Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй талаараа мэдээлсэн юм. Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тойргийнх нь …
Мэдээ мэдээлэл
March, 2017
-
16 March
Налайх дүүрэг доторт 1,4 км авто замыг бүрэн шинэчилнэ
Энэ онд хийгдэх Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсвийн гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Налайх дүүргийн ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэс, холбогдох байгууллагын төлөөлөл энэ сарын 15-нд уулзалт хийлээ. Тус гудамжуудын авто замуудыг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл шинэчлэлт огт хийгдээгүй тул хучилт бүхэлдээ бүтцийн эвдрэлд орсон. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто замын шинэчлэлийг цогц байдлаар хийхээр төлөвлөөд байна. …
-
16 March
Д.Тэрбишдагва: ОУВС-тай хийсэн тохиролцооноос ухрах гарц байхгүй
Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Монгол Улс 2017 оны төсөвт тодотгол хийх үүрэг хүлээсэн юм. Гэвч Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Тэрбишдагваас тодруулав. –ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд төсөвт тодотгол хийх болсон. Тодотголоор 8 төрлийн татвар нэмэх асуудлыг ярьж …
-
16 March
Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, …
-
16 March
Дэлхийн усны өдрийг “Хаягдал ус – Нөөц баялаг” уриан дор тэмдэглэнэ
Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд 2005 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм. Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байна. Монгол Улсад хэрхэн тэмдэглэх талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн усны өдрийн гол онцлог …
-
16 March
Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээн авах ажиллагаа боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит хуралдаанаар шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах хуулийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Хуулийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Онцгой байдлын …
-
16 March
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятадад айлчилна
БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван Игийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хятад Улсад айлчилна. Түүний айлчлалын үеэр Хятад, Америк хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин мэдэгдлээ.
-
16 March
НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо
Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо.
-
16 March
Намууд доторх “дайн” ширүүслээ
Монголын гол хоёр намын дотоод зөрчил ширүүслээ. АН ч байнга ийм байсан. Харин МАН-ынхан олгой хагаравч тогоон дотроо байдаг сан. Энэ удаад даравч далдайх нь дээ. Гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. МАН-ын дотоод хагарал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхтэй хамаатай боловч үнэндээ Ерөнхийлөгч, намын дарга, УИХ-ын даргын суудлын төлөөх “дайн”. АН-ын хувьд хамгийн том толхилцоон нь Ерөнхийлөгчийн сонгууль мөнөөсөө мөн. Гэхдээ …
-
16 March
Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа. Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ. Ноён уулын тусгай хамгаалалтад …
-
16 March
Дуурийн дуулаач Ч.Бадрал, Т.Энхбат нарт мөнгөн шагнал олгохоор болов
Чулуунбаатарын Бадрал ОХУ-д зохиогддог Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Түвшинжаргалын Энхбат Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд …
-
16 March
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
Засгийн газрын хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 15 буюу өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах …
-
16 March
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилов
Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов. Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны …
-
16 March
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг …
-
16 March
Монгол цэргүүд хоёр настай Судан хүүг аварчээ
Цэргийн баяр ойртож буй эдгээр өдрүүдэд Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол цэргүүд гавьяа байгуулжээ. Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны алба хаагч, ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хоёр настай хүүхэд илрүүлжээ. Тэд дүрвэгсдийн хуарангаас явсан хүүхдийг ийнхүү олж, шуурхай арга хэмжээ авснаар бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс аварч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл