Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 9 February

    2, 7-оор төгссөн улсын дугаартай автомашины жолооч энэ сард татвар төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу энэ сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө. Хуулийн …

  • 9 February

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлжээ

    Өчигдөр буюу 02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, мөргөлдсөн 10, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 …

  • 9 February

    АН-ынхан албан тушаалаа хувааж эхэллээ

    Сар гаруй “цусаа гартал зодолдсон” АН-ынхан сүүлийн гурав хоногт “тосоо гартал тэврэлдэж” буй бололтой. АН-ын даргыг албан ёсоор зарладаг хурал /2017.1.30/ дээр яаж ч магадгүйгээрээ Ж.Батзандан оччихсон С.Эрдэнийг намын даргад хүлээн зөвшөөрлөө гээд сууж байсан. Харин нөгөө гурав нь очоогүй. Намынхаа сонгуулийн хороонд “…С.Эрдэнэ луйвардчихлаа” гэсэн гомдол гаргаад байсан юм. Тэгвэл түүнээс хойш тойрч дугуйран ээлж дараалж уулзалдсаар учраа олсон …

  • 9 February

    Дональд Трамп:Nordstorm Миний охин Иванкад шударга бус хандаж байна

    Лхагва гарагт Nordstorm  дэлгүүрийн сүлжээ Дональд Трампын охин Иванкагийн эзэмшдэг хувцас, аксесуарын бүтээгдэхүүнийг зарахаа зогсоож байгаагаа зарлажээ.  Nordstorm дэлгүүрийнхэн Иванкагийн брэнд бүтээгдэхүүний борлуулалт муу байгаагаас зарахаа зогсоож байгаа гэж тайлбарлажээ.  Харин энэ асуудалд Дональд Трамп өөрийн twitter хуудсандаа хувцас жижиглэн худалдааны дэлгүүр Nordstrom  Миний охин Иванкад  ийм шударга бус хандаж байна” гэж жиргэжээ.     Г.Нараа

  • 9 February

    Улстөрчдийн хоорондын тэмцлийн золиос нь сэтгүүлчид болох уу

      УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн өнгөрөгч мягмар гарагт болсон Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан дээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сэтгүүлчдэд оноох ялыг чангаруулахыг “шаардав”. Түүнийхээр бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрчдийг нэр хүнд, алдар нэрийг санаатайгаар гутаан доромжилж, тэр үйлдэлдээ шан харамж авдаг гэнэ. Түүнчлэн сошиал орчинд оногдуулах ялыг чангаруулахыг үүрэгдэв. Олон улсад …

  • 9 February

    Валентины баярын тухай 8 үнэн, ганц худал

    Валентиний баярыг барууны оронд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд манайхны хувьд сүүлийн таван жилд ач холбогдол өгөх болсон нь ажиглагджээ. Ингээд бид та бүхэнд Гэгээн хайрын баярын тухай сонирхолтой баримтуудыг үнэн, худалтай нь хүргэж байна. Валентины баярын тухай 9 үнэн 1. Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг нь үнэн. Үүний 2,450 кг-ыг нь бүсгүйчүүд бэлэглэдэг …

  • 9 February

    Ахмадуудад зориулсан “Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоно

    “Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан  бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу …

  • 9 February

    Золбин нохой, муурны устгалын ажлыг хийж байна

    “Шинэ хэмнэл” компани Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй  дүүрэгт золбин нохой,муур устгалын ажлыг энэ оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт золбин муур, нохой устгалын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 351 золбин муур, нохойг устгажээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд тус компанийн дуудлагын 80617000, 80217000 утсанд золбин, муур …

  • 9 February

    Ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ. Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн …

  • 9 February

    Таван сартай охин Монголчуудаасаа тусламж хүсэж байна

    Хорвоод мэндлээд тавхан сар болж буй бяцхан охинд нь амьдрал бэлэглээч хэмээн аав, ээж нь бидэнд хандлаа. Таван сартай бяцхан охин Золжаргалын Анударь “Зүрхний ховдол хоорондын цоорхой” гэсэн оноштойгоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ. Аав ээждээ аз жаргал бэлэглэн, ход ход инээх охины мэс заслыг Монголд хийх боломжгүй. Тиймээс БНСУ-н Сежон эмнэлэгт хагалгаанд оруулахаар хүсэлт гаргажээ. Аз таарч хагалгаа хийх боломжтой …

  • 9 February

    “ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО”-ны бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

    Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн хоёрдугаар сарын 12-26-ны өдрүүдэд “ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО”-г Хүннү Молл цогцолборт зохион байгуулж байна.  Харин үзэсгэлэнгийн нээлт хоёрдугаар сарын 14-нд болох бөгөөд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, СТА Ө.Цэрэнчунт, дуучин Э.Болормаа, СТА Т.Солонго, “Шанз 3” хамтлаг, Ардын язгуур урлагийн “Нүүдэлчид” хамтлагийнхан уран бүтээлээ толилуулна. Үзэсгэлэн худалдаа нь 14 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд өдөр бүр өглөөний 10 цагаас …

  • 9 February

    Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хаана гарч байна вэ

    Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардалаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа …

  • 9 February

    Г.Дэнзэнгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

    Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд, яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнгийн хэргийг хянаад яллах дүгнэлтэд тодруулах зүйл байгаа тул “…яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй…” гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Н.Алтанхуягийг …

  • 9 February

    Солонгос цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ

       Өмнөд Солонгос улсын Цагаачлалын алба нь тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоог багасгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.    Тэгвэл тус улсын Цагдаагийн газар нь Цагаачлалын албатай хамтран ажиллахаар болсон байна.    Солонгосын цагдаагийн ажилтнууд нь гадуур эргүүл хийж байхдаа албаны зориулалттай тусгай гар утас ашигладаг ба уг утсанд тухайн шалгах гэж байгаа хүний регистрийн дугаарыг хийж овог нэр, гэрийн хаяг, …

  • 9 February

    Канадад Монгол залууг хөнөөсөн сэжигтнээр Осама Эффрат Мохамедийг баривчилжээ

    Канад Улсын Алберта мужийн Калгари хотод өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд 22 настай Монгол залуу Б.Итгэл  буудуулж нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэрэгтэй  холбогдуулан 18 настай Осама Эффрат Мохамед гэгчийг өнгөрсөн бямба гаригт баривчилсан байна. Толгойдоо буудуулсан хүнд шархтай монгол улсын иргэн Б.Итгэлийг “Pontiac G5” маркийн цагаан машинтай үл таних этгээдүүд “Шелдон Чюмир” эрүүл мэндийн төвийн өмнө …