Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 16 March

    Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина

    Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох,  хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй …

  • 16 March

    ГХЯ: Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулав

    ОХУ болон Бүгд Найрамдах Беларус Улсын хооронд гуравдагч орны иргэдийг эдгээр улсын хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул Орос, Беларусын олон улсын чанартай хилийн боомтоор нэвтрэхээс бусад тохиолдолд гуравдагч орны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг Оросын тал албан ёсоор мэдэгдлээ. Иймд Монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс онгоц, галт тэрэг болон авто тээврийн …

  • 16 March

    Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ

    Налайх дүүргийн нүүрсний уурхайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Уурхайн ам цооногийг булах, нөхөн сэргээлт хийх ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар газар дээр нь танилцлаа. Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь …

  • 16 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    2017 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.  Увс нуурын  хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, …

  • 15 March

    “Эх орны цэрэг” 2017 яруу найргийн наадамд анх удаа байлдагч түрүүллээ

    “Эх орны цэрэг” яруу найргийн наадам энэ сарын 14-нд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү яруу найргийн наадам нь 1989 оноос эхлэн 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хугацаанд уг наадам “Болор цом”-ын дараа орох өргөн цар хүрээтэй, хүчтэй бүрэлдэхүүн шүлгээ уншдаг, залуу авьяастныг тодруулах оюун санааны талбар болж чадсан билээ. Өнөө жилийн …

  • 15 March

    Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлнэ

    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаал “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд(ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна. Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн …

  • 15 March

    Зөвшөөрөлгүйгээр олон улсын дуудлага хийсэн хүнийг цаазаар авдаг цорын ганц орон

    Олон улсын “One Young World” нийгэмлэгийн чуулганы үеэр Хойд Солонгос улсад өсөн торнисон Ион Ми Пак  хэмээх охин нулимс дуслуулан ярьсан илтгэл олон сая хүнийг гайхшируулж бас цочирдууллаа. Тэрээр эрх чөлөөтэй амьдрахын тулд эх нутгаасаа дайжин, зугтжээ. Ингээд Ион Ми Пакийн итгэлийг хүргэж байна. “… Би энэ зүйлсийг зайлшгүй хэлэх ёстой! Учир нь үүнийг хэлэхийг хүссэн маш олон хүн бий. Хойд …

  • 15 March

    “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов

    УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр /2017.03.15/боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү удирдан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Баасанжав, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон эдийн засагч, хуульч, дипломатчид, иргэдийн …

  • 15 March

    Малайзад биеэ үнэлж байсан гурван монгол эмэгтэй баригджээ

    Малайзын Цагаачлалын албаныхан өнгөрөгч даваа гарагт нийслэл Куала-Лумпур хотын Жалан-Ража-Лаут гудамжинд орших гурван одтой зочид буудалд ажиллаж байсан нууц цэнгээний газрыг илрүүлжээ. Тус цэнгээний газар гадаадын 28 иргэн байснаас Монголын гурван эмэгтэй байсан байна. Тэд тэнд биеэ үнэлдэг байсан бөгөөд урьдчилсан шалгалтаар эмэгтэйчүүдийг Малайзад 90 хоног оршин суух эрхтэй орж ирээд биеэ үнэлж байсныг тогтоогоод байгаа аж.

  • 15 March

    “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт”-ийг сайжруулах аян эхэллээ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба хамтран шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулж, ялын хэрэгжилтийг нэг мөр хангах, холбогдох хууль, журмын хүрээнд ялтанд хяналт тавьж буй төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт …

  • 15 March

    Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт эхэллээ. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм. …

  • 15 March

    Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зохиож буй “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж. Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 15 March

    7 настай хүүгийн үхэлд буруутгагдсан С, Б нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

      Өнгөрөгч 2016 оны есдүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд 7 настай хүү Т цахилгаанд цохиулсан байдалтай нас барсан хэрэг гарсан. Тухайн үед цагдаагийнхан хэргийн газар очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч эмэгтэй болон уг хэргийг захиалгаар үйлдсэн гэх 1998 онд төрсөн Б нарыг цагдан хорьсон юм. Тэгвэл …

  • 15 March

    ”Рамада” зочид буудалд гал унтраах тактикийн сургалт болж байна

    Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада зочид буудал, “Макс Молл  худалдааны төв дээр өнөөдөр /2017.03.15/ гал унтраах тактикийн сургалт зохион байгуулагдаж байна. Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 10, 18-р ангийн 1-р тасаг, Гал унтраах аврах 26-р ангийн автомеханик шат, гэрэл холбооны алба, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн нийгэмлэг, Замын цагдаагийн тасаг зэрэг төрийн байгууллагуудын болон Макс группын …

  • 15 March

    Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар боллоо

    Дэлхийн томоохон орнуудын гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, ДНБ-ээсээ хэдэн зуу дахин даваад байгаа. Хамгийн том жишээ бол Япон. Мөн Европын орнуудад ч өрийн дарамт хэдийнэ үүсчихээд байна. Тэр болгоныг жишээгээр дурьдвал цаг, цаас хүрэлцэхгүй. Харин нэг зүйл тодорхой байгаа нь Монгол Улсын гадаад өр ч гэсэн хасагдахгүй нэмэгдсээр л байна. Монголбанкнаас гаргасан мэдээллээр бол Монгол Улсын гадаад өр аль хэдийнэ …