шатахуун түгээгүүрийн газрын шатахууныг усаар шингэлэн зардаг байжээ. Америкчууд ийм зүйлийг төсөөлж ч чадахгүй байв. 1983 онд түүнийг шоронд суулгажээ. Бензин хуурамчаар наймаалсан хэргээс гадна тэр хар тамхи, үнэт чулуу хууль бусаар борлуулсан, түүнчлэн Колумбийн хар …
-
16 June
Монголд нээгдэж буй ОЛЛЕ явган аяллын замын нээлтийн үйл ажиллагаа болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Олле гэдэг нь Жежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежу арлыг тойрсон 26 курс, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл