Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 5 April

    Хүргэн Г.Дэнзэнгийн хамсаатан хэн байв?

    Одоогоос хоёр жилийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудыг шалгаж эхлэхтэй зэрэгцэн тус компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэнг холбогдуулж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компаниас хууль бус тендер зарлан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээрх компанийг шалгаруулсан гэх дуулиан дэгдэх үеэр тэрээр гадаадад байв. Түүнийг эх орондоо ирэнгүүт хуулийнхан шалгаж эхэлснээр эдүгээ таван өдөр үргэлжилсэн шүүх хурал болж өндөрлөлөө. Замын-Үүдийн эдийн …

  • 5 April

    “MCS”-ийн Ж.Оджаргал, эрхэм гишүүн А.Сүхбат, гишүүн асан Л.Гүндалай тэргүүтнээс газрын төлбөр нэхье!

    -Эрхтэн дархтнуудын хашиж авсан газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны түвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байгаатай маргах аргагүй юм- Сүүлийн үед ТББ-ууд болон олон нийтийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд тусгасан зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэх татах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт хүргүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, …

  • 5 April

    Ичих булчирхайгүй тусгай сургуулийн багш нар

    -Тус сургуулийн багш нарын нэр хүндэд хэвлэл мэдээллийн байгууллага халдсан нь үнэн бол тэд хэвлэлийн хурал хийхийн оронд хууль хяналтын байгууллагад асуудлыг шалгуулж нэр төрөө цэвэрлэж авах нь хамгийн энгийн арга- Өнгөрсөн сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай бүрэн дунд сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт зарласан. Өөрөөр хэлбэл, тэд сургуулийнхаа багш …

  • 5 April

    У.Хүрэлсүх:Манай улсын малын тоо толгой 2016 онд 61.5 саяд хүрсэн

    “Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй  “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлт боллоо. Хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож,  засгийн газрыг төлөөлөн үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ  “Манай улсын малын тоо толгой 2016 онд  61.5 саяд хүрсэн. Нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг билээ. Иймд төр засгийн …

  • 5 April

    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал болно

    Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” өнөөдөр эхэлнэ. Азийн түншлэлийн хурлын нээлтийн ажиллагаа маргааш “Туушин” зочид буудалд 14:00 цагаас эхлэх бөгөөд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, …

  • 5 April

    Визний хугацаа хэтрүүлсэн вьетнамчуудыг албадан гаргажээ

                    Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явуулж эхэлжээ. 2017 оны эхний сарын шалгалтаар хувийн ажлаар оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй вьетнамчуудыг олж илрүүлэх ажлын хүрээнд 29 аж ахуй нэгжийн 72 вьетнам хүмүүсийг шалгасан байна.                 Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг …

  • 5 April

    Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов

    Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 …

  • 5 April

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хэсэгчилж засварлахыг үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Гэвч  замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 2016 онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор 3 хүний амь нас эрсэдсэн …

  • 5 April

    Бангладешийн Төв банкийг “ухсан хэрэг”-т Умард Солонгос холбоотой байж магадгүй талаарх нотолгоо олджээ

      “Касперскийн лабораторийн” мэргэжилтнүүд Бангладешийн Төв банкнаас 81 сая долларыг хулгайлсан кибер халдлагад  БНАСАУ холбоотой байж болохыг нотлох нотолгоог олжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Хакеруудын халдлага хийхдээ ашигласан Европ дахь сервер, БНАСАУ-ын интернетийн төрийн операторт харьяалагддаг IP хаягтай компьютер хоёр хоорондоо холбоотой болохыг баталсан архивын мэдээллийг “Касперскийн лаборатори” олж авчээ.  Гэмт этгээдүүд маш ховор тохиолддог техникийн алдаа гаргасан учраас өөрсдийгөө илчилсэн …

  • 5 April

    Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга орчим хэрэглэгч хамрагджээ

    Эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давсныг салбарын сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мөн ирэх өвлийн бэлтгэл ажлыг одооноос хангаж ажиллахыг салбарын сайдад даалгав. Хүйтний эрч эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг, шалгалт хийн, бэлэн байдлаа ханган ажиллажээ. Улаанбаатар хотын …

  • 5 April

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст …

  • 4 April

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд айлчилж байна

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр болох нэгэн томоохон үйл явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа юм. Ноён Роберт Глассер Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх …

  • 4 April

    Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жилийн ял оноолоо

    Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж дууслаа. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн …

  • 4 April

    Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөнд иргэд баяртай байна

    Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөн, мөн нийтийн тээврийн төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Налайх Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол 04 сарын 01-нээс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг боллоо. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн …

  • 4 April

    “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна

    Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр өрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг эхлүүллээ. Уг арга хэмжээг энэ сарын 3-30-ны өдрийг дуустал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн …