Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 21 April

    “Ардын үг” зөвлөлдөх аян: Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өгчээ

    Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг иргэд, олон нийтэд тайлагнаж, тэднээр үнэлүүлэх зорилгоор Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” аян үргэлжилж байна. Тус аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд  болж өндөрлөлөө. Дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг …

  • 21 April

    Б.Бат-Эрдэнэ: Хариуцлага хүлээхэд бэлэн байна

      Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд гарсан осолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлагаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Батлан хамгаалах салбарт сайн зүйл ч бий саар зүйл ч бий. Цэргүүдийг хүйтэн шөнө гадаа байлгаж, хөлийг нь хөлдөөсөн асуудлыг Батлан хамгаалах …

  • 21 April

    Өвөр Монголд дулааны нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 64.36 хувиар нэмэгджээ

    ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны үнийн хяналтын төвөөс мэдээлснээр, энэ оны 3-р сард богино хугацааны зах зээлийн нийлүүлэлт болон далайн боомт, цахилгаан станцын нөөц бага байгаа зэрэг шалтгааны улмаас Өвөр Монголд дулааны нүүрсний дундаж үнэ өмнөх жилүүдийнхээс 3.04 хувиар нэмэгдэж, ноднин жилийнхээс 64.36 хувиар өсч, дундаж үнэ нь тонндоо 206.04 юаньд хүрсэн байна. Үүнд Өвөр Монголын зүүн бүсийн хүрэн нүүрсний дундаж …

  • 21 April

    Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд явсан цэргүүд эх орондоо ирлээ

    Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр, Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Өнөөдрийн байдлаар тус энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Афганистан улсад …

  • 21 April

    Парисын Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амь үрэгджээ

    Өчигдөр орой 21 цагийн үед Парисын төв болох Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амиа алдсан хэрэг гарчээ. Халдлага үйлдсэн этгээдийг 39 настай Карим С  залуу гэж тодорхойлжээ.  Францын цагдаа нар халдлагыг террорист халдлага  гэж мэдэгджээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд  хэлэхдээ террорист халдлага болохыг харуулж байна гэж мэдэгджээ. Парис болсон халдлагын улмаас Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен, Франсуа Фийон …

  • 21 April

    Дональд Трамп: Ким Чен Ун энх тайвныг эрхэмлэдэг ч болоосой

    Өчигдөр буюу энэ сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, Солонгосын хойгийн цөмийн асуудалтай холбоотойгоор талууд зөрчил мөргөлдөөн, дайн дажин хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд “Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын ихэнх нь энх тайвныг эрхэмлэдэг. Энх тайвныг хадгалж үлдэхийн тулд талууд бүгдээрээ хичээн ажиллахыг Хятад улс хүсэж байна” гэж хэлжээ. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд …

  • 21 April

    Чингис хааны онгонд цагаан сүргийн их тайлга болжээ

    ӨМӨЗО-ны Ордос хотын нутагт байрладаг Чингис хааны онгонд өнгөрөгч 17-ны өдөр энэ оны хамгийн өргөн хэмжээтэй цагаан сүргийн их тайлга болжээ. Албаны гаргасан тоо баримтаас үзвэл мөн өдөр дотоод, гадаадын нийт 100 мянга шахам хүн уг арга хэмжээнд оролцсон байна. 17-ны өдөр Хятадын билгийн улирлын 3-р сарын 21-нд тохиож буй бөгөөд энэ өдөр нь Чингис хааны онгоны цагаан сүргийн их …

  • 21 April

    ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар өсчээ

    Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ эхний гурван сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өссөн байна. Ийнхүү гадаа худалдааны бараа эргэлт 2076.1 сая ам.долларт хүрэхэд экспорт 35.6 хувиар, импорт 29.6 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс 523.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна.  Хөрш орнуудтай …

  • 21 April

    Автомашин хулгайлсан этгээдийг илрүүлэн шалгаж байна

    Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ Амгалан хотхоны гаднаас “Автомашинаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух Б “Toyota Prius-20” автомашиныхаа хаалгыг онгорхой орхих үед А гэгч хулгайлан зугтаасныг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс шалгаж байна. Иймд иргэд та бүхэн автомашиныхаа хаалга, цонхыг онгорхой орхихгүй байх, эд зүйлээ хүний нүдэнд  …

  • 21 April

    Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалтаар нийслэлийн Хүндэт доноруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөдөлмөрийн насны Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах хүсэлтийг тэд гаргасан юм. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 литр ба түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог аж. Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжих …

  • 21 April

    С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “1990 оны цагаан морин жил мянган мянган залуучуудын жагсаалыг удирдаж, зохион байгуулж байсан хүмүүсийн нэг бол Санжаасүрэнгийн Зориг. Монгол Улсад шинэ улс төрийн үзэл санаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний давалгааг авчирсан …

  • 21 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, …

  • 20 April

    Зэвсэгт хүчний сонсогч нар хүний амь аварчээ

    Зэвсэгт хүчний Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн Pадиолакаторийн станцийн операторын салааны тасгийн захирагч түрүүч Н.Отгонтулга, сонсогч А.Анхбаяр, Р.Баярхүү Б.Нямжаргал, Ө.Ванданхүү нар хүний амь нас аварчээ. Тодруулбал, энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагийн орчимд БЗД-ийн 16 дугаар хорооллын ҮБХИС-ийн замын эсрэг талын 13 дугаар байрны гадаа нэгэн эмэгтэй “хүн аллаа, авраарай” гэж хашгирахыг сонсоод гүйж очтол тус байрны гадаа нэг эрэгтэй өөр …

  • 20 April

    Тэдний мэндэлсэн өдөр тохиож байна

    Өнөөдөр Төр нийгмийн зүтгэлтэн  С.Зориг асан,  Германы улс төрч А. Гитлер нар  энэ өдөр мэндэлжээ.  Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг асан  1962 оны 4-р сарын 20 ны  өдөр мэндэлжээ. Улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны …

  • 20 April

    ШӨХТГ-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хаалтын гэрээ хийхгүй байхыг анхаарууллаа

    Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Зар сурталчилгааны хууль болон  Сонгуулийн хуулийг зөрчихгүй байх талаар зөвлөмж өглөө ШӨХТГ-аас мэдээллийн вэбсайт, сонин, ФМ радиогийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цаашид хууль бус зар сурталчилгаа түгээхгүй байх, сонгуулийн хуулийг зөрчихгүй байх талаар зөвлөмж өглөө. Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо. Сонгуулийн хуулийг зөрчихгүй …