Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран Сарлагийн наадмыг 5 дахь жилдээ 2023 оны 7 дугаар сарын 20, 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн …
Мэдээ мэдээлэл
July, 2023
-
24 July
Нийслэлийн онцгой комисс: Зоорийн давхар нь усанд автсан 60 байрны усыг соруулж дууссан
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг …
-
24 July
ОБЕГ:Үерийн усанд автсан 37 байрны усыг соруулж байна
Нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас /2023.07.23/ гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 254 дуудлага бүртгэгдсэн. Үерийн усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна.
-
24 July
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Улиастай, Хангай нурууны Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ орчимд үерийн түвшинг 5-45 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ Хөгшин-Орхон гол /Хархорин/ …
-
24 July
П.Эрхэмбулган:Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй
Өчигдөр “Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ? -Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна. -Ямар …
-
24 July
Д.Жаргалсүрэн: “Вояж” зочид буудлын ойролцоох авто зам цөмөрснийг шороогоор дүүргэж, яаралтай арга хэмжээ авсан
Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим авто зам эвдэрсэн. Тус байршлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Тодруулбал, Чингүнжавын гудамж буюу 25-р эмийн сангаас Өргөө кино театр руу өгсөх зам эвдэрч, замын асфальт хучилтууд хууларч урссан. Тус замыг 2006 онд тавьсан бөгөөд 2019 онд үерийн улмаас эвдэрснийг засварлан, …
-
21 July
Үерийн далан “эвдсэн” газар, барилгын зөвшөөрлүүдийг прокурор шалгаж эхэллээ
Хэдхэн хоногийн өмнө хотод үер буулаа. Байгалийн гэхээсээ хүний, тэр дундаа албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой үер байв. Ямар сайндаа л олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “Авлигын үер” хэмээж байх вэ дээ. Хамгийн гол нь наадмын өмнөх үер татарсан ч эрсдэл хэвээр үлдсэн. Ахиухан бороо ороход л дахина. Тэгэхээр болзошгүй үерээс яаж хамгаалах вэ гэдгээ бодох хэрэгтэй …
-
21 July
“Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнд 3.4 л сүү саасан Ф.Баасансүрэн шалгарав
Хөвсгөл аймгийн “САРЛАГ НААДАМ”-2023 өнөөдөр хоёр дахь өдрөө Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна. Наадмын хүрээнд “Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд 14 саальчин бүсгүй оролцсоноос Тэргүүнд байранд хар сарлагаасаа нэг удаагийн саалтаар 3.4 л сүү саасан Хөвсгөл аймгийн Эрдмийн сумын саальчин Ф.Баасансүрэн, Дэд байранд эвэрт хараасаа 2.8л сүү саасан н.Мандахбаяр, цэнхэр сарлагаасаа 2.4л сүү саасан н. …
-
21 July
Эмнэг сарлагийн нуруунд 38 сeкунд тогтсон Н.Мөнх-Эрдэнэ “Сарлаг булгиулах” тэмцээний тэргүүн байранд шалгарав
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, “Жинст Мөрөн” компани хамтран зохион байгуулж байгаа “Сарлагийн наадам-2023” хоёр дахь өдрөө тус сумын Далан булгийн хөндийд болж байна. Наадмын эхний өдөр 3000 гаруй дотоод, гадаадын аялагчид, малчид үзэж сонирхлоо. “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээний эхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээнийг зохион байгуулав. Эр зориг, тэвчээр, овсгоо самбаа, …
-
21 July
Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “ҮҮЛЭНГӨҮ” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгалаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дах заалтад заасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Улсын мал …
-
21 July
“Сарлаг бугуйлдах” тэмцээнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ түрүүлэв
Хөвсгөл аймгийн “САРЛАГ НААДАМ”-2023 өнөөдөр хоёр дахь өдрөө Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна. Энэ жилийн сарлагийн наадмыг “Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст …
-
21 July
Бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламж сүйтгэхгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил зэрэг аливаа бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад анхаарахыг үүрэг болгов. Мөн ногоон байгууламж болон өмнө нь хийсэн ажлыг сүйтгэхгүй байх, бүтээн байгуулалтыг стандартын дагуу хийх зэрэгт шаардлага, хяналт тавихыг холбогдох албаныханд даалгалаа.
-
21 July
Он гарсаар нийслэлийн хэмжээнд 15 иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ
Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэрт өртөж 15 иргэн /том хүн/ нас барсан байна. Тухайлбал энэ сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 00:05 цагт ирсний дагуу Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай хоёр гэр эд хогшил бүрэн шатаж байсныг унтрааж ажиллалаа. Гал түймэрт өртөж 48 настай …
-
21 July
Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул маргааш буюу долоодугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд …
-
20 July
Жюү жүци: Э. Батболд алтан медаль хүртлээ
Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Степп арена”-д болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр пара төрөлд манай тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо …