Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
5 April
С.Батболд: Түгжрэлийг бууруулахын тулд авто зогсоолыг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын …
-
5 April
Ногоон байгууламжийн талбайн хаврын арчилгааг эхлүүллээ
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүллээ. Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлын хашлагын хог, навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна. Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ …
-
5 April
С.Зоригийн хэргээр “хэлмэгдсэн” Д.Энхбатын үхэлд хэн хариуцлага хүлээх вэ
Нэлээд хэдэн жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарын дөрвөн хүн Дамирангийн Энхбат хэмээх Монгол Улсын иргэнийг Франц Улсаас хулгайлан авчирсан байдаг. Түүнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг “хөнөөсөн” нөгөө “Батаа”, “Оюунаа” хоёрын “Батаа” нь хэмээн сэжиглэж Францаас хулгайлж Германаар дамжуулан Монголд авчирсан. Улмаар түүнийг С.Зоригийг хөнөөснөө хүлээ хэмээн хэрцгийгээр тамлаж амь насыг нь хохироосон юм. …
-
5 April
Ж.Эрдэнэболд: Камержуулалт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой
ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар өнөөдөр камержуулалтын болзолт уралдаан зарлаж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тодруулбал, ГХУСАЗЗ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотын хэмжээнд дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлгүүд, иргэд олон нийтийн дунд 60 сая төгрөгийн шагналын …
-
5 April
Иргэдийн орлогыг дээшлүүлж, залуучуудын ажил эрхлэлтийн дэмжих хөтөлбөр хэрэгжинэ
“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлт боллоо. Мэрси Кор олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй уг төсөл хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт тэргүүтэй төлөөлөгчид оролцов. “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн …
-
5 April
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа байрлуулах байршлууд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршлуудыг дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталлаа. Хавсралтаар уг байршлуудыг хүргэж байна. Дүүргүүдийн нэр дээр дарж, нэмэлт мэдээллийг харна уу. Хан-уул Баянзүрх Сүхбаатар Налайх Баянгол Багахангай Багануур Сонгинохайрхан Чингэлтэй
-
5 April
УИХ-ын дарга М.Энхболд:Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хаврын анхны чуулган эхэлж байна. Намрын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймгийн 250 гаруй …
-
5 April
Д.Эрдэнэбат: МАН-ын “согтуу” бодлогыг өөрсдөөс нь асуу
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. УИХ-ын хаврын чуулган эхэлж буй энэ үед сөрөг хүчний бүлэг хэрхэн ажиллаж, улс төрийн ямар акц хийх нь тун сонирхолтой байгаа. Тэр дундаа улс төрийн “хатуу самар” гэгддэг Д.Эрдэнэбатаар Ардчилсан нам бүлгээ удирдуулж эхэлснээс хойш анхны чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Түүний зүгээс улс төрийн ямар тоглолт …
-
5 April
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын Хаврын чуулганд хэлсэн онцлох ишлэл
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлтэд төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно .Монголыг улам хямраана -Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй – Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй -“Олдвол өлддөг” зовлонг …
-
5 April
Монгол залуу Италид хүчингийн хэрэг үйлджээ
Өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд Италийн Турин хотод 22 настай Монгол залуу хүчингийн хэрэг үйлджээ. Хэрэг Турин хотын “Tulip Hotel” зочид буудалд гарсан бөгөөд 22 настай Монгол залуу 18 настай Ирланд эмэгтэйг хүчиндсэн байна. Турин хотод зохиогдсон Соёлын арга хэмжээнд оролцохоор Ирландаас найз залуу болон бусад хүмүүсийн хамтаар ирсэн бүжигчин эмэгтэйг унтаж байхад нь Монгол залуу хүчиндэж эхэлсэн бөгөөд удалгүй бүсгүй …
-
5 April
ХУД-ийн “Соёлын төв”-ийн дарга шонхор шувуу агнаж, хөргөгчиндөө хадгалж байжээ
2017 оны 4 дүгээр сарын 1-ний оройн 20 цагийн үед ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-ийн агуулахад шонхор болон шар шувуу агнагдсан байдалтай байна гэсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар урьдчилсан байдлаар 1 ширхэг шонхор шувуу, 3 ширхэг шар шувуу агнагдсан байдалтай байсан бөгөөд энэ талаар Соёлын төвийн дарга н.Анхбаяраас …
-
5 April
Вьетнамаас кофе, жимс, далайн бүтээгдэхүүнийг Монголд түлхүү импортлохоор ярилцав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-нд БНСВУ-д албан ёсны айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-тэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улстай тогтоосон уламжлалт …
-
5 April
ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас С.Батболдыг гадаадаас Монгол руу хөрөнгө оруулалт татсан гэж мэдээлжээ
Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын вебсайтад оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын талаар нэгэн шинэ мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын талаар бичигджээ. Уг мэдээллээс олон улсын сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, аливаа мэдээллийг тэнцвэртэй хүргэх, ёс зүйн хэм хэмжээг харж болно. Өмнө нь улс төржсөн, шуугиан тарьсан, гуйвуулсан мэдээ олон нийтийн сүлжээгээр цөөнгүй гарсан. Тэгвэл Олон …
-
5 April
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа үг хэллээ
Улсын Их Хурлын Хаврын чуулган 10 цагт нээлтээ хийлээ. УИХ-ын Хаврын чуулганг УИХ-ын дарга М.Энхболд нээлээ. УИХ-ын дарга М.Энхболдын УИХ-ын Хаврын чуулганы нээлтэнд хэлсэн үг: Монголын ард түмэнд бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн, тэр хэмжээгээр алгуурлаж суулгүйгээр сайн сайхан зүйл бүтээхийг хүлээж байна. Гэхдээ хүлээлт нь хүлээсэн хэмжээнд хүрэхгүй байгааг шүүмжилж байна. УИХ-ын Хаврын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл