Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохой ихсэх болсон нь ард иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг улам нэмэгдүүлж байгаа юм. 2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, …
Мэдээ мэдээлэл
February, 2017
-
3 February
Ахлах дэслэгч Г.Ганбаярыг “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа
Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа. Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан байна. Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны …
-
3 February
“Женко” Х.Баттулгыг шалгах ажиллагааг үргэлжлүүлье
Төмөр зам тавих, өргөн эсвэл нарийн царигтай болох асуудал ид яригдаж байгаа энэ үед Женко Баттулгын талаар дурдахгүй өнгөрч боломгүй. Тэр бүү хэл, түүнийг хууль хяналтынхан шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж, үнэн мөнийг олох хэрэгтэй байна. Төмөр замын салбарт эзэн суусан гэгддэг Х.Баттулга УИХ-ын гишүүнээс мултарсан болохоос хуулийн хариуцлагаас зугтах учиргүй. Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг шалгах хангалттай баримт цугларсан гэж ойлгогдохоор …
-
3 February
Япончуудын сушиний төрөлд KitKat суши шинээр нэмэгджээ
Япон улсын сушиний төрөлд КitKat суши шинээр гарчээ. КitKat суши нь 4-5 сушиний төрөлтэй ба Япончуудын хувьд ногоон цайтай сушиг идэхийг хүсч ногоон цайтай КitKat суши борлуулалт ихтэй болжээ. Суши дуртай япончуудын хувьд далайн загасны сушины оронд амтат Кit Kat сушиг ихэд сонирхон идэх болжээ. КitKat туна суши нь бөөрөлзгөнө шиг амттай байдаг юм. КitKat Далайн байцаа ороосон суши нь хулуугаар хийсэн …
-
3 February
Nikkei: Туйлдсан Монгол орон өөдлөх-уруудахын зааг дээр байна
Японы нийслэл Токио хотод төвтэй, дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийдэг томоохон сонин болох “Nikkei Asia Review”-гийн тоймч Кэн Койанаги Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар бичсэнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. ТОКИО. /Nikkei/. Уул уурхайн салбарт түшиглэсэн Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байлаа. Харин ашигт малтмалын үнийн супер мөчлөгийн улмаас Монгол Улс үүнээс ердөө хэдхэн жилийн дараа гадаад …
-
3 February
Дэлхийн чансааг тэргүүлсэн Д.Сумъяа, М.Уранцэцэг нар тус бүр 50 мянган ам.доллараар шагнуулна
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочдод 50 мянган ам.долларын шагнал хүртээхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, 10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч энэ шагналыг хүртэнэ. Харин манай улсаас жүдогийн хоёр бүсгүй энэ шагналын эзэн болж байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д жингээ тэргүүлсэн, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин Д.Сумъяа болон 48 кг-д дэлхийн …
-
3 February
Польш Улсаас 50 сая евро зээлнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Уг хэлэлцээрээр Польш Улсаас 50 сая еврог 28 жилийн хугацаатай зээлэхээр тохирсон байна. Зээлийн хүү жилийн 0.15 хувь байх бөгөөд уг хөрөнгийг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зарцуулахаар төлөвлөж байна хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Төсөл санаачлагчийн …
-
3 February
Д.Жигжиднямаа даргаа ГЭМТ ХЭРЭГТНҮҮД-ийг бүтцийн өөрчлөлтөөр халах уу?
Ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 09-ны өдөр УБТЗ маш том бүтцийн өөрчлөлт хийхээр зэхэж байна. Уг бүтцийн өөрчлөлтөөр тус газрын даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын үед ажиллаж байсан хүмүүсийг халж солих нь тодорхой болсон. Бүтцийн өөрчлөлтийг хийх Д.Жигжиднямаа даргаас асууя. Та өөрийнхөө томилсон гэмт хэрэгтнүүд буюу УБТЗ–ын Дотоод Аудитын албаны даргаар Ж.Пунцаг, УБТЗ–ын худалдан авалт, хангамжийн албаны дарга Р.Зоригт, Хүнийн …
-
3 February
НӨАТ-ийн бүртгэлийн мэдээлэл алдаатай хүмүүсийн анхааралд
Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтын дагуу цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620,409 албан татварч бүртгүүлснээс, хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн …
-
3 February
Авлигын гэмт хэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР БЯМБАЖАВЫН ӨНӨРМАА. Авлига нь төрийн тогтвортой байдал, нийгмийн аюулгүй байдалд аюул занал учируулж ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, ёс суртахууны эрхэм чанарыг үнэгүйдүүлэн хууль дээдлэх ёсыг аажимаар устгаж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч үүний эсрэг тууштай тэмцэх аргыг эрэлхийлж зөвхөн үндэстний хэмжээнд биш олон улсад мөрдөгдөх хэм хэмжээг тогтоосны нэг …
-
3 February
Налайх дүүргийн албан бус боловсролд хамрагддаг хүүхдүүд “үдийн цай” уудаг боллоо
Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Тэр дундаа хүүхэд бүр тэгш орчинд сурч хүмүүжиж, боловсрол авах эрхтэй. Гэвч албан бус насан туршийн боловсролд хамрагддаг хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Энэ асуудлыг Налайх дүүрэгт шийдвэрлэж, албан бус насан туршийн боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй хүүхэд 7 хоногт 2 удаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг …
-
3 February
Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн гала тоглолт болов
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг, Биеийн тамир спорт хорооны 2016 оны ажлын тайлан, “Спорт өдөрлөг-2017” гала тоглолт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Гала тоглолтын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимэдцогзол, Засаг даргынТамгын газрын дарга А.Дамцагдорж, Биеийн тамир спортын газрын …
-
3 February
Л.Бямбажаргал: АН-д Лу.Болд, Н.Алтанхуяг хоёроос өөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч байхгүй
АН өнгөрсөн сонгуулиудад шат дараалан ялагдал хүлээснийхээ дараа шинэчлэлийнхээ асуудалд илүү нухацтай хандах боллоо. Өөрөөр хэлбэл намын ахмад партизануудаас эхлээд шинэ гишүүд, дэмжигчид хүртэл тэднийг ардчилсан нэр зүүсэн коммунистууд болчихлоо,намын дүрмээ шинэчилж, асуудлаа шийдвэрлэж, ялагдалдаа дүгнэлт хийе гэж буй. Иймд гишүүд, дэмжигчдийн шахалт шаардлагын ачаар тэд хөдөлж эхэлсэн юм. Ардчилсан нам их хурлаа хийж, эхний ээлжинд нийт гишүүдээсээ даргаа сонгохоор …
-
3 February
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болов. Энэ дагуу үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга …
-
3 February
Энэ сард 2, 7 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвар, төлбөрөө төлнө
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нэгдүгээр сард татвар төлбөрөө төлөхөөр заагдсан. Өнгөрөгч нэгдүгээр сард нийслэлийн хэмжээнд 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай 80757 тээврийн хэрэгсэл албан татвар, төлбөрт хамрагдах байсан аж. Үүнээс 24161 буюу 30 хувь нь хамрагдсан байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл