Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 5 May

    Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг түр хязгаарлана

    Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол …

  • 5 May

    МХЕГ:Малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байртай боллоо

    БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байр, тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Уг арга хэмжээнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, БНТУ-аас Монголд суух Бүрэн эрхэт Элчин сайд  М.Ахмет Язал,ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйя болон бусад …

  • 5 May

    Ипотекийн зээлийн 4-р сарын санхүүжилтэд 23.9 тэрбум төгрөг олгов

    Ипотекийн зээлийн  санхүүжилтийн  шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.

  • 5 May

    Монгол, Бельгийн байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо өчигдөр /2017.05.05/ уулзав. Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов. Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, эдийн засгийн хамтын …

  • 5 May

    ЦЕГ: Г.Маралмааг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчийн үхлийн шалтгааныг шалгаж байна

    Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарыг  бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн хэргийн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оногдуулсан билээ. Тэгвэл 23 жилийн …

  • 5 May

    “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн нээлт өнөөдөр болно

    Элэг бүтэн монгол хөтөлбөрийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбай дээр өнөөдөр 11-13 цагийн хооронд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Хөтөлбөрийн хүрээнд МУ-ын засгийн газрын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь 2017-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд Монгол улсын 15-аас дээш насны бүх хүн амд хепатит В,С вирусийн халдварыг үе шаттайгаар илрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. 2016 оны …

  • 5 May

    Улаан-Үдэд Монгол оюутан 00 өрөөнд хүүхдээ төрүүлээд хөнөөжээ

    5 дугаар сарын 3-ны өглөө эрт Улаан-Үд хотын нэгэн дээд сургуулийн дотуур байрны 00 өрөөнд 17 настай Монголын  иргэн нэгэн эмэгтэй оюутан ухаан алдсан байдалтай олджээ. Түүний дор нь амьгүй болсон шинэ төрсөн хүүхэд нь байжээ. Энэ хэрэгт ОХУ-ын Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл “Төрүүлсэн хүүхдээ эх нь хөнөөх” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна гэж Оросын Мөрдөн байцаах …

  • 5 May

    Якутын тайгад 11 хоног төөрсөн охин, нохой хоёрт зориулж хөшөө босголоо

    Якутын онгоцны буудал дээр охин нохой хоёрын хөшөө бий. Хөшөөг 2014 онд Олом хотын оршин суугч дөрвөн настай охин нохойн хамтаар тайгын их аглаг ойгоор 11 хоног төөрөн явсаар олдсон гайхамшигт явдлаас сэдэвлэн бүтээгдсэн юм. Карина Чикитовын түүх бүх Якутчуудын анхааралд байж 11 хоногийн турш эрлийг тасралтгүй хийсэн байдаг. Харин эрлийн төгсгөлд охиныг эсэн мэнд олсон нь гайхалтай халуун дотно …

  • 5 May

    Л.Золбоо:Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хязгаарлуулахгүй юмсан гэж боддог

    Түүнийг багш нар маш их тэвчээртэй бас дайчин шаргуу хэмээн үнэлдэг Хэдхэн хоногийн өмнө “Маршал арт” галерейд “Салхи шиг хөөх хорвоо” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгдсэн билээ. Уг үзэсгэлэнг өчигдөр зорьж очиж үзлээ. Биднийг өчигдөр “Маршал арт” галерейд очиход тог тасарсан харанхуй байв.  Харин Л.Золбоо ганцаараа уран зургаа зурсаар сууж байлаа. Том гэгч цагаан цаасан дээр зураас цэгээр модон дээр …

  • 5 May

    Иргэдийн аюулгүй байдлыг хангахад орчин үеийн техник программ хангамж нэвтрүүлнэ

    Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Тус цагдаагийн газраас төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд …

  • 5 May

    Ц.Бямбасүрэн:Байгаль дэлхийгээ хамгаалах ажлыг дан ганц албаныхан хийдэг юм шиг л ойлголт өнөөдөр бий болчихож

    Энэ сарын 13,14-нд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа. -“Мод тарих үндэсний өдөр” сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ? -Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар, намрын …

  • 5 May

    Сонгуулийн үеэр технологийн чиглэлийн 140-өөд хүн ажиллуулна

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр  хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, зохих шийдвэр гаргалаа. Тухайлбал, Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн баг байгуулах асуудлыг хэлэлцэв. Сонгуулийн үеэр  мэдээллийн технологийн 30 баг байгуулж, 140-өөд хүн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах юм байна. Эх сурвалж: СЕХ

  • 5 May

    Зүүдний тайлал Ц-Ч үсэг

    Ц ҮСЭГ Цаас Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна.   Эрээлж бичсэн цаас – Хов жив дэгдэнэ. Хэвлэсэн цаас бол – Өөрийгөө зөвтгөж чадна. Цаасан мөнгө – Юм хожино Цаазын ажиллагааг харж байна – Таагүй явдал. Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо. Цаг – бирж дээр тогловол ашиг хонжоо олно. Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ. Цагаан хэрэгсэл Цагаан хэрэглэл өлгөж байвал – …

  • 5 May

    Авлигын хэрэгт сэжиглэгдсэн гаалийн байгууллагын алба хаагчдыг баривчилжээ

    Молдав Улсын гаалийн газрын шалган нэвтэрүүлэхийн 12 албан хаагч авлигын хэрэгт холбогдоод байгаа талаар тус улсын Авлигын эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн байна. Уг мэдээлэлд гаалийн албан хаагчид гаалийн хяналтын үйл ажиллагааг журмын хугацаанд үйлдээгүй, импортлогдсон бүтээдэхүүнийг дутуу шалгасан, хураамжийг буруу тодорхойлох зэргээр бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлж буй этгээдүүдэд тусласан байна гэжээ. Тус улсын хувьд сүүлийн саруудад авлигатай тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж …

  • 5 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 05-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 5-р хороо 5-р хорооллын 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1-2 р байр, 52, 146-р цэцэрлэгүүд, ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн ойр орчмоор …