Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 7 April

    Зөрчилтэй барилгуудын тухай мэдээлэл хийлээ

    Өмнөх жилүүдэд хийгдсэн шалгалтын дүнгээс үзэхэд архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, ажлын зураг төслийн бүрдэл дутуу, барилга угсралтын ажлын явцад зөрчилтэй байсан барилга байгууламжууд болон “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Барилгын тухай”  хуулиуд, дүрэм, журамд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангахгүй байгаа дараах барилга байгууламжуудад улсын /ахлах/ байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулаагүй байхад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан …

  • 7 April

    Богд ар хорооллын иргэд улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан байна

    Богд ар хорооллын 21а байрны өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэсэн гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс , Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ОБГ, ОБЕГ-аврах 105 дугаар ангийнхан газар дээр ажиллалаа. Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид 13.00 цагийн үед ажиллахаар очсон боловч тус объeктод ажиллаж байсан …

  • 7 April

    Ж.Эрдэнэбат: Төрийн өмчийн эзэд нь олон нийт

    “Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани  аж ахуй нэгжийн нэгдсэн үзэсгэлэн Тэнгэр плаза төвд өнөөдөр нээгдлээ. Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын ерөнхий  сайд оролцож Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны танилцуулгыг үзэж, удирдлагуудад зарим чиглэл даалгаварыг өглөө. Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тод байлгах ажлын эхлэлийг үүгээр …

  • 7 April

    Аудитын газраас таван чиглэлээр шалгалт явуулна

    Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна. Тус газраас  таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж. Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул боловсруулсан төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс ажлаа эхэлж байгаагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт танилцууллаа. Нийцлийн аудитын газрын захирал Б.Алтанзул “Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн …

  • 7 April

    Чингэлтэй дүүргийн иргэн мастеруудын ДАШТ оролцож 7 дугаар байрт шалгарав

    Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Ч.Болдбаатар БНСУлсын Дегу хотод болсон Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8000 метрийн зайд 140 орны тамирчин оролцсноос 43:22 секунтын амжилтаар шагналт 4 дүгээр байр, 1500 метрийн зайд 13 орны 70 тамирчин оролцсноос 7 дугаар  байрт  шалгарлаа. Спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

  • 7 April

    Л.Болд: Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нь зөв шийдэл болно

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.   -Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Сүүлийн өдрүүдэд уг шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан ид өрнөж байна. Компанийн гэрчилгээг сольж ТУЗ-ийг нь 100 хувь төрөөс бүрдүүлсэн талаар та юу хэлэх вэ?   -Хэдийгээр УИХ-ын шийдвэр гарсан ч гэлээ Эрдэнэтийн 49 хувийг “Монголиан Коппер Корпорейшн” гэдэг тэр компаниас ийм болхи байдлаар шууд нийгэмчилж …

  • 7 April

    Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”

      УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. Нэг талаас УИХ-ын даргын үг, нөгөө талаас эрх баригч намын хийх ажил, тавьсан зорилго, хүрэх үр дүнг зааж дэлгэсэн замын зураг. УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс …

  • 7 April

    Ерөнхийлөгчийн “ташуур”-т юу нуугдав

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод тасралтгүй найман жил ажиллаж буй Ц.Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэллээ. Ямар “сүүлчийн үг” гэлтэй биш, муу ёр, гэхдээ түүний хувьд чуулганы нээлт дээр “мина” тэсэлдэг хүлээлттэй, энэ удаагийнх “отгон” нь байлаа. Ямар гээчийн чинжүүгээр дайлах бол гээд дотроо бэмбэтэй нөхөд сэм шивнээд байсан ч Ц.Элбэгдорж гэдэг улстөрч Төрийн тэргүүний намбаар хэлдгээ л хэллээ. Харин …

  • 7 April

    Д.Мөнхөө: Иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал

    Цагдаагийн ерөнхий газраас  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцов. “Гэмт хэргээс …

  • 7 April

    Д.Батчулуун:Хулгайлах гэмт хэрэг 30 гаруй хувийг эзэлж байна

    “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд оролцогчийн санал бодлыг сонслоо. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батчулуун:Өнөөдрийн онол-практикийн бага хуралд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-аар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд …

  • 7 April

    “Эерэг сэтгэлгээний давалгаа” Сонгинохайрхан дүүргээс эхэллээ

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр Сонгинохайрхан дүүргээс эхлүүллээ. Тус сургалтад Сонгинохайрхан дүүргийн 23, 18 ,6, 19, 5, 27 дугаар хорооны иргэд нийт 100 гаруй хүн оролцов. Энэхүү сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж, “Хязгаар үгүй мөрөөд” …

  • 7 April

    “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт зохион байгууллаа

    Сүүлийн жилүүдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж хаваржиж байгаа малчин өрх, малын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор отрын бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, отрын бүс нутаг хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчний малын өвчний …

  • 7 April

    “HORECA EXPO ULAANBAATAR 2017” үзэсгэлэн болно

    Зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний байгууллагуудын салбарыг сурталчлан таниулах зорилоготой “HORECA EXPO ULAANBAATAR 2017” үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 14-15-ний өдрүүдэд “Корпорейт Конвеншн” төвд болох гэж байна. Жил бүр уламжлал болон зохион байгууллагдаж ирсэн тус үзэсгэлэн нь өдгөө томоохон брэнд үзэсгэлэнгүүдийн нэг болж, үйлчилгээний салбаруудын бизнесийг дэмжин ажилласаар байна. “HORECA EXPO ULAANBAATAR 2017” үзэсгэлэн энэ жил олон улсын түвшинд зохион байгууллагддагаараа …

  • 7 April

    Налайх дүүргийн Засаг дарга хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

    Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Тийм ч учраас хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож, дүүргийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар …

  • 7 April

    ГССҮТ нурууны гэмтэл засах шинэ технологи нэвтрүүллээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Хүзүү нуруу нугасны Гэмтэл согогын тасаг энэ оны гуравдугаар сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүүлж байна. Өмнө нь энэ төрлийн хагалгааг том хүрцээр  буюу их хэмжээний зүсэлт хийн эд эсийг гэмтээх эрсэлдтэйгээр хийдэг  байсан бол одоо энэхүү шинэ арга нэвтрүүлсэнээр өвчтөнд хөнөөл багатай, арьсны гаднаас нурууны хугаралыг …