Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 24 February

    Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Эх орныхоо хөгжил цэцэглэлт үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, гавъяаныхаа амралтанд гарсан ахмад буурлууддаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргээс сонгогдсон УИХ-н гишүүд болон Чингэлтэй дүүргийн ИТХ,  Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороотой хамтран “Алтан унжлагат”  гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан “Ахмадаа хүндэтгэе” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, гарын бэлэг гардууллаа. “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг …

  • 24 February

    Сар шинээр цахилгаан тасалдуулахгүй байхад онцгой анхаарна

    Эрчим хүчний сайд П.Ганхүү  дэд сайддаа цагаан сарын ачааллын үеэр салбар нь бэлэн эсэхийг шалгахыг үүрэг болгосон байна. Дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийнхэн өчигдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-IV” ТӨХК-иудын ажилтай танилцжээ. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” өнгөрсөн хугацаанд 4.7 тэрбум кВт/цаг эрчим хүч түгээжээ. …

  • 24 February

    Уул овоо руу машинтай гарахыг хориглолоо

    Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээж  шинийн нэгний өглөө  иргэд олноороо Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан руу авирахдаа …

  • 24 February

    2017 онд Япон, БНСУ, Австрали зэрэг улсуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа. Улсын Их Хуралд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 17232 иргэнээс 1874 өргөдөл /нийслэлийн иргэдээс 1324 буюу 70,6 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 550 буюу 29,3 хувь/ ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороо бүх өргөдөлд хариу өгсөн болохыг …

  • 24 February

    ЦЕГ: Романс луйвраас болгоомжил

    Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба одоогийн байдлаар Монгол улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна. Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай …

  • 24 February

    Монголбанк Хятадын Ардын Банктай своп хэлцлийг сунгав

    Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрэв. Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо. Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлэв. Төв …

  • 24 February

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаа гаргасан байна. Уг зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 …

  • 24 February

    Ким Жөн Намын цогцосноос маш хортой химийн бодис илэрчээ

    КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр тогтоогдлоо гэж Малайзын Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/ өнөө өглөө мэдэгдлээ. Малайзын ЦЕГ-ын дарга Халид Абу Бакар мэдэгдэхдээ “Химийн зэвсгийн төв түүний  нүд болон нүүрэн хэсэгт уг бодис байсныг илрүүлсэн. Одоо бусад хэсгээс авсан дээжийг /арчидас/ шинжилж байна” …

  • 24 February

    CГЗ Д. Ухнаад Ардын жүжигчин цол хүртээлээ

    XVII жарны Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн ОХУ-ын Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор Данзанваанчигийн Ухнаа Ардын жүжигчин цол тэмдгээр шагнагдлаа.   Г.Нараа

  • 24 February

    Баталсан хуулиудаа хэрэгжүүлсэн бол балаг Монголыг тойрох байлаа

    Улстөрчид эрх мэдэлд хүрмэгцээ яг “уяанаасаа алдуурсан нохой” гэдэг шиг төсвийн сан хөмрөгтэй харьцдаг болох нь нотлогдов бололтой. Учир нь өдгөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, буруу хэмээн мэтгэлцэж байх энэ үед өмнөх жилүүдэд хэт олон төсөвтэй мэт замбараагүй аашилж байсныг нь нотолж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүд авахыг санал болгоод байгаа. Уг нь төрийн эрхийг …

  • 24 February

    Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Энэ амралтын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн  шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан. Тэгвэл энэ жил ч мөн адил Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан …

  • 24 February

    Баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарь

    Монголын уламжлалт Цагаан сарын баяртай холбогдуулан амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг хэрхэн зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргын тушаал гарчээ. Тушаалд заасны дагуу ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг хүргэж байна.   Эх сурвалж: НЭМГ 

  • 24 February

    Баярын өдрүүдэд анхааруулах зөвлөмж НЭМГ-аас гаргалаа

    Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх. Сүүлийн үед …

  • 24 February

    Хүүхдийн төв сувилалд инкубатор хүлээлгэн өглөө

    Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас 2 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.         Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол …

  • 24 February

    Монголын Хоккейчид Хонгконгийн багийг буулгаж авлаа

    Азийн 8-р өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг 4 дэх тоглолтоо Хонгконгийн багтай хийлээ. Медалийн найдлагаа хадгалж үлдэхийн тулд заавал хожих шаардлагатай байсан энэ тоглолтыг манай баг “гайхалтай” эхлүүлж, 4 гоол дараалж оруулан улмаар энэ давамгайллаа алдсангүй, 8:6-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Манай багийн довтлогч П.Батзаяа 2 минутын зайтай 2 гоол оруулж, улмаар З.Батгэрэл, Б.Цэрэнбалжир нар …