Мэдээ мэдээлэл

December, 2023

  • 11 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2023 оны 12-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, …

  • 8 December

    Сүхбаатар дүүрэг 2024 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

    Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа.      Тус хуралдаанаар: 1.Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 2.Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 3.Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 4.Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 5.Дүүргийн Газар …

  • 8 December

    У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв, зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум- 2023” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумд оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах тогтолцоо, бодлого, хэрэгжилт нь тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж үздэг бөгөөд энэ чиглэлээрх зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин, …

  • 8 December

    П.Сайнзориг: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлүүд дэх авлига, хээл хахуультай тэмцэнэ

    УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн …

  • 8 December

    Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарч ажиллана

    Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг. Монгол Улс 1992 оны …

  • 8 December

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

    Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм. Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол …

  • 8 December

    АТГ: Өмнөговь аймгийн газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн гэх хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татсан

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Өмнөговь аймагт гадаадын иргэдэд газар олгосон асуудлаар өнөөдөр /2023.12.08/ Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 8 December

    Ш.Адьшаа: “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай холбогдоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Ш.Адьшаа гишүүн нүүрсний сонсголтой холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би нүүрсний түр хороог анх байгуулах саналыг гаргаж 26 гишүүнээр гарын үсэг зуруулж түр хороог байгуулсан. Энд олон хулгай, луйвар бий. Тэр олон хулгай, луйврыг илрүүлэхийг хүсэхгүй байна. Би 2020 онд гишүүн болсноос хойш нэг ч “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-тай холбогдоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Б.Энхбаяр сайд …

  • 8 December

    Монголын Ардчилсан Холбоо: Сүүлийн таван жилийн дотор авлига нь хурдтай өсөж буй арван орны нэгээр Монгол улс тодорлоо

    Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн өдрийг тохиолдуулан Монголын Ардчилсан Холбооноос өнөөдөр /2023.12.08/ ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр туллаа.  Цагаан морин жилийн хөр цаснаар  хөх туган дор эхлүүлсэн Монголын ардчилал, …

  • 8 December

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад албан тушаалаа урвуулан ашиглах зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан байдаг. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул …

  • 8 December

    Б.Энхбаяр:Б.Ганхуягийг нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах албан бичгийг хүргүүлсэн

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат дөрвөн өдөр  үргэлжилж, өчигдөр дууслаа. Эхний шатны сонсголын гурав болон дөрөв дэхь өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн гэрчээр дуудсан боловч шүүхийн …

  • 7 December

    З.Нарантуяа:Татварын зохистой бодлогоор дундаж давхаргаа босгож ирэх шаардлагатай байна

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “2000 оны 12-р сарын 06-ний өдөр улс төрийн 6 хүчин эвлэлдэн нэгдэж Ардчилсан намыг байгуулсан түүхтэй. 12-р сарын 10-ний өдөр Олон Улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Баруун төвийн үзэл гэж юу юм бэ, хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гээд маш олон …

  • 7 December

    Г.Ганболд: О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна

    Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна …

  • 7 December

    Б.Энхбаяр:Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй

    Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр  дараах …

  • 7 December

    Нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр:83 хүнийг гэрчээр дууджээ

    Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон …