АНУ-ын Сангийн Яам өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдөр БНАСАУ-ын нэг компани, 11 хувь хүнд БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэх төслийг дэмжсэн гэдэг үндэслэлээр эдийн засгийн хориг тавьжээ. АНУ-ын Сангийн Яам уг хоригийн тухай мэдэгдэлдээ, хоригт хамрагдсан эдгээр хүмүүс БНАСАУ-ын банк, худалдаа, тэнгисийн тээврийн компаниудын гадаад дахь төлөөлөгчийн газар албан тушаал хариуцаж байна гэжээ. Мөн эдгээр хүмүүсийг БНАСАУ-ын Засгийн газрын гадаадад …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
3 April
Нийслэлийн хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ
Нийслэлийн 2017 оны бүтээн байгуулалтын ажил 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, шинэ гүүр барих ажлаар эхэлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дөрвөн жил …
-
3 April
Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа дотоод сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Санал өгөх эрхтэй нийт 152 мянган гишүүнээс 78 хувь нь намынхаа дотоод сонгуульд оролцжээ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 504 нэр дэвшигч өрсөлдөж ялагч нар тодорсон байна. Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад 54 хүн өрсөлдсөн бөгөөд Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар өрсөлдсөнөөс Д.Баттулга хамгийн …
-
3 April
ОБЕГ:Ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна
Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Ялангуяа иргэд хашааны өнжмөл өвсөө шатаах, цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж бүрэн унтраахгүй орхих зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж …
-
3 April
Сүхбаатар дүүрэг энэ сарын 20-ноос эхлэн “Хөдөлгөөнт оффис” ажиллуулна
Төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоног тутамд нэг удаа хийдэг болсон. Энэ удаа мэдээллийн цагт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн дарга Д.Ууганбаяр нар оролцож, эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сүхбаатар дүүргийн …
-
3 April
Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагааг зогсоохыг хүсэв
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн малчдын гол амьдрах бүс нутаг, ундны эх үүсвэр нь нутгийн хойд хэсэг буюу Тост, Тосонбумбын нуруу болоод байгаа талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн С.Эрдэнэжаргал нар өнөөдөр …
-
3 April
Кару Жаяасурия: Бидний амьдрал ахуйд ойр төстэй зүйл олон бий
Шри Ланкийн парламентын дарга Кару Жаяасуриятай хийсэн уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд шашин, соёлын хувьд ойр дөт тус улстай аялал жуулчлал, соёлын болон парламент хоорондын хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ноён Кару Жаяасурия манай хоёр ард түмний амьдрал ахуйд ойр төстэй зүйл олон бий. Хоёулаа найрсаг зочломтгой. Тэгэхээр бидний хамтын ажиллагаа аль алины маань сонирхолд нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. …
-
3 April
Денис О’Донован: Малын гаралтай бүтээгдэхүүний экспортоор Ирланд дэлхийд дээгүүрт ордог
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’ Донован тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаа, энэ хэлэлцээрийг Европын холбоо батлахын өмнө тус холбооны гишүүн орнууд соёрхон батлах шаардлагатай байдаг, Ирланд Улс баталчихвал Европын бүх орнуудтай шинэ хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэх …
-
3 April
М.Энхболд: Монгол бол Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны таван орны нэг
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй гадаад орнуудын парламентын тэргүүн нартай уулзалт хийлээ. Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын парламентын дарга, хатагтай Ширин Шармин Чаудритай уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж буйд нь хатагтай Ширин Шармин Чаудрид баяр хүргээд, 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад …
-
3 April
Д.Хаянхярваа: УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны өмнө нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 1-5-ны өдрүүдэд Бангладешийн Дакка хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргаллаа. Энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонссон юм. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: -ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар …
-
3 April
МАН довтолж, АН унтаж, МАХН сэм гэтэж байна
-Парламентад суудалтай гурван намын хооронд хүч ихээхэн тэнцвэргүй тулаан болох шинжтэй- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахад ердөө сар гаруйн хугацаа үлдээд байгаа тул МАН шалавлаж эхэлсэн нь өнөөгийн үйл явцуудаас харагдаж байна. МАН парлатаентад суудалтай нөгөө хоёрыгоо бодвол арай өргөн фронтоор намынхаа рейтингийг өсгөх давшилтад ханцуй шамлан оржээ. Хамгийн түрүүнд 2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 …
-
3 April
“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ТУЗ төрийн төлөөллөөс бүрдлээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэ г болгосон. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн …
-
3 April
Д.Трамп: Умард Солонгосын асуудлыг Хятадтай, Хятадгүй шийдвэрлэх болно
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ Умард Солонгосын цөмийн аюулыг Хятадын тусламжтай, тусламжгүйгээр “шийдвэрлэх болно” гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Их Британийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “хэрвээ Хятад улс Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхгүй бол бид энэ асуудлыг шийдвэрлэх болно” гэж мэдэгджээ. Д.Трамп энэ долоо хоногийн сүүлчээр БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзахынхаа өмнө ийм мэдэгдэл хийлээ. Умард Солонгос пуужин туршсантай …
-
3 April
С.Баярцогтын нэр дэвшигчийн бүртгэлийг түдгэлзүүлж, саналын хуудаснаас нэрийг нь хасав
Ард түмний онц зөвлөл /АТОЗ/-оос өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд “Оффшорчдын эсрэг жагсаал”-ыг зохион байгуулсан билээ. Тэгвэл оффшорчидтой тэмцэж буй АТОЗ-ын ерөнхий зохицуулагч С.Батчулуун АН-ын удирдлагуудад бичиг явуулж, оффшорчин С.Баярцогтыг Ардчилсан намын дотоод сонгуулиас нэрийг нь хасч, ард түмэн болон Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэхийг хүссэн юм. Тэгвэл АН-ынхан намынхаа гишүүн С.Батчулууны хүсэлтийг ёсоор болгож С.Баярцогтыг дотоод сонгуульд нэр дэвшихийг …
-
3 April
Налайх дүүрэгт бүх нийтийн цэвэрлэгээ боллоо
Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03-р сарын 20-оос 05-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гараг бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. 2017 оны 04-р сарын 01-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид “Хангай сервис” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл