Мэдээ мэдээлэл

July, 2023

  • 11 July

    Шадар сайд Шүдлэн насны уралдааны түрүү, аман хүзүүний маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг үүрэг болгов

    Үеийн үед Монгол бөхчүүд, уяачид, харваачид жудаг, өндөр ёс суртахуун зааж Монгол төр, түмнийхээ их баяр наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал бий. Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан зэрэг асуудлыг морины салбар …

  • 10 July

    К-попыг үндэслэгч, продюсер И Сү Ман “Гамшгийн эсрэг мод тарих хандив” өргөлөө

    Солонгосын хөгжмийн К-поп урсгалыг үндэслэгч, продюсер И Сү Ман Азийн алдартнуудын хамт Монгол Улсад мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот үерийн аюулд орж, олон айл өртсөнийг сонсоод мод тарих арга хэмжээнд зарцуулах мөнгийг үерийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан хандивлахаар болжээ. Тэрбээр энэхүү хандиваа …

  • 10 July

    Доминик Бартон:Монголд солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган 2023”-д оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулганд “Рио Тинто” группийн удирдлагууд оролцож, өндөр ач холбогдол өгч байгаад талархаж байна. …

  • 10 July

    Монгол цэргийн нэгдсэн холбооноос 10 мянга гаруй амны хаалт, 400 гаруй зориулалтын хүрз хандивлалаа

    Үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол цэргийн нэгдсэн холбооноос Солонгос дахь андуудтайгаа хамтран 10 мянга гаруй амны хаалт, 400 гаруй зориулалтын хүрз хандивлалаа. Энэ үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо “Энэ их ажилд шаардлагатай зүйлсээр нь тусалж, хамтран ажиллаж байгаа олон ажилтан, алба хаагчдад …

  • 10 July

    Тедрос А.Гебрейесус: Монгол Улс цар тахлыг амжилттай давж, иргэдээ эрт илрүүлэгт хамруулж байгаа нь дэлхийд сайн туршлага болж байна

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал  Др. Тедрос А.Гебрейесустэй уулзаж, урилга хүлээн авч манай улсад айлчлал хийж буйд талархал илэрхийллээ. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  удирдлагад “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулатыг богино хугацаанд, эрчимтэй зохион байгуулсны дүнд Монгол Улс цар тахлын дэглэмийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд бүрэн цуцалсан. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын …

  • 10 July

    Шүдлэн насны уралдаанд З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Партизаны Б.Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт Архангай аймгийн …

  • 10 July

    Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

    Баярын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилнэ. Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс “Мишээл сити” төв рүү 15 …

  • 10 July

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулсан

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, …

  • 10 July

    Төрийн хүндэтгэлийн тоглолт Д.Сүхбаатарын талбайд болно

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан болон Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооныхон танилцлаа. Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын …

  • 10 July

    Үндэсний их баяр наадмаар аймаг, нийслэлийн 150 гаруй байцаагч хяналт тавьж ажиллана

    Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга хүнсний чанар, стандарт, ургамал хамгаалал, мал эмнэлгийн хяналтын 150 гаруй улсын /ахлах/ байцаагчдад чиглэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах цахим сургалтыг Хүнс, хөдөө аж …

  • 10 July

    Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна

    Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 08-ны өдөр эхэлсэн билээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс …

  • 10 July

    Хурдан морины уралдааны бүх үйл явц ил тод, шилэн явагдана

    Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдлаа. Хурлын эхэнд хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар холбогдох албан тушаалтнууд илтгэлээ. Үүний дараа салбар хорооны удирдлагууд даамал, дэд даамал, шууд дамжуулалт, сэрвээ хэмжилт болон шүдэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чиглэл өглөө. Энэ үеэр тус салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга …

  • 9 July

    “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт”-ын оролцогчдод Ерөнхий сайд амжилт хүслээ

    Монгол Улс 14 дэх жилдээ эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудын санаачилгаар анх удаа “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт” болж, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, ногоон хөгжлийн талаар үзэл бодол, санал санаачилгаа харилцан бие биедээ танилцуулж, олон улсын экспертүүдтэй санал солилцож байна. Залуучуудын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож манлайлагч залууст амжилт хүслээ. 2024 …

  • 9 July

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна

    “Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна. Эдийн засгийн чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим төлөөлөгч оролцож байна. Үүнээс …

  • 7 July

    Б.Алтанхуяг:Төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар  өнөөдөр “Анир” студийн захирал, “Анир поп оркестр”-ийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч Б.Алтанхуягт  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг “Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, төр засаг, соёл урлагийн салбарынхандаа баярлалаа. Дууны урлагт олон дуучдыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж, ард түмнийгээ соён …