Мэдээ мэдээлэл

July, 2023

  • 26 July

    Н.Баярмөнх:Нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд бүх шатандаа хичээж байна

    Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллалаа. 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон. Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргээс эхэллээ. Хамтарсан ажлын хэсэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын …

  • 26 July

    Засгийн газар:Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 …

  • 26 July

    Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.07.26/  боллоо. Хуралдаанаар цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө. Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, …

  • 26 July

    Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо

    Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар байлцав. Хан Хэнтий чуулга нь:  600 хүний суудалтай 9 танхимтай 78 өрөө тасалгаатай Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болж байна. Хан Хэнтий …

  • 26 July

    Орон нутгийн нислэгээр нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлэжээ

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт найман чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн юм. Орон нутгийн нислэгээр долдугаар сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байгаа аж. Тодруулбал: МИАТ ТӨХК 10 чиглэлд 13,897, Аэро Монголиа ХХК зургаан чиглэлд 9,567, Хүннү …

  • 26 July

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил үргэлжилж байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр урсгалтай хэсгийн суурь хучилт өнгөрсөн оны намар дууссан билээ. Тус  204.11 км авто замыг өргөтгөх, шинэчлэх барилгын ажил үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. …

  • 26 July

    Хүний гавьяат эмч Миеэгомбын Амбагад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, …

  • 26 July

    Улсын хэмжээнд махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, аттестатчилна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаад эрх нь цуцлагдсан “Үүлэнгөү”, “Дун фан интернэйшнл трейд”, “Тун лэ фүүд”, “Язгууртан эко хүнс”, “Эс Эс Си Монголиа фүүд”, “Саян-Уул”, “Цан Сэн Тиан Ий” ХХК-иудад зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа …

  • 26 July

    Ц.Тулга: РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо

    Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо буюу РЦНК-гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд эсэргүүцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон. Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодрууллаа -Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор …

  • 26 July

    Э.Ганцэцэг: Нүүрсний хэрэгт холбогдуулан 16 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.07.26/ Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулав. Энэ үеэр “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өглөө. Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг “Нийслэлийн прокурорын газраас Нүүрсний гэх тодотголтой  63 хүнд холбогдох найман хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авсан байна. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан …

  • 26 July

    АТГ:Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 07 дугаар сарын 03-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 145 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 51 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн нийт 855 хэрэгт хэрэг бүртгэлт, …

  • 26 July

    Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус ажлыг долоодугаар сарын 22-24-ний хооронд гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч бороо орсон тул өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл уг авто замыг хааж, асфальт бетон хучилт хийх юм. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд …

  • 26 July

    ЗГ: Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад хөрөнгө гаргах тухай хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: – Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад хөрөнгө гаргах тухай – “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, – Зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажлын явцын талаар, – “Оюу толгой ордоос Монгол Улсын …

  • 26 July

    Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун тээврийн чиргүүлтэй “Зил-130” автомашиныг татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн удирдлага, Онцгой байдлын байгууллагын аврагчид, …

  • 26 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Өөрийгөө ялж, бэртэл гэмтлээ даван туулж, 2021 оны 07 дугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.