Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 27-ны баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна. НЗДТГ 08.30 цагт: Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Налайх дүүргийн 5 дугаар хороонд хонь малын гоц халдварт “цэцэг” өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон талаар хэлэлцэнэ. Утас: 325044 ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР 08.30 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
26 January
Г.Ганбаярыг “Цагдаагийн алдар” тэмдэгээр шагналаа
Галын аюулаас дөрвөн хүний алтан амийг аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнаж, урамшууллаа.
-
26 January
Хүйтэн асфальтбетон хольцоор авто замын нөхөөс хийх туршилтын ажил амжилттай боллоо
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэл хотын автозамын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладагийн хувьд үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт технологи, ноу хау-г нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Уг ажлын хүрээнд үе шаттай ажлууд хийгдэж байгаагийн нэг нь Японы Sanou Co.,Itd -тай хамтын ажиллагаа тогтоож, нийлүүлсэн хүйтэн асфальтбетоноор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус газрын Засвар ашиглалтын албаны …
-
26 January
С.Батболд: Өнөөдрөөс эхлэн нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн коридор, шалан дээр хэвтүүлэхгүй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх 25 шарлагын аппарат, 1 амьсгалын аппарат өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд эхлээд “Амгалан” амаржих газарт …
-
26 January
Зүрхний мэс засал олон улсын түвшинд хүрлээ
Улсын гуравугаар төв эмнэлэг нь зүрхний мэс зас заслын чиглэлээр Монгол улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц улсын эмнэлэг билээ. Тус эмнэлэгт сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 137301 үйлчлүүлэгчид зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийж, үүнээс 6643 өвчтөнг хэвтүүлэн эмчилснээс 3887 өвчтөнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд үүний 571 нь хүүхдийн зүрхний …
-
26 January
Баянзүрх дүүргийн хүүхдүүд Улсын 2-дугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаал гарсны дагуу 14 хоногийн өмнө Улсын хоёрдугаар эмнэлгийн хүүхдийн тасагт 30 орыг нэмэгдүүлэн нийт 46 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тус тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь очин танилцлаа. Сайдын хувьд өөрөө эмч учраас залуу эмч нартаа зөвлөмж болох үүднээс чөлөө зав гарсан, …
-
26 January
Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав
Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн …
-
26 January
167 айлын шинэ орон сууцны оршин суугчид түлхүүрээ гардан авлаа
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
26 January
Г.Ганбаярыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа
Галын аюулаас гэр бүлийн 4 хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч …
-
26 January
Бүх яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь …
-
26 January
Самсунг корпораци “Галакси Эс-8” утсаа гуравдугаар сарын 29-нд олон нийтэд үзүүлэхээр болжээ
Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци “Галакси” загварын гар утасны шинэ загвар болох “Галакси Эс-8” утсаа ирэх гуравдугаар сарын 29-нд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ. Шинэ загварыг утсыг гуравдугаар сарын 29-нд АНУ болон Европийн холбооны гишүүн хэд хэдэн улсад нэгэн зэрэг нийтэд үзүүлэх аж. Харин “Галакси Эс-8” утсыг 4-р сарын 21-нд дэлхийн зах зээл дээр борлуулж эхлэх ба утасны үнэ дунждаар 849 доллар байх ажээ. …
-
26 January
Орон нутгийн замд болгоомжтой явахыг сануулав
Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс жолооч осол гаргах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох явдал буурахгүй байгаа билээ. Сар шинийн баяр дөхөж, мөн их дээд сургуулийн өвлийн амралт дуусч байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгджээ. Тиймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн …
-
26 January
Тавантолгойг Хятадад, Эрдэнэтийг Орост өгөхөөр тохиролцжээ
МАН-ын эрх барих хугацаанд Монгол Улс томоохон ордуудаа гадагшаа тавиад дуусгах нь.Тухайлбал, Тавантолгойг Хятадад өгч, хариуд нь их хэмжээний зээл авахаар болсон бол “Эрдэнэт”-ийг Орост өгч, Эрдэнэт-Овоотын төмөр замыг үргэлжлүүлэн бариад Тувагийн нүүрсийг Хятад руу зөөхөөр тохирсон байна. Эрх баригчдын “зоогийн ширээнд” төрийн өмчит компаниуд, томоохон ордууд ямагт байдаг. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эдгээрийг хөдөлгөдөг бөгөөд үр дагавар …
-
26 January
Дональд Трамп Мексикийн хил дагуу хана хэрэм байгуулах зарлигт гарын үсэг зурлаа
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гурав дахь зарлигтаа гарын үсэг зурлаа. Тэрээр өчигдөр АНУ-Мексикийн хил дагуу хана хэрэм барих зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Трамп тус зарлигт гарын үсэг зурахаасаа өмнө “ABC News” телевизэд ярилцлага өгөхдөө “хана барих ажил удахгүй, хэдхэн сарын дараа эхэлнэ” гэжээ. Түүний хэлснээр, хана барих зардал мөнгийг эхлээд АНУ гаргах бөгөөд …
-
26 January
Г.Ганбаяр: Байшингийн цонхыг хагалж дөрвөн хүнийг аюулгүй гаргасан
“Нэгэн бүлийн дөрвөн хүн шатаж амь насаа алдах аюулыг цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр зайлуулжээ” гэсэн мэдээ өнөөдөр олны анхаарлыг татаж, сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригтой цагдаагийн алба хаагч хүмүүсийн хүндлэл, хайрыг хүлээж байна. Тэгвэл баатарлаг үйлсийн эзэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр, галын аюулаас аврагдсан иргэн Ц.Найманжин нартай уулзаж, болсон үйл явдлын талаар ярилцсанаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл