Мэдээ мэдээлэл

July, 2023

  • 19 July

    Дөлгөөн нуурын зүүн талын замыг хааж, засвар хийнэ

    Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр буюу долоодугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч …

  • 18 July

    Жюү жицү:ОУХМ М.Сугар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жюү жицүгийн шилдгүүд өрсөлдөж байна. “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Мягмарын Сугар не-ваза төрөлд  хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар  Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. ОУХМ Мягмарын Сугар 2013 онд АНУ-ын Лос-Анжелест Монголын жюү жицүгийн түүхэнд анхны дэлхийн …

  • 18 July

    Ц.Төрхүү: Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр” Манай газрын хүн хүч, тоног төхөөрөмж горимын дагуу ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 267 хүн, 50 орчим техник хэрэгсэлтэй ажилласан. 218 гүний худгийн 104-ийнх нь эргэн …

  • 18 July

    Л.Ариунтуяа:Үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа цаашид хийх ажлын талаар санал хэлсэн юм. Тэрбээр “Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Мөн гүүрэн байгууламжууд стандартын бус, шаардлага хангахгүй байгаа. Үерийн нөхцөл байдал цаашид үүсэхийг …

  • 18 July

    Ц.Тулга: Улаанбаатар орчимд үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар байна

    Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ярилцлаа.  -Сэлбэ голын далангийн нөхцөл байдал ямар байна вэ? -Сэлбэ голын даланг 1966 оны үерийн дараа хийсэн. Үүнээс хойш 1980 онд 2.5 км урт төмөр бетон даланг голын хоёр талаар босгосон. Долоодугаар сарын эхээр үргэлжлэн орсон борооны улмаас …

  • 18 July

    Б.Лхагвадорж:Цэргийн алба хааж байх хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад эрчимтэй бэлтгэсэн

    Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн түрүүч, байлдагч нар хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, амжилттай өгсний үр дүнд Дотоод Хэргийн Их Сургууль болон Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан юм.  Тэдний нэг тус ангийн ахлах байлдагч Б.Лхагвадоржийн баярт мөчөөс нь хуваалцсан хөөрөлдөөнийг хүргэж байна.   Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?  – Намайг Батбаатарын Лхагвадорж …

  • 18 July

    МҮХАҮТ-ын Экспертизийн газар үерийн улмаас иргэн, ААН-д учирсан хохирлын бодит дүгнэлтийг гаргаж байна

    НЗДТГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж буй. Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж, үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах аж. Энэхүү …

  • 18 July

    Хуурамч диплом ашиглаж хөдөлмөр эрхэлбэл авсан цалинг төрд учирсан хохирол гэж үзэж төлүүлнэ

    Завхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан  4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ. А “…ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж  түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан  байна. Анхан …

  • 18 July

    Хугацаат цэргийн алба хаагчид Их сургуульд элсэн оржээ

    Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагчид хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэн амжилттай өгч, улмаар Дотоод хэргийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуульд тус тус элсэн орлоо. Баяр наадмын өмнөхөн тэд Улаанбаатар хотыг зорин бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн шалгалтуудыг өгч мотобуудлагын ротын IV салааны ахлах байлдагч Б.Лхагвадорж Дотоод хэргийн их сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, …

  • 17 July

    Монгол жүжигчдийн тоглосон “ВИВАНТ” олон ангит кино Япон улсад гарч эхэллээ

    Монгол улсад зураг авалтаа хийсэн Япон улсын TBS телевиз, Ваёо Эйрт компани, Номадиа Пикчерс хамтран бүтээсэн “Вивант” олон ангит кино Япон улсад өчигдөр /2023.07.16/ нээлтээ хийн, цацагдаж эхэллээ. Тус олон ангит киноны зураг авалт Өмнөговь аймаг, Дундговь аймаг, Хэнтий аймаг, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод хийгдсэн ба уг бүтээлд Монгол улсын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ нар дүр бүтээсэн бүтээжээ. …

  • 17 July

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.07.17/ голын усанд 21 иргэн амь насаа алдсан байна. Үүний 5 хүүхэд 16 нь том хүн байгаа юм. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн “Туул” голд осолдсон нэг иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дэлгэрмөрөн” голд осолдсон нэг иргэн, Булган аймгийн Могод сумын “Орхон” голын усанд осолдсон нэг иргэнийг тус тус эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гол, …

  • 17 July

    Л. Оюун-Эрдэнэ:Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар оролцогчдод танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш …

  • 17 July

    Сарлагийн наадам 5 дэх жилдээ Хөвсгөл аймагт болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээг  5 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Далан булаг” –т 7-р сарын 20, 21- ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээг Хөвсгөл аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласантай …

  • 17 July

    Д.Түвшинжаргал: “Багануур” компани нүүрсний тонн тутамд 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийж байна. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар Ерөнхий сайд танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш …

  • 14 July

    “Сэлбэ” голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болголоо. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан билээ. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр танилцаж, …