Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 26 April

    Бусдад БЗХӨ халдаавал гэмт хэрэгт тооцно

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хууль нэлээд өргөн цар хүрээг хамарч байгаа тул гишүүд ихэд нухацтай хандаж олон янзын байр суурь илэрхийлсний дотор хамгийн содон саналыг Н.Оюундарь гишүүн гаргасан юм. Тэрбээр “Бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд …

  • 26 April

    С.Одгэрэл:Нэг ус түгээх байрнаас сард нэг сая төгрөгийн алдагдал хүлээж байна

    УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн албаны дарга С.Одгэрэлтэй  гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээ болоод усны үнийн асуудлаар ярилцлаа. -УСУГ  нэлээд алдагдалтай ажиллаж байгаа  шүү дээ. Ингэж алдагдал хүлээхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?  Энэ талаар яриагаа эхлүүлье. – Хэрэглэгчдэд нэг литр усыг нэг төгрөгөөр зарж байгаа бол энэхүү нэг литр усыг хэрэглэгчийн гарт хүргэхийн тулд УСУГ-аас 7-8 төгрөгийн зардал …

  • 26 April

    ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой 93 хувийн эмнэлэг

    Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-аар хөнгөлөлт үнээр хэвтэж эмчлүүлэх боломжтой Улаанбаатар хот дахь 93 хувийн эмнэлгийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргажээ.    

  • 26 April

    Цагдаагийн байгууллагатай холбоотой гомдлыг 126 дугаарын утсаар авч эхэллээ

    Иргэд цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсанд өгөх боломжтой болжээ. Энэхүү утсыг Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нээжээ. Тус утас нь 24 цагаар ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг өгч болох аж. Өөрөөр хэлбэл, иргэд гомдол, мэдээллээ өөрийн …

  • 26 April

    Генералуудын өдөр удахгүй тохионо

    Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 28-ны өдөр болно. Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулах юм. Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. …

  • 26 April

    Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ирэх сарын 7-нд тодорхой болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд буюу хоёр сарын дараа болно. Одоогоор намуудаас хэн, хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн …

  • 26 April

    Цагдаагийн тодорхойлолтыг гурван цэгээс олгож байна

    Энэ сарын 19-өөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн. Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий:Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг гурван газраар олгодог боллоо. Өдөр дунджаар 500 …

  • 26 April

    42, 47 настай хоёр Монгол эмэгтэй Өмнөд Солонгост хулгай хийгээд баригджээ

    Өмнөд Солонгост гурван сарын визээр очсон хоёр Монгол эмэгтэй удаа дараа хулгайн гэмт хэрэг хийгээд баригджээ. Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн тэдгээр эмэгтэйчүүд болох Монгол улсын иргэн 42 настай Б болон 47 настай А нарыг баривчлан саатуулаад байгаа юм байна. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос …

  • 26 April

    Я.Цэцэгдарь: Ажилласан жилийг минь шүүх тогтоож өгснөөр тэтгэвэр нэмэгдлээ

    Баянгол дүүргийн VII хорооны иргэн Я.Цэцэгдарьтай ярилцлаа. Аав нь хэлмэгдсэнээс үүдэж цагдаа, шүүхийн байгууллагын нэр сонсохоос жийрхдэг байсан тэднийхэн шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрч, бодлоо өөрчилснөө ярьсан юм.  -Та өөрийгөө товч танилцуулаач?        -Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Өөрийгөө танилцуулахын оронд аавынхаа тухай яривал сонирхолтой болов уу. Би аавынхаа хэнз, ганц охин нь. Тавь шүргэж байхад нь би төрсөн …

  • 26 April

    Зөрчлийн тухай хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд торгох, баривчлах шийтгэл сонгож оногдуулахаар тусгажээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  (2017.04.25) хуралдаан 73.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 50 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд Зөрчлийн тухайхуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Зөрчлийн тухай хуулийн төсөлд баривчлах шийтгэлийг …

  • 26 April

    9 хуруугаа тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон залуу ил захидал бичжээ

    Сайн байна уу? Намайг Баярцогт гэдэг. Цэрэгт яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн байна. Гадуур үнэн тодорхой мэдээлэл байхгүй байгаа учир 4 сарын 23-нд LIVE хийж хүргэсэн боловч төдийлөн олонд хүрээгүй. Би 2016 оны 5 сарын 6-нд цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний Дорноговь аймагийн Зүүн баян сумын 336-р ангид хувиарлагдсан. 2017 оны 1 сарын 17-ноос 1 сарын 25-ныг хүртэл хүрээ нэг байгууламжид харуулын …

  • 26 April

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж сэрүүхэн байна. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос …

  • 25 April

    Б.Өнөрмаа:Бэлэн мөнгөний сүлжээний бизнес хаана ч байхгүй

    Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа  МҮОНТ-ийн “Сүлжээний бохир бизнес” сэдвээр хийсэн нээлттэй хэлэлцүүлэг шууд нэвтрүүлэгт оролцсон ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. prokuror.mn

  • 25 April

    УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа нар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос /2017.04.25/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үйл ажиллагааг Монгол Улсын их сургуульд зохион байгууллаа. Тус Байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоороо Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, боловсролын тухай хуулиудын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн …

  • 25 April

    Гал түймэр унтраах ангиуд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс …