Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод 2023 оны 7 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, ТЕГ, …
Мэдээ мэдээлэл
July, 2023
-
13 July
Хүй долоон худагт Зэвсэгт хүчний таван ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид уламжлал ёсоор хурдан морины уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ арын албанд ч үүрэг гүйцэтгэсээр байна. Зэвсэгт хүчний 013, 119, 120, 150, 326 дугаар ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт болон …
-
13 July
Түрүү бөхөд 10.000 доллар, Үзүүр бөхөд 5.000 доллар гардууллаа
“Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус …
-
13 July
“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг Завхан аймагт нээлтээ хийнэ
Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон. Манай улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна. Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы …
-
13 July
У. Хүрэлсүх: Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ард нийтээрээ хичээн зүтгэцгээе
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Манай улсын ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Монголчууд бид Үндэсний их бахархал, өв соёлын …
-
13 July
М.Бадарч ес даван түрүүлж Улсын арслан боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын арслан” цол олгов. Мөн найм …
-
12 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түрүү соёолонгийн “Хүй мандал” галаар зочиллоо
Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо. Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …
-
12 July
Архангай аймгийн Хотонт суманд үерийн усанд боогдсон 17 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
Архангай аймгийн Хотонт суманд өчигдөр буюу 07 дугаар сарын 11-ний өдрийн 21:59 цагт дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Үерийн усанд 17 иргэн боогдож, 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерийн усанд автсан бөгөөд Онцгой байдлын газрын алба …
-
12 July
Даага насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндөр хэмжилт явагдаж байна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам даага насны хурдан морьдын уралдаанаар үргэлжилж байна. Одоо Хүй 7 худагт уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн даага насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжих үйл явц үргэлжилж байна. Хэмжилтийн үйл явцыг орон даяар шууд дамжуулж байгаа …
-
12 July
Соёолон насны хурдан морины уралдаанд Дархан-Уул аймгийн Г.Ариунболдын бор үрээ түрүү магнай боллоо
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт үргэлжилж байна. Соёолонгийн уралдаанд 205 үрээ бүртгүүлснээс 102 соёолон сэрвээний өндөр хэмжилт, шүдэлгээнд тэнцэж гарааны зурхайгаас эргэсэн. Үүнээс: Дархан-Уул аймгийн Дархан сумын Ганболдын Ариунболдын бор үрээ түрүү магнай, Аман хүзүүнд Орхон аймгийн …
-
12 July
“Соёлын наадам” Хүй долоон худагт болж байна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам” нь Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт үргэлжилж байна. Энэ удаагийн “Соёлын Наадам”-д Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, ажилчид, соёлын өв тээгчид, …
-
12 July
Наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд 21:30 минутад болно. Хаалтын үйл ажиллагаанд Г.Жаргалсайхан /Соёл-Эрдэнэ хамтлаг/, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, А.Хаянхярваа / Номин талст хамтлаг/, Sweetymotion болон S4 хамтлагууд оролцоно. Мөн дрон шоу, ёслолын буудлага …
-
12 July
Д.Сумъяабазар: Монгол түмний их баяр наадмын нээлт уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дуу хуураар бялхсан сайхан боллоо
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын МҮОНТ, Монгол HD, PSN телевизэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна. -Та сайхан наадаж, сайхан зусаж байна уу. Наадмын нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Энэ жил …
-
11 July
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 …
-
11 July
У.Хүрэлсүх: Дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Эзэнт …