Замын цагдаагийн албанаа өчигдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 4 дэх жилдээ амжилттай зохион явууллаа. Арга хэмжээнд Ерөнхий боловсролын 5-р сургууль, 62-р сургууль, 2-р сургууль зэрэг 10 гаруй сургуулийн 200 орчим сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирж, хүүхэд өртөж буй зам тээврийн осолд олон нийтийн анхаарлыг хандуулах, түүнтэй тэмцэх зорилгоор өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Өдөрлөгт оролцож буй …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
11 April
Өдөрт 60-80 шинжилгээ унших боломжтой телепатологийн микроскоп ашиглаж байна
Эмгэг судлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах теле хурал боллоо. Хурлын үеэр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Монголд хийгдсэн шинжилгээ бусад оронд очоод үзүүлэхэд яагаад оношийн зөрүү гардаг вэ? Энэ л асуудлыг шийдэхэд өнөөдрийн теле хурлын ач холбогдол оршиж байна. Манай салбарын гол суурь судалгаа, хөгжил дэвшил …
-
11 April
ШТС-ын түгээгчийг дээрэмдсэн хоёр залуу баригджээ
Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн шатахуун түгээх станцыг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Тэдгээр залуус шатахуун авах нэрийдлээр машинтайгаа очсон бөгөөд түгээгч Х-д хутга тулган 400 мянган төгрөг дээрэмдээд зугтсан юм. Түгээгч Х тэр даруй цагдаад өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилсны эцэст гэмт …
-
11 April
Үндсэн хуулийн цэц энэ сарын 19-нд хуралдана
Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргасан байна. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор тэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. …
-
11 April
Өмнөд Солонгост найз бүсгүйгээ зодож, дарамталсан Монгол залуу саатуулагджээ
Өмнөд Солонгос Улсын Кангванду аймгийн Цагдаагийн газраас тус аймагт оршин суух Монгол Улсын иргэн 29-н настай, эрэгтэй Б-г саатуулжээ. Тэрээр өнгөрсөн 2-р сард өөрийн найз бүсгүй болох нутаг нэгт 29-н настай эмэгтэй А-г өөр эрэгтэйтэй хардаж, улмаар түүний хоолойг нь боон нүүр, хүзүү, цээж рүү нь хүчтэй цохиж зодсон аж. Монгол залуу Б нь үүгээр зогсохгүй сүүлийн хоёр сарын турш …
-
11 April
Бор гөрөөсны амийг аварч нийслэлийн Шуурхай албанд мэдэгджээ
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын 4-ний өдөр олджээ. Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж …
-
11 April
Монгол иргэдэд БНСУ-ын олон удаагийн виз олгуулах санал тавилаа
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг ярилцлаа. Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн …
-
11 April
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар …
-
10 April
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулагдлаа
Сүүлийн жилүүдэд Нийслэл хотод зам тээврийн осолд бага насны хүүхэд багачууд өртөх хандлага ихсэж байгаатай холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 10-ны өдрийг Замын цагдаагийн албанаас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон зарласны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, …
-
10 April
Хачигнаас сэргийлээрэй
Жил бүрийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг. Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авхуулах шаардлагатай …
-
10 April
ТТАХНЭ, Монголын Нервологийн нийгэмлэгтэй хамтран сургалт зохион байгууллаа
ТТАХНЭ, Монголын Неврологийн нийгэмлэгтэй хамтран аймаг дүүргийн өрхийн эрүүл мэндийн эмч нар болон мэдрэлийн эмч нарт зориулсан “Мэдрэлийн эмгэгийн үеийн анхан шатны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт семинарыг 2017 оны 4 дүгээр сарын 8 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 170 гариу өрхийн, дотрын, мэдрэлийн эмч нар төдийгүй бусад мэргэжлийн эмч, багш нар хамрагдав. Уг сургалт нь мэдрэлийн эмгэгийн үеийн …
-
10 April
Я.Ганбат:”Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр хэрэгжсэнээр гэмт хэргийн тоо 24 хувиар буурлаа
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбаттай ярилцлаа. Түүнийг цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцох үеэр уулзаж, аймаг орон нутгийнх нь гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар хөөрөлдсөн юм. -Өвөрхангай аймагт гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдал ямар вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье? -Өвөрхангай аймгийн …
-
10 April
Дахин төлөвлөлтөөр 60 айл орон сууцтай боллоо
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилгын түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар болон холбогдох албаны хүмүүс …
-
10 April
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аян эхлүүллээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Замын цагдаагийн албаны хурлын танхимд өнөөдөр боллоо. Хуралд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаныхан, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн албаны удирдлагууд оролцов. Манай улсад жил бүр зам …
-
10 April
Дугаарын хязгаарлалтыг зуны хуваарьт шилжүүллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Мөн бүсчлэлийг зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл